Хадгалагдсан процедур
Хадгалагдсан процедур (Stored procedure) гэдэг нь жижигхэн хэмжээний програмыг хэлдэг бөгөөд ганцхан Select командаас эхлээд олон мянган мөр кодтой байж болдог. Процедурыг ашиглан хүснэгтэд бичлэг нэмэх, устгах, SELECT, UPDATE , Insert into гэх мэт өгөгдлийн санд хийдэг бүх үйлдлийг бичиж болохоос гадна мөн давталтуудыг хийж болно. Курсор ашиглаж хүснэгт бүрийн бичлэг, мөрүүдэд хандах мөн үйлдэл хийх боломжтой болдог.
Ерөнхий бичигдэх хэлбэр
засварлахDELIMITER $$
CREATE PROCEDURE Procedure_Name()
BEGIN
…
(давталт болон өгөгдлийн санд хийж болдог бүх үйлдлүүдийг хийж болно.)
…
END $$
DELIMITER;
Процедурыг ашигласнаар:
засварлахӨгөгдлийн сангийн боловсруулалтыг маш хурдан болгох боломжтой бөгөөд процедураар дамжуулж параметрүүдийг авч болдог.
Процедурыг устгах
засварлахDROP PROCEDURE Procedure_Name;
Процедурыг устгахдаа утга(аргумент) байгаа эсэхийг үл хамаарна. Анхааруулга: () хаалт бичих шаардлагагүй.
Процедурыг дуудах
засварлахЯмар нэгэн аргумент авдаггүй бол
CALL Procedure_name;
Ямар нэгэн аргумент авдаг бол
CALL
Procedure_name(‘argument_name’);
Хувьсагч зарлах
засварлахVar_name DATATYPE(size);
DEFAULT def_value;
Тайлбар
засварлахDATATYPE - төрөл size - хэмжээ DEFAULT def_value - хувьсагчид утга олгоно
Хувьсагчид утга олгоход:
засварлахDECLARE Var_name DATATYPE(size);
SET Var_name = value;
Тайлбар:
засварлахSet – гэсэн түлхүүр үгийн тусламжтай хувьсагчид утга олгох.
Жишээлбэл:
засварлах DECLARE count int DEFAULT 0;
SET count = 25;
Параметр ашиглах:
засварлахПараметр ашиглан програмын үр дүнд гарсан хувьсагчийг дахин ашигладаг. Параметрийн гурван төрөл байдаг.
in – Процедур луу утга дамжуулдаг. Тухайн процедур дотроо хүчинтэй.
out – Процедур дотор өөрчлөгдсөн үр дүнг авна.
inout – Процедурт хадгалагдсан утгаа өөрчилж буцаадаг.