Уул тайлгын наадам

Уул тайлгын наадмын түүх

засварлах

Манжийн хаан зарлиг гаргасанаар Түшээт хан, Сайн ноён хан, Их шавь гурав нийлж Богд, Хан хэнтий уулыг 1772 оноос тахьдаг болжээ. 1799 онд Богд, Хан Хэнтий хоёр уулыг тахисаны дараа Уул тайлгын нэгэн томоохон наадмыг зохион байгуулсан нь олноо Арван засгийн наадам гэж нэршсэн наадмын анхных юм. Уг наадмыг үүнээс хойш VIII Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869-1924 )-ийг нас барах хүртэл жил болгон зохион байгуулсан нь нийтдээ 125 удаагийн наадам болжээ.

Уул тайлгын наадамд 136 бөх барилдуулж даншиг наадамтай нэгэн адил нэг, хоёр, гурвын даваанд бөх сондгойруулдаггүй харин арван долоон бөх үлдсэнээс хойш дөрөв, тав, зургаа, долоогийн даваанд тус бүр нэг удаа аварга, арслан зэрэг том цолтой бөхчүүдийг хий мөргүүлэн давуулдаг байжээ. Энэ нь алдар цолтой бөхчүүдийн цолыг хүндлэхийн зэрэгцээ шинэ залуу, эсвэл цолоо ахиулах бодолтой байгаа бага цолтой бөхчүүдийг тухайн үеийн босоо бөхчүүдэд амлагдан унахаас зугтаалгаж байсан хэлбэр юм.

Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадмын цолны даваа дөрвийн даваанаас эхэлдэг бөгөөд дөрөв, тав давсан бөхөд НАЧИН, зургаа давж гуравт үлдсэн бөхөд ЗААН, долоо давж үзүүрлэсэн бөхөд ЗААН, найм давж түрүүлсэн бөхөд ЗААН цолыг олгосоор иржээ.

Уул тайлгын 125 удаагийн наадамд хамгийн олон ес түрүүлсэн бөх бол Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Сайхан сумын харьяат Сандаг-Очир аварга буюу Шагдарын Намхай юм. Харин Луу гүний Вандан аварга 1916-1923 онуудад завсаргүй түрүүлсэн амжилтыг гаргасан билээ.

VIII Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869-1924 ) нь алдарт аварга Намхайг нас барснаас хойш өөрөө насан эцэслэх хүртлээ 1913 оноос 1924 оныг хүртэл Даншиг наадмыг хийлгээгүй зөвхөн Уул тайлгын наадам хийлгэж байсан учраас энэ хугацаанд даншгийн аварга, арслан цолтон төрөөгүй билээ.

Уул тайлга болон Арван засгийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
засварлах
Он Түрүүлсэн бөх Үзүүрлэсэн бөх
Цол Овог нэр Харьяалал Цол Овог нэр Харьяалал
1805 Ав Намжилжав Хэнтий Галшар
1808 Ав Дашжав
1811 Ав Дашжав
1860 Ав Гэнэнгийн Өсөхбаяр Сүхбаатар Сүхбаатар
1861 Ав Гэнэнгийн Өсөхбаяр Сүхбаатар Сүхбаатар
1862 Ав Гэнэнгийн Өсөхбаяр Сүхбаатар Сүхбаатар
1863 Ав Гэнэнгийн Өсөхбаяр Сүхбаатар Сүхбаатар
1864 Ав Гэнэнгийн Өсөхбаяр Сүхбаатар Сүхбаатар
1865
1866
1867 Ав Гэнэнгийн Өсөхбаяр Сүхбаатар Сүхбаатар
1868
1869
1870
1871 Ав Гэнэнгийн Өсөхбаяр Сүхбаатар Сүхбаатар
1872
1873
1874
1875 Наадам хийгээгүй
1876 Арс Санжаадорж
1877 Ав Омбойн Гэлэгсэнгэ Дорнод Сэргэлэн
1878 Ав Омбойн Гэлэгсэнгэ Дорнод Сэргэлэн
1879 Ав Омбойн Гэлэгсэнгэ Дорнод Сэргэлэн
1880 Ав Омбойн Гэлэгсэнгэ Дорнод Сэргэлэн
1881 Ав Омбойн Гэлэгсэнгэ Дорнод Сэргэлэн
1882 Ав Омбойн Гэлэгсэнгэ Дорнод Сэргэлэн
1883 Арс Дашдоной
1884 Заан Төгсхүү
1885 Арс Гонгоржав Арс Дашийн Баянмөнх Булган Хангал
1886 Заан Дондол
1887 Ав Омбойн Дугар Дорнод Сэргэлэн
1888 Ав Омбойн Дугар Дорнод Сэргэлэн
1889 Ав Омбойн Дугар Дорнод Сэргэлэн
1890 Заан Дондол Ав Дорнод Сэрэглэн
1891 Заан Шарав Ав Шагдарын Лувсанжамба Булган Сайхан
1892 Арс Гонгоржав Ав Шагдарын Намхай Булган Сайхан
1893 Арс Гонгоржав
1894 Ав Омбойн Дугар Дорнод Сэргэлэн Ав Шагдарын Намхай Булган Сайхан
1895 Ав Шагдарын Намхай Булган Сайхан
1896 Ав Шагдарын Намхай Булган Сайхан Ав Шагдарын Лувсанжамба Булган Сайхан
1897 Ав Шагдарын Намхай Булган Сайхан Ав Шагдарын Намхай Булган Сайхан
1898 Ав Шагдарын Намхай Булган Сайхан Ав Шагдарын Лувсанжамба Булган Сайхан
1899 Ав Шагдарын Намхай Булган Сайхан
1900 Ав Шагдарын Лувсанжамба Булган Сайхан
1901 Ав Шагдарын Лувсанжамба Булган Сайхан Ав Шагдарын Лувсанжамба Булган Сайхан
1902 Ав Шагдарын Лувсанжамба Булган Сайхан Ав Шагдарын Лувсанжамба Булган Сайхан
1903 Ав Шагдарын Намхай Булган Сайхан Ав Самбуугийн Чүлтэм Дундговь Луус
1904 Ав Шагдарын Намхай Булган Сайхан Ав Шагдарын Лувсанжамба Булган Сайхан
1905 Ав Шагдарын Намхай Булган Сайхан Ав Самбуугийн Чүлтэм Дундговь Луус
1906 Ав Шагдарын Лувсанжамба Булган Сайхан Ав Самбуугийн Чүлтэм Дундговь Луус
1907 Ав Цэвэгийн Буянтогтох Сүхбаатар Мөнххаан
1908 Ав Шагдарын Намхай Булган Сайхан Ав Самбуугийн Чүлтэм Дундговь Луус
1909 Ав Майдарын Мөрринчин Хэнтий Батноров
1910 Ав Майдарын Мөррэнчин Хэнтий Батноров Арс Уламбаяр Булган Хангал
1911 Арс Хайдавын Дамчаа Булган Тэшиг
1912 Ав Самбуугийн Чүлтэм Дундговь Луус
1913 Заан М.Жунай Ав Майдарын Мөррэнчин Хэнтий Батноров
1914 Ав Майдарын Мөррэнчин Хэнтий Батноров
1915 Заан М.Жунай Арс Цэрэнгийн Лувсандаш Булган
1916 У.ав Галсанхүүгийн Вандан Архангай Батцэнгэл Арс Цогбадрах Булган Хутаг-Өндөр
1917 У.ав Галсанхүүгийн Вандан Архангай Батцэнгэл
1918 У.ав Галсанхүүгийн Вандан Архангай Батцэнгэл Арс Гэндэндаржаа
1919 У.ав Галсанхүүгийн Вандан Архангай Батцэнгэл Ав Майдарын Мөрринчин Хэнтий Батноров
1920 У.ав Галсанхүүгийн Вандан Архангай Батцэнгэл Арс Цэрэнгийн Лувсандаш Булган
1921 У.ав Галсанхүүгийн Вандан Архангай Батцэнгэл Арс Лянхын Самдан Булган Орхон
1922 У.ав Галсанхүүгийн Вандан Архангай Батцэнгэл У.з Бямбасан Архангай
1923 У.ав Галсанхүүгийн Вандан Архангай Батцэнгэл У.ав Ганжууржавын Самдан Хэнтий Баянхутаг
1924 У.арс Цэдэвийн Банди Өвөрхангай Тарагт У.арс Сосорын Шагдар Завхан Баянхайрхан