Фокус бүлгийн ярилцлага
Фокус бүлгийн ярилцлага нь маркетингийн судалгааны нэг аргачлал бөгөөд чанарын судалгааны төрөл юм. Цөөн тооны хүмүүсийг чиглүүлэгч хүний удирдлага дор цугуулж, уулзан асуулт асууж, санаа оноог нь сонсож ярилцдаг. Үүгээр дамжуулан судалгаанд хамааралтай мэдээллийг цуглуулах зорилготой.
Хоёр төрлийн фокус бүлгийн ярилцлага байдаг.
- Нүүр нүүрээ харсан буюу уламжлалт фокус бүлгийн ярилцлага
- Онлайн фокус бүлгийн ярилцлага
Уламжлалт фокус бүлгийн ярилцлагад 6-12 тооны бүлэг хүмүүсийг урьж оролцуулдаг. Энэ нь мөн хамгийн тохиромжтой тоо юм. Хэт их тоотой байвал чиглүүлэхэд хүндрэлтэй, мэдээлэл цуглуулах явц үр дүн муутай болдог. Чиглүүлэгч урьдчилан бэлдсэн асуултуудыг асууж, мэдээлэл цуглуулах ажлыг хийдэг. Уур амьсгалыг амжилттай авч явахын тулд бага зэрэг амттан, уух зүйлсийг ашиглаж болдог.
Дор хаяж 40 минут хийхийг судлаачид санал болгодог. Ихэнхдээ ойролцоогоор 2-3 цаг болдог.
Мэргэжлийн судалгааны байгууллагууд зориулалтын тусгай толин ханатай өрөөнд хийдэг ба хөндлөнгөөс бичлэг хийн, ажиглалт хийн давхар мэдээлэл цуглуулдаг.
Тухайн судалгаан дээрээ хэд хэдэн удаа фокус бүлгийн судалгааг өөр өөр цаг хугацаанд хийвэл үр дүнтэй байдаг.