Хайдрапоник тариалангийн арга
Хайдрапоник арга нь ургамал, ногоог хөрсгүйгээр шим тэжээллэг усанд ургуулдаг дэвшилтэт тариалангийн технологи юм. Ургамал хөрсөнд байгаа шим тэжээл ялзмагийг хөрсний усанд шингэх үед уснаас шимж авдаг яг хөрс нь ургамлын ургалтад нөлөө багатай байдаг. Харин шаардлагатай шим тэжээлийг шууд усанд уусгахад ургамлын үндэс шууд тэжээллэг уснаас ургаж чаддаг. Нөгөө талаар байнга нарны гэрэл байх шаардлагатай. Хуурай газрын бараг бүх ургамал хайдрапоникоор ургаж болдог. Энэ тариалалтын аргаар жилд хэд хэдэн удаа давтаж жимс, ногооны ургацыг авч болдог.