Файлын хэлэлцүүлэг:10101.PNG

== Урамшууллыг ашиглах шаардлага == Өнөөдөр бид зах зээлийн ширүүн өрсөлдөөн дунд амьдарч байна. Энэхүү ширүүн өрсөлдөөнд өөрийн байр сууриа хадгалах, үйл ажилгаагаа өргөжүүлэнэ гэдэг ярвигтай асуудал болоод байна. Өдөр бүр биш, цаг тутамд шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ ар араасаа шилээ даран бий болж байхад хэрхэн ихийг борлуулах вэ? гэдэг маркетинг, менежмент нь үеэ өнгөрөөсөн зүйл болж, харин хэнд? юуг? яаж? хэрхэн хүргэх вэ? гэдэг чухал болж байна. Үүний тулд идэвхи санаачлагатай, чадварлаг боловсон хүчнийг бий болгох нь хамгийн чухал юм. Удирдах урлагт хамгийн чухал нь ажилчидыг урамшуулах, идэвхижүүлэх явдал юм. Байгууллагын амжилт ажилчдаасаа шууд хамаарч байдаг. Идэвхи муутай, санаачлаггүй ажилчид үргэлж асуудал гаргаж, алдаа хийдэг бол эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч ажилчид илүү ачаалал даах чадвартай, хичээл зүтгэл сайтай байдаг бөгөөд таны бизнесийг авч явж чаддаг (Kimberly.S.S, Ph.D, 2010). Байгууллага ажилчидынхаа үр бүтээмж, ололт амжилтыг шударгаар үнэлж, тохирсон шагнал урамшууллыг өгч байх хэрэгтэй. Ингэснээр сэтгэл ханамж бий болж, ажилчдын ажилдаа хандах хандлага сайжирч, ажлын бүтээмж дээшилж, байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах үндэс нь болдог. Ажилчдыг урамшуулах нь менежментийн нэг арга хэрэгсэл бөгөөд үүнийг байгуууллагын соёл болгон хэвшүүлэх шаардлагатай (Stolovitch, H., Clark, R. & Condly, S. (2002). Incentives, Motivation and Workplace Performance: Research & Best Practices. Full Report. IRF.).

Return to the file "10101.PNG".