Халтарын Зандраабал

Халтарын Зандраабал (1921-) нь Монгол улсын гавьяат багш.

Намтар засварлах

1921 онд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн. 1952 оноос Намын дээд сургууль, МУИС-д 30 гаруй жил багшаар ажиллажээ.

Дээд боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн, өргөн мэдлэгтэй, сургах, хүмүүжүүлэх талаар их, дээд сургуульд үзэх хэд хэдэн сурах бичиг зохиож, нийгэм, улс төр, эрдэм шинжилгээний 60 гаруй өгүүлэл бичжээ.

1984-10-17-нд №219 тоот зарлигаар БНМАУ-ын Гавьяат багш цол хүртсэн.[1]

  1. Марта, С. Монгол Улсын Ардын болон Гавьяат багш нар /1942-2022 он/. Бэмби сан хэвлэлийн газар. p. 315. ISBN 9789919000769.