Филип Шорт (шатарчин)
Филип Майкл Шорт (англи. Philip Michael Short; 1960 оны 5-р сарын 15-нд Ирландын Мюнстер мужийн Корк хотод төрсөн— 2018 оны 8-р сарын 31-нд Ирландын Коннахт мужид нас барсан) — Ирландын шатарчин, ФИДЕ-гийн мастер, Ирландын шатрын таван удаагийн аварга.
Ирландын шигшээ багт орж 1982 болон 1984 оны Дэлхийн Шатрын Олимпиад оролцож хоёуланд нь 3-р шалгарч байсан шатарчин.
Тэрээр 1981, 1986, 1988, 2015, 2017 онуудад Ирландын шатрын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 1989, 1991, 1993 онд Ирландын Мюнстер мужийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2013, 2016, 2014, 2014 онуудад мөн Ирландын Коннахт мужийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байна. Ирландын амралтын өдрүүдийн нээлттэй тэмцээнд тогтмол оролцож, 1977, 1979, 1980 онд Килкеннигийн шатрын конгресст, 1984, 1991, 1993 онд Мулкахигийн дурсгалын цогцолборт болон 1994 онд Коркийн конгресст тэргүүлж байсан тамирчин.
Лавалгаа
засварлах- Irish Chess History: Irish Championship
- ^ Irish Chess History: Munster Championship
- ^ Irish Chess History: Connacht Championship
- ^ Irish Chess History: Kilkenny
- ^ Irish Chess History: Mulcahy Memorial
- ^ Irish Chess History: Cork
- ^ OlimpBase: Short, Philip - Men's Chess Olympiads
- ^ OlimpBase: Short, Philip - European Men's Chess Club Cup