Утаа мэдрэгч
Утаа мэдрэгч нь гал түймэр гарсан тохиолдолд түүнийг мэдэрч галыг анхааруулдаг ба дуут дохиоллоор мэдээлдэг төхөөрөмж юм. Пластик гэртэй, ихэвчлэн диск шиг хэлбэртэй, 150мм диаметертэй 25мм өргөнтэй байдаг. Утааг нэг бол үзэмжээр (фотоэлектрик) эсвэл физик процесс (ионжуулалт)-оор илрүүлдэг, заримдаа аль алиныг нь ашигладаг байна. Мэдрэмтгий анхааруулагчийг хориотой газруудад тамхи татахаас сэргийлж ашиглаж болдог. Том аж үйлдвэрийн утаа мэдрэгч нь ихэвчлэн галын дохиотой нийлж холбогдсон байдаг.
Гэр ахуйн утаа мэдрэгч, ерөнхийдөө чанга чимээ эсвэл тод гэрэл гаргаж анхааруулдаг, утаа илрүүлэгч утаа илрүүлсэн тохиолдолд идэвхжиж, хоорондоо холбогдсон бол төхөөрөмжүүд бүгд идэвхждэг байна. Гэр ахуйн утаа мэдрэгч нь өөрсдийн гэсэн зайтай ба хоорондоо холбогдсонууд нь нөөц зайтай байдаг. Хоорондоо холбогдсон төхөөрөмжүүдийн нэг нь утаа илрүүлбэл бүхий л төхөөрөмжүүд идэвхждэг. Энэ нь тог тасарсан үед ч ажиллана.