Фосфорын дутагдал
Фосфорын дутагдал нь фосфорын хангамж дутагдсанаас үүсэлтэй ургамлын өвчлөл. Энэ тохиолдолд фосфор гэдэгт фосфатын (PO43−), моногидрофосфатын (HPO42−) ба дигидрофосфатын (H2PO4−) давсуудыг хамтатган ойлгоно. Эдгээр анионууд нь хоорондоо хялбар шилждэг ба аль нь давамгайлах нь хөрсний рН-с хамаардаг. Фосфат нь амьдралд амин чухал генийн материал болох ATФ-ын биосинтезэд шаардагддаг. Фосфорын дутагдлыг фосфор агуулдаг, ясны гурил, эрдэс фосфат, бууц, фосфорын бордоо зэргийг нэмсэнээр засаж болно.[1]
Шинж тэмдэг
засварлахФосфор (P) нь ургамалд эрүүл ба бүтээгдэхүүнт байхад шаардлагатай азотын (N) дараа орох хоёрдох чухал элемент юм. Фосфор нь ургамлын, фотофосфориляци, генетик тэвэрлэлт, тэжээлийн тээвэрлэлт, эсийн мембраны фосфолипидийг үүсгэх гэх мэт олон процессд ашиглагддаг.[2] Дурьдагдсан процессүүд нь өөр процессуудад үл орлогдох байдаг. Жишээ нь фотофосфориляцийн процессоор ургамалд энергийн нөөц үүсэх ба энэ нь форфорын оролцоотой химийн урвалын үр дүн юм. Фосфор нь генийн (генетик) нөхөн үржлийн хамгийн чухал (түлхүүр) молекул бүрдүүлэгч юм. Фосфорын агууламж хүрэлцэхүйц хэмжээнд үгүй тохиолдолд, эсийн хуваагдал, ургамлын ургалт зэрэг генетик процессууд сулрана. Тиймээс, фосфор дутагдалтай ургамал, фосфор хангалттай хэмжээнд авсан ургамалаас илүү удаан ургалт хөгжилтэй байдаг. Фосфорын дутагдлын улмаас саарсан өсөлт нь навчны жижиг хэмжээ, навчны тооны цөөрөлт зэрэгтэй харилцан уялдаатай.[3] Форфорын дутаглаас шалтгаалан ургамалд нүүрсусын нөөцийн тэнцвэр алдагдаж болно. Ургамлын эсийн үндсэн үүрэг болох фотосинтез (нарны гэрэл ба уснаас энерги үйлдвэрлэх) нь фосфор дутаглын үед хэвийн явагддаг ч, эсийн фосфорын ашиглалт удааширсан байдаг. Фосфорын дутагдалтай ургамлын энэ тэнцвэргүй байдал нь илүүдэл нүүрсус бий болоход хүргэдэг. Нуурсусын илүүдэл нь навч бараантаж илэрнэ. Зарим ургамлын навчны пигмент өөрчлөгдөж тод ягаан өнгөтэй болж хувирна.
Эх сурвалж
засварлах- ↑ Heinrich W. Scherer "Fertilizers" in Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry, 2000, Wiley-VCH, Weinheim. doi:10.1002/14356007.a10_323.pub3
- ↑ International Plant Nutrition Institute. (1999). Functions of phosphorus in plants. Better crops with plant food, 83(1), 6-7.
- ↑ Zambrosi, F. C. B., Ribeiro, R. V., Marchiori, P. E. R., Cantarella, H., & Landell, M. G. A. (2014). Sugarcane performance under phosphorus deficiency: physiological responses and genotypic variation. Plant and Soil, 386(1), 273–283.