Файлын хэлэлцүүлэг:Altansvh.png

Файл:Uuree.jpg
Cyber

Цахим үндсэрхэг үзлээрээ дэлхийд алдартай нь манай өмнөд хөрш болох Хятадууд гэнэ. Түүний дараагаар Орос, Япон зэрэг улсууд жагсана. Гэхдээ Америк ч дутуугүй өрсөлддөг бололтой. Жишээ нь “red necked” буюу улаан хүзүүтнүүд гэх үндсэрхэг үзлийн бүлэглэлийнхэн тоглоомын цахим хуудсыг ашиглан “амиа золиослогч” гэх нэртэй тоглоомыг байршуулж түүндээ тэмцэгчийг сахал бүхий муслимын эсрэг болгож үзүүлжээ. Түүгээр ч барахгүй хууль бусаар хил давж буй Мексикийг буудаж алж оноо цуглуулдаг тоглоом хүртэл байх жишээтэй. Энэ мэт интернэтийг ашиглан үндсэрхэг үзлээ илэрхийлэх, түгээх, дайралт хийх явдал таныг энэ нийтлэлийг уншиж байх зуурт ч хэдэн мянгаараа гарч байгаа.

Социалист Хятадад сүүлийн жилүүдэд интернэт ертөнцийг өөрсдийн эрх чөлөөний талбар хэмээн ойлгох болжээ. АНУ-ын Сангийн яамны нарийн бичгийн дарга нь БНХАУ-ын даргаСи Зинпиньтэй уулзсан уулзалт дээрээ Хятадын үндсэрхэг шинжтэй цахим халдлагын талаар ярилцаж цахим үндсэрхэг үзлийн дэлгэрэлт үл итгэлцэлд хүргэж байгааг дурджээ. Судлаачид Хятадын цахим үндсэрхэг үзлийг гадаад болон дотоодод чиглэсэн гэж ангилсан байна. 2009 оны тавдугаар сарын 10 ны Deng Yujiao ны хэрэг явдал бол дотоодод чиглэсэн цахим сүлжээн дэх үндсэрхэг үзлийн жишээ болжээ. Маш олон цахим хэрэглэгчид төр засгаа буруутгаж байсан бөгөөд зарим нь Дэн Южиаг дэмжих веб сайт нээсэн байна. Энэ явдлаас Хятадын Засгийн газар цахим хэрэглэгчдийн төвлөрсөн хүч гэгч ямар хүчтэй эд болохыг гүнээ ухамсарлажээ. Харин гадагшаа чиглэсэн цахим үндсэрхэг үзлийн жишээ бол Хятадын хөлөг онгоц Зүүн өмнөд азийн Меконг Голд 2011 оны аравдугаар сарын 5-нд дайралтанд өртөх үеэр хүмүүс интернэтээр үзэл бодлоо илэрхийлсэн явдал байлаа. Тэд уг хэргийг мөрдөх олон улсын багт Хятадын Засгийн газар заавал оролцох ёстой хэмээн төр засгаа шахаж байв. Нэгэн сэтгэгдэл дээр: Энэ бол олон жил хятад ноомой хүлцэнгүй байснаас Хятадыг доромжилж доог дохуу хийсэн хэрэг” гэж бичжээ. Хятадын Засгийн газар зүгээр хараад суусангүй, Си Зинпиний тушаалаар Хятадын интернэт бодлого, мэдээллийн тэргүүн групп гээчийг нээж нээлтийн үгийг удирдагч өөрөө хэлжээ. Группийн үйл ажиллагааны хүрээнд 2200 веб сайт, 20 сая мессеж цахим ертөнцөөс устгагдаж 2015 он гарснаас хойш нийт интернэт контент нийтлүүлэгчийн эрхэд зарим хязгаарлалт хийх тухай шийдвэр гаргажээ. Энэ бол Хятадын цахим үндсэрхэг үзэл хэрхэн дэвэрч, төр засаг нь хэрхэн сандралд орж хяналтаа алдаж тэгснээ хэрхэн хянах гэж оролдож байгаагийн тод жишээ юм.

Return to the file "Altansvh.png".