Устөрөгч автомашин
Устөрөгчит автомашин буюу устөрөгчит хөдөлгүүр нь устөрөгчийг хөдөлгүүрийн хөдөлгөгч түлш болгон ашигладаг автомашиныг хэлнэ. Бусад төрлийн тээврийн хэрэгсэл шатахуунаар цэнэглэсэн банктай байдагчлан устөрөгч автомашин устөрөгчөөр цэнэглэсэн банктай байдаг. Ихэнх төрлийн устөрөгч автомашины хөдөлгүүр нь устөрөгчийг дотоод шаталтын хөдөлгүүрт шатаах болон устөрөгчийг хүчилтөрөгчтэй тусгай камерт урвалд оруулж үр дүнд үүсэж буй цахилгаан энергиэр цахилгаан моторыг ажиллуулах замаар химийн энергийг механик энерги болгон хувиргаж байна. Тээврийн хэрэгслийн шатахууны зориулалтаар устөрөгчийг түгээмэл хэрэглэж буй шалтгаан нь устөрөгч бол эдийн засгийн хэмнэлтийг санал болгож байгаа гол элемент юм. Устөрөгч нь дэлхий дээр дангаараа маш ховор тохиолдох ба энэ нь үнэндээ энергийн эх үүсвэр биш харин энерги зөөвөрлөгч юм. Ихэнхдээ метан болон өөр бусад ашигт малтмалаас ялгаж авна. Гэхдээ мөн өөр төрлийн энергийн эх үүсвэрийг (Ж: салхи, нар болон цөмийн)ашиглаж болох ба энэ тогтворгүй бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэхэд хэтэрхий сарнилттай, хүнд хэцүү байдаг. Иж бүрэн автоматжуулсан салхи-устөрөгч үйлдвэрүүд нь усны электролизийг ашиглан зардал хангалттай бага, тоо хэмжээ нь хангалттай их, уламжлалт энергийн эх үүсвэрүүдтэй өрсөлдөх чадвар бүхий энергийн эх үүсвэрийн технологуудыг боловсруулж байна. Олон компаниуд устөрөгчийн энергийг хөдөлгөөнт төхөөрөмжид үр ашигтайгаар ашиглах тал дээр анхаарч хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Устөрөгчийн энергийг өргөн ашиглах сонирхол нь хэрэв устөрөгчийг ашигт малтмалын оролцоогүйгээр боловсруулдаг болвол нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулахад хувь нэмэр оруулах явдал юм. Устөрөгчийн хэрэглээний дутагдалтай талууд нь үндсэн зардал өндөр, нэг нэгж дэх энергийн агууламж бага, түлшний савны эзэлхүүн их, түлшний савны даралт өндөр, хадгалалт, хийн болон шингэн устөрөгчийн автомашин дах тээвэрлэлт болон цэнэглэлт, автомашинууд устөрөгчийг түгээх дэд бүтэцэд шаардагдах хөрөнгө оруулалт мөн бас үйлдвэрлэлийн процессийн бага үр ашиг зэрэг юм.
Тээврийн хэрэгсэл
засварлахАвтобус, галт тэрэг, моторт дугуй, сувгийн завь, хүргэлтийн мотоцикль, голфийн машин, мотоцикль, моторт тэргэнцэрүүд, усан онгоц, нисэх онгоц, шумбагч болон пуужингууд аль хэдийн устөрөгчийн түлшийг төрөл бүрийн байдлаар хэрэглэж байна. НАСА сансрын хөлөгөө задгай сансарт гаргахдаа устөрөгчийг ашиглаж байна. Нарны энергиэр ажилладаг машин загвар нь нарны энергийг устөрөгч болон хүчилтөрөгчийн хийнд шилжүүлэн хадгалдаг хувиргагч үүсгүүр ашигладаг. Энэ түлш эргэж ус болон шилжихдээ нарнаас хуримтлуулсан энергиэ ялгаруулдаг байна. Хамгийн дээд хурд үзүүлсэн устөрөгчийн түлш хэрэглэдэг Ohio мужийн Их сургуулийн Buckeye Bullet 2 машин 286.476 миль/ц (461.038 км/ц) чаддаг ба 2008 оны 8-р сард Bonneville Salt Flats-д “нисэх-хурд” буюу 280.007 миль/ц (450.628 км/ц) хурдалсан байна. Үйлдвэрийн машины хувьд одоогийн байдлаар Ford Fusion Hydrogen 999 Fuel Cell нэртэй уралдааны машин 333.38 км/ц (207.2 миль/ц)-ийн хурдыг Юта мужийн Wendover дахь Bonneville Salt Flats-д 2007 оны 8-р сард тогтоосон байна. Энэ нь түүний чадал хүчийг нэмэгдүүлдэг шахсан хүчилтөрөгчөөр дүүрэн том танкнаас ихээхэн хамаарсан юм.
Суудлын тэрэг
засварлахОдоогийн байдлаар олон автомашин үйлдвэрлэгч комканиуд устөрөгч автомашиныг зах зээл дээр гаргах талаар судалгаа хийж байгаа бөгөөд зарим компаниуд цөөн тооны загваруудыг үзэсгэлэнгүүдэд танилцуулаад байна. 2012 оны Дэлхийн Устөрөгчийн Энергийн Хуралаар Daimler AG, Honda, Hyundai болон Toyota компаниуд 2015 он гэхэд устөрөгч түлшээр ажилладаг машиныг худалдаанд гаргах төлөвлөгөөг баталсан ба 2013 онд зарим загваруудыг үзэсгэлэнд гаргахаар төлөвлөөд байна. Хэдийгээр Ford Motor Company болон Францийн Renault-Nissan компаниуд өөрсдийн устөрөгчийн түлш хэрэглэдэг машин үйлдвэрлэх оролдлогоо 2008 болон 2009 онуудад цуцласан боловч 2009 онд бусад үйлдвэрлэгчидтэй санамж бичигт гарын үсэг зурсан бол 2009 оны 9-р сард GMBH компани 2015 оны FCV-ийн олон нийтийн зар сурталчилгааг дэмжиж ажиллаж байна. General Motors хэлэхдээ “энэ түлшний камерт технологи бол орхигдсон технологи биш юм, устөрөгчийн машиныг олон нийтэд танилцуулах төлөвлөгөө байгаа ба 2015 он гэхэд GM HydroGen4 -ыг жижиглэн худалдаанд гаргахаар төлөвлөж байна”. GM-ын глобал эрчим хүч дамжуулах инженеринг салбарын гүйцэтгэх захирал Charles Freese: компани устөрөгч түлшний камерт болон цахилгаан баттерей бүхий машинууд хоёул хүлэмжийн хий ба газрын тосны хэрэглээг багасгахад чухал үүрэгтэй гэдэгт итгэдэг.
2009 онд Ниссан Японд шинэ түлшний камерт машинаа туршиж эхэлсэн. Daimler түлшний камерт машинаа B ангилалын үзэсгэлэнд танилцуулсан. 2011 онд , Hyundai Blue2 ("Blue Square") нэртэй түлшний камерт цахилгаан машинаа танилцуулсан ба 2014 онд худалдаанд гарах боломжтой хэмээн мэдэгдсэн. Honda 2009 онд түлшний камерын зарчимд суурилсан машины үйлдвэрлэлийг 2020 онд эхлүүлнэ гэж мэдэгдсэн ба мөн энэ машин нь баттерейгаар ажилладаг болон цэнэглэдэг машинаас илүү урт хугацаанд ажиллах чадвартай гэж мэдэгдсэн байна. Хэдий тийм боловч 2010 оны 12-р сард Honda Fit-ийнхээ цахилгаан баттерей бүхий машин загвар дээр суурилсан устөрөгчийн хөдөлгүүрийн элементийг ашигласан BEV хувилбарыг танилцуулсан байна. 2013 онд Lux Research компани мэдэгдэхдээ: Устөрөгчийн эко мөрөөдөл... ойрхон биш байна. Үндсэн зардал, устөрөгчийн хангамж байхгүй, 2030 он хүртэл 5.9 GW хүртэл хэрэглээний хязгаарлалтай, зэрэг олон асуудлаас гадна хадгалах барилга байгууламжийн асуудал байна. Lux-ийн анализ дүгнэлтээр 2030 он гэхэд автомашины зах зээлийн PEM тогтмол эргэлт нь 1 тэрбум доллар хүрэх ба өргөх машин, тоног төхөөрөмжийг тооцвол 2 тэрбум доллар хүрэх болно, гэжээ.