Хайкү (Япон: 俳句) гэдэг нь 14-р зуунаас эхтэй Японы уламжлалт яруу найргийн нэг төрөл юм. Тухайн үед анх "хокку" (япон. 発句, «тэргүүн мөр») нэртэй байсан уг яруу найргийн төрөл нь 16-р зуунд тусдаа бие даасан төрөл болсон байна. Өнөөгийн орчин үеийн нэрийг 19-р зуунд яруу найрагч Масаока Сики (Масаока Цүнэнори) санал болгосон байна. Хайку төрлөөр бичдэг яруу найрагчийг хайжин (япон. 俳人) гэдэг байна. Энэ төрлийн яруу найргийн хамгийн алдартай төлөөлөгч бол Мацүо Башо юм.

"Цөөн үгээр ихийг хэлэх" нь Хайку-гийн гол зарчим юм.

"Хайкү" нь тав, долоо, тав буюу арван долоон үеийн бүтэцтэй бөгөөд заавал дөрвөн улирлын аль нэгийг төлөөлсөн "киго" хэмээх үг орсон байх ёстой байна. Түүнээс бус гурван мөрт шүлгийг хайкү хэмээвэл андуурал болно. Мацүо Башо хайкү яруу найргийг "Сэтгэл мэдрэгдмэгц бичих хэрэгтэй, ухаан мэдлэг дундуур орж амжихаас өмнө урьдах хэрэгтэй" гэдэг байсан нь шүлгийн энэ төрлийн онцлогийн тухай хамгийн зөв тодорхойлолт гэдэг юм.

Өнөөдөр хайкү яруу найргийн алдартай төрөл хэвээр байна. Японд шинэ жилийн баярыг тохиолдуулан аз жаргал дуудахын тулд шинэ оны анхны цас буюу анхны зүүдэнд зориулсан хайкүг зохиодог байна. NHK телевизийн хайкү-гийн тухай боловсролын хөтөлбөрүүд маш их алдартай байдаг ажээ.

Жишээ:

のとまりけり

(япон.)

Хоосон мөчир дээр

Хэрээ ганцаардан сууна.

Намрын үдэш.

(монгол)

Мацуо Башо,