Ханджамц нь Эзэн Чингис хааны алтан ураг болох Түшээт хан Гомбодоржийн хатан юм. Монгол дахь шарын шашны тэргүүн, Анхдугаар Богд Жавзандамба буюу Занабазарын эх хэмээн ард олноо алдаршин, дээдлэгдэж иржээ.