Флотацийн баяжуулалт

Флотацийн баяжуулалт — (фр. flotter – сэлэх, хөвөх) эрдсийн норох, ус шингээх шинж чанарын ялгаанд үндэслэсэн ялгах процесс. Гидрофоб (норох дургүй) хэсгүүд хий ба шингэний хилийн фаз дээр бэхлэгдэн, гидрофиль (норох дуртай) хэсгүүдээс сална. Флотацийн баяжуулалтын үед хийн бөмбөлгүүд эсвэл тосны дуслууд норох дургүй хэсгүүдэд наалдан дээш хөвдөг.