Халуун сав
Халуун сав нь дулаан хадгалах чадвар өндөртэй сав бөгөөд доторх зүйлээ удаан хугацаанд халуунаар нь (эсвэл хүйтнээр нь) байлгадаг. Ихэвчлэн шөл, цай зэргийг халуунаар нь хадгалахад хэрэглэнэ.
Термосын гол элемент нь давхар ханатай шил эсвэл зэвэрдэггүй гангаар хийсэн колбо (Dewar сав) бөгөөд тэдгээрийн хооронд термос колбо ба гадаад орчны хоорондох дулаан дамжуулалт, конвекцийг багасгахын тулд агаарыг шахдаг (вакуум үүсгэдэг).