Хайнаг
Хайнаг бол гэрийн үхэр, сарлагийн эрлийз амьтан юм. Монгол, Төвөд, Балбад элбэг тааралдана. Үхэр, сарлагаас том биетэй, хүчтэй байдаг бөгөөд сүү, махны гарц элбэгтэй[1][2].
Монголын бух, сарлагийн үнээнээс гарсан хайнагийг наран хайнаг, сарлагийн бух, монголын үнээнээс гарсан хайнагийг саран хайнаг гэж нэрлэдэг.
Хайнагийн үнээг, сарлагтай эрлийзжүүлбэл ортоом, дараах үеийг нь усан гүзээ, удаах үеийг нь усан палайн гэж нэрлэдэг.[2][3].
Эшлэл
засварлах- ↑ "Bataagiin Bynie: Mongolia: The Country Refort (sic!) On Animal Genetic Resources, Ulaanbaatar 2002, p. 11" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2015-09-24. Татаж авсан: 2010-03-11.
- ↑ 2.0 2.1 Tsering, Diki (2002). Dalai Lama, My Son. Penguin Books. ISBN 0786522607.
- ↑ Takase Hisabumi, Kh. Tumennasan et al., Fertility Investigation in F1 Hybrid and Backcross Progeny of Cattle (Bos taurus) and Yak (B. gruniens) in Mongolia. : II. Little variation in gene products studied in male sterile and fertile animals, in: Niigata journal of health and welfare Vol.2, No.1, pp. 42-52
Цахим холбоос
засварлах Commons: Хайнаг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан