Хамгийн бага ерөнхий хуваагдагч
Хамгийн бага ерөнхий хуваагдагч (ХБЕХ) гэдэг нь 2 бүхэл тооны хувьд, аль алиных нь хуваагдагч болдог хамгийн бага натурал тоог хэлнэ. Хэрэв уг 2 бүхэл тооны аль нэг нь 0-тэй тэнцүү бол хамгийн бага ерөнхий хуваагдагчийг 0 гэж тооцно. Товчоор ХБЕХ буюу LCM (англ. Least Common Multiple) гэж тэмдэглэгддэг. a, b бүхэл тоонуудын ХБЕХ-г ХБЕХ(a, b) буюу lcm(a, b) гэж бичнэ. Жишээлбэл, lcm(12,18) = 36, lcm(17,11) = 187 болно.
Хамгийн бага ерөнхий хуваагдагчийг Хамгийн их ерөнхий хуваагч - ХИЕХ, GCD (англ. Greatest Common Divisor) ашиглан тооцоолох боломжтой.0-ээс ялгаатай a, b гэсэн бүхэл тоонуудын хувьд
- ХБЕХ(a,b) = ab / ХИЕХ(a,b)
тэнцэтгэл биелнэ. Өөрөөр хэлбэл, хоёр тооны хамгийн бага ерөнхий хуваагдагч, хамгийн их ерөнхий хуваагчдын үржвэр нь тус хоёр тооны үржвэртэй тэнцүү байдаг.
Мөн үзэхЗасварлах
Энэ математик тухай өгүүлэл хэт богино байна. Үүнийг өргөжүүлж Википедиад туслаарай. |