Napoleon.jpg(198 × 254 пиксел, файлын хэмжээ: 8 КБ, MIME төрөл: image/jpeg)

                                                               Боловсрол хувийн мэдээлэл 

Наполеон Бонапарт 1769 оны намарын эхэн сарын арван таванд францын ирээдүйн эзэн хаан Наполеон Бонапарт Корсикийн Итали гаралтай нэгэн ядуурсан сурвалжит гэр бүлд төржээ. Дээрэмчид үүрлэсэн, өшөө авдаг уламжлалаараа алдартай энэ зэрлэг арал Наполеоныг төрснөөс нэг жилийн өмнө буюу 1768 онд Францын хэсэг болжээ. Наполеон 9 настайдаа сургуульд байхаасаа франц хэл сурсан учраас Францад Бриен-ле Шау хэмээх цэргийн сургуульд суралцах боломж олсон ч мэдэгдэхүйц итали аялгаар яридаг байв. Гэрийнхэн нь ядуу байсан учраас сургуулийн зардлийг улсаас төлдөг байжээ. Тэр багаасаа авяъаслаг нэгэн байсан ба 1784 онд сургуулиа төгссөний дараа Парис хотын 2 жилийн Хааны цэргийн сургуулииг дуусгасан. Математик, газар зүй, шинжлэх ухааны хичээлд сайн сурдаг байв. 16 насандаа тэрээр бага дэслэгч болж дэвшжээ. 1785 онд эцэг нь нас барснаас хойш ууган хүү биш байсан ч түүнийг өрхийн тэргүүнээр сонгожээ. Хэдэн жилдээ тэрээр цэргийн албыг орхин Корсикт амьдарчтт. Гэр бүлийнхэн нь францын талыг баримтлагч байсан учраас 1793 онд тус арлаас нүүсний дараа л Наполеон Францын хэрэг явдалыг анхаарч эхлэв. Хувьсгалчдын клубын гишүүн якобинчууд түүнийг 24 настайд нь бригадын генералаар томилсон. Наполеон тэднийг унасны дараа ч албан тушаал ахиж, тэдний залгамжлагч болж байв.

                                                                      Наполеоны хууль 

Наполеоны хууль : 1800-1804 онд Наполеоны гаргасан зарлигуудыг эмхэтгэж Иргэний Хууль гаргасан нь хамгийн тогтвортой үйлчилсэн хууль гэж тооцдог. Хуульд оруулсан түүний хувийы нөлөө гэвэл эцгийн эрхт ёс ба гэр бүлийн үнэт зүйлс ажээ. Наполеоны шаардлагаар уг хуульд эхнэр хүн нөхөртөө захирагдана гэж оруулжээ. 25 нас хүрээгүй эрэгтэй хүн эцэг эхийнхээ зөвшөөрөлгүй гэрлэж болохгүй. Мөн гэр бүл салалтыг зөвшөөрсөн ч хэрэгжүүлэхэд хэцүү байхаар тусгажээ. Наполеоны хууль Францын хув;сгалаар тунхагласан үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг өргөн тусгажээ. 1792 онд Франц улс бүгд Найрамдах Улс болов. Засгийн эрхэнд гараад Наполеон гэгээрсэн дарангуйлагч мэт байв . Тэр ардчиллыг хориглож, улс төрийн өрсөлдөгчдөө хянаж тагнах баривжлах нууц цагдаагийн сулжээ бий болгов . 1800 онд өөрийг нь алахыг оролдсоныг далимдуулан тэрээр өөрийн гэр бүлийн санаархлийг өргөнөөр дэмжүүлэх, 1589-1792 оны хооронд Францыг захирч байсан Бурбоныхны хаанчлалыг сэргээх гэсэн аливаа оролдлогийг няцаах, өөрийгөө Францын удирдагч болдгох боломжтой болов. 1804 онд Наполеон өөрийгөө Францын анхны Эзэн хаанаар өргөмжилж тэр ёслолд Пап оролцсоноор тэрхүү албан тушаалыг ёсчлон хүлээн зөвшөөрөв.

                                                                       Дээд эрх мэдэл

Наполеон эрэлхэг жанжин төдий байхыг хуссэнгүй. Улс төрын дээд эрх мэдлийг авч байж л эзэнт гүрэн байгуулах гэсэн аугаа их санаархалдаа хүрэх байлаа. 1799 онд директоратын эсрэг гарсан улс төрийн хуйвалдааныг дарахад түүнийг цэргийн хүний хувьд ашиглав. Үүний үр дүнд тэр аяндаа засгийн газрын Анхны консул болж тэргүүлэх үүрэг гуйцэтгэх боллоо. Дараа нь 1804 онд хэмжээгүй эрхт эзэн хааны суудалд суужээ. Наполеон шургуу ажилладаг хувь хунээс гадна засгийн газрын ухаалаг тэргүүн байсан. Хууль, засаг тохиргоо, боловролын шинэ тогтолцоог түүний хяналт дор байгуулжээ. Тэр өөрийгөө онцгой хүн гэдэгт итгэж байсан. Олон нийтэд түүнийг Францыг аврагч, Ариун Ромын эзэн хаан 1 Карлыг залгамжлагч гэж сурталчилан таниулсан дүр төрхдөө өөрөө үнэмшчихсэн байв.

                                                                     Цэргийн сод ухаан 

Наполеон өөрийнх нь хэлдгээр жинхэнэ ёсоор энх тайвныг хусдэг ч тэр засаг бараг бүх хугацаандаа байлдсан ажээ. Тэр цэргийн сод ухааны гайхамшгийг үе үе харуулж олон хүнтэй армийг түргэн хугацаанд байрлалыг нь сольж дайснаа аль болох олон хунтэй шийдвэрлэх тулаан руу шахдаг байв. Энэ нь ялалт байгуулахын тулд их хэмжээний гарз хохирол үздэг дайн хийх арга байжээ. Гэлээ ч тэр цэргүүдийн дунд нэр хүндтэй байсан ба дайны талбарт түүнийг очиход цэргүүд зоригждог байв. Тэрээр хэргэм зэрэг, шагналыг хэрхэн ашиглахыг мэддэг байсан ба гавьяа зүтгэлийг урамшуулах зорилгоор Цэргийн Гавьяаны Одонг бий бологв.

                                                                         Сүйрсэн нь 

Наполеон тааруухан зан ааштай нэгэн байсан нь маргаангүй үнэн. Шудрага, үнэнч зан чанар түүнд нэг биш удаа дутаж байв. Дайн тулалдаанд гүйцэтгэсэн үүргээ хэтрүүлж худал ярих ч тохиолдолд гарж байжээ. 1812 онд Орос руу довтолж байсан тэр үед бодит байдлыг түргэн үнэлдэг нь огт хэрэг болсонгүй. Эзлэн түрэмгийлэл ямагт түүний сүйрлийн шалтгаан болдог байв. 1815 онд тэр Ватэрлоод бүр мөсөн бут цохиулж Атлантын далайд байдаг Елена арал руу цөлөгджээ. Олзонд байхдаа тэр дурдатгал бичиж өөрийнхөө тухай домог зохиоход бүх цагаа зориулав. Тэр домог зохиож үлдээсэн боловч өөрийнхөө хүсэж байснаар гэр бүлнийн династийг үлдээж чадаагүй билээ.

                                                                       Үхэл ирсэн нь

Орос Верна нас нөгчсөн Наполеоныг Ромын эзэн хаан мэт лавран титэм зуусэн Христийн дүртэй зуржээ. Наполеоныг тахин шүтэгчид түүнийг британичууд хорлосон гэдэгт итгэдэг. Харин тэр ходоодны хорт хавдраар өөд болсон байх магадлалтай.

                                                               Эзэнт гүрнийг байгуулсан нь 

1805-1815 онд Наполеоны арми нь Европийн олон орны эвслийн долоон өөр армиас бүрдэж байв. Тэр 1805 онд өнөөгийн Чех улсад байдаг Аустэрлицэд Австри, Орос, мөн 1806 онд Германы Женад Прусс, 1807 онд Фридлэндэд Оросуудыг дийлж гайхамшиг ялалт байгуулсан. Улмаар Оросын нутагт байлдаж, оросууд түүнээс энх тайван байдлыг хүсэхэд хүрчээ. 1812 онд Наполеоны эрх мэдэл оргилд хурсэн үед Франц нь 130 захиргааний бүстэй байв. Европ тивээс гадагш тэлэх Наполеоны санаархал бага байв. Европ 1803 онд Лиузианаг АНУ-д 15 сая ам доллараар зарж Америкт тавьж байсан шаардлагаасаа буцав. Энэтхэгийн далайн баруун хэсэг дэхь Францын эзэмшлийн чихрийн нишингийн талбай Боолуудын бослого, гадны түрэмгийллийн улмаас сүйрэв. Зөвхөн Сан Доминго 1804 онд (одоо Гайти) тусгаар улс болжээ. Наполеоны эзэнт гүрэн хоёр үе шаттай өргөжив: 1800-1807 ба 1807-1812 он. Эхний шатанд Нидерланд, Белги, хойд Итали (Пьемөнт) баруун Германыг эрхэндээ оруулж, 1000 жилийн өмнөх 1 Карлын амжилтыг давж гарахыг оролджээ. 1806 онд Жэйний Конфедераци нь Бавар, Саксон зэрэг германы жижиг улсуудыг Францын холбоотон хаант улсуудад нэгтгэв. Наполеоны Хууль зэрэг франц хуулиудыг энэхүү <Дотоод Эзэнт Гүрэнд> мөрддөг байв. 1807 оноос хойш Наполеон Өмнөд Итали, Испани, хойд Германи, Иллириа (Өмнөд Балкан дахь) ба Варшавын Гүнт улсыг (Польш) эзлээд байв. Түүний гадаад бодлогын зөвлөх зальт Шарль Талеиран энэ үед эзлэн түрэмгийллээ хэт өргөжүүлэх буйд нь түгшиж байв.

                                                                      Испанийн шарх 

Дээрх бүс нутагт Францын нөлөөг эсэргүүцэх явдал олонтаа тохиож байв. Гэтэл Наполеон Итали, Британийг номхотгон Ромын эзэнт гүрнийг байгуулахыг санаархаж байв. Гэр бүлдээ үнэнч зан нь түүниг улам бүр дарангуйлагч шинжтэй болгосон. Тэрээр буруу шийдвэрүүд гаргаж улмаар Испанийн Бурбоныхыг түлхэн унагаж хааны гэр бүлийн залгамжлагч хэмээн өөрийн дүү Жозефыг тавьснаар Хойгийн дайн дэглэж 1803-1813 он хүртэл үргэлжилсэн. Удаан хугацааны энэ сүйрэлт байлдааныг <Испанийн шарх> гэж нэрлэх болжээ.

Файлын түүх

Огноо/цаг дээр дарж тухайн үеийнх нь файлын байдлыг харна уу.

Огноо/ЦагЖижиг зурагХэмжээХэрэглэгчТайлбар
одоогийн09:33, 15 Арваннэгдүгээр сар 201209:33, 15 Арваннэгдүгээр сар 2012-н байдлаарх хувилбарын жижиг хувилбар198 × 254 (8 КБ)Тэгшжаргал (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр)Боловсрол хувийн мэдээлэл Наполеон Бонапарт 1769 оны намарын эхэн сарын арван таванд францын ирээдүйн эзэн хаан Наполеон Бонапарт Корсик...

Энэ файлд холбоос хийсэн хуудас байхгүй байна.