Хайдавын Алтанхуяг
Хайдавын Алтанхуяг (Завхан аймгийн Номрог суманд 1946 онд төрсөн-) Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавъяат тамирчин /Мастер/, Монголын боксын холбооны зөвлөх дасгалжуулагч, Ардын багш. Монголын боксын спортын түүхийг бичилчсэн "Алтан хараацай" -нуудын нэг гэдэг.
Намтар
засварлахХ.Алтанхуягийг таван настай байхад тэдний гэр бүл Улаанбаатар хотод нүүж ирээд Усны гудамжинд (Одоогийн Циркийн орчим. “ТЦ”) суурьшиж тэр бага насаа энд өнгөрөөсөн байна.
1959 онд улсын оюутан, залуучуудын анхдугаар фестиваль болж тухайн үед Усны гудамжинд байсан “Соёл” нийгэмлэгийн жижиг стадионд хэсэг боксчид ирж, бэлтгэлээ хийдэг байжээ. Тэд эхлээд гүйж, харайж бие халаалт хийж байснаа бээлий өмсөөд тоглож эхэллээ. Тэр дундаас нэг жижигхэн шар залуу онцгойрч байжээ.
Хоёр жилийн дараа 14 нас хүрч “Хоршоолол” спорт клубт гавьяат дасгалжуулагч Б.Мишигдорж багшийн секцэнд орсон. Анхны амжилтаа 1963 оны Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадад гаргаж, 60 кг-ийн жинд түрүүлсэн байна.
1964-1967 он хүртэл бокс Монгол улсад түр хугацаанд хаагдсан.
Гавьяат дасгалжуулагч агсан Бумуудэнгээгийн Олзот нь (1934-2000) түүний анхны багш байсан юм. 1967 онд ЗХУ-д боксын дасгалжуулагч мэргэжлээр төгсөөд дөнгөж ирсэн үе ажээ.
1970 онд тэрээр бэлтгэл сургуулилтаа сайн хийж, ЗХУ-ын Эрхүү хоты Алс Дорнод Сибирийн томоохон тэмцээнд оролцож, үүний дараа социалист орнуудын Нийгмийг аюулаас хамгаалах яамны спартикадад оролцсон байна. Энэ нь Оросын бүх холбоотын армиудтай адилхан цэргийнхний спартикад болдог юм. Үүнд би ялалт байгуулж, Монголын боксчдоос хамгийн анхны алтан медалийг авч байжээ.
Х.Алтанхуяаг: -"Ази тивийн аварга шалгаруулах боксын тав дахь удаагийн тэмцээн 1971 онд Иран улсад болсон юм. Манайхан тивийн аваргад анх удаа оролцох хүсэлтээ МАХН-ын Төв хороонд тавиад, дээрээс зөвшөөрөл ирсний дагуу Сөгнөгөрт 45 хоногийн бэлтгэлд гарсан. Сайхан байгаль, тааламжтай цаг агаарт ерөнхий бэлтгэлээ базаасны дараа хотод 14 хоногийн мэргэжлийн бэлтгэлээ хийгээд Тегеранд очсон". Улмаар Монголын боксчдоос анх удаа Ази тивийн аварга болж Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн.
1975 онд буюу 29 настайдаа Японы Ёкохама-д түрүүлж, хоёр дахь удаагаа Азийн аварга болсон байна.
Биеийн тамирын Төв зөвлөлийн дарга Ш.Магван гуай надад “Сурч мэдсэн бүхнээ хойч үедээ өвлүүл” гэж хэлсний дагуу 1976 оны Монреалийн олимпын дараахнаас шигшээ багийн хоёрдугаар дасгалжуулагчаар ажиллах болсон.
1990-2005 онд урд хөршид ажилласан. Анх Өвөрмонголд ажиллаад 1993 оны Бүх Хятадын спартакиадаас шавь нараа нэг алт, хоёр мөнгө, хоёр шагналт байр авахуулж, багаараа дөрөвдүгээр байранд орсон. Улмаар Гуанжоу хотод Гуандун мужийн шигшээ багийг бэлдэн спартакиадаас нэжгээд алт, мөнгө, хоёр хүрэл медаль авч байлаа. Дараа нь Бээжинд зургаан сар ажиллаад Хөт хотод эргэн ирсэн.
Түүнийг Азийн аваргаас алтан медаль хүртсэнээс 40 жилийн дараа Монголын олимпын боксын холбооны дэд ерөнхийлөгч, ОУХМ Ц.Цэрэнням гэдэг шавь нь Х.Алтанхуягийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулах санаа гаргаад, анх удаа амжилттай зохион байгуулжээ.
2005 онд Монголдоо ирж, шавь нарынхаа гуйлтаар клубуудын зөвлөх багшаар ажилласан. Тэгээд ажиллаж байсан клубуудээсээ гурван тамирчин шигшээ багт өгсөн. Монгол, Хятад нийлээд 800 гаруй шавь бэлтгэсэн дээ. Цаашид ч гэсэн улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан олон тамирчин, шавь бэлтгэх бодолтой байгаа ажээ.
Гэр бүл
засварлахГэр бүлийн хүнийг Ира гэдэг, тэд 1976 оны олимпын дараа гэр бүлээ зохиож байжээ. Нэг хүү, хоёр охинтой.