Ургамлын үндэс
Үндэс — ургамлын амьдралд хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
- Ургамал үндэснийхээ тусламжаар газрын хөрсөнд бэхлэгдэн холбогдоно.
- Үндэс газрын хөрснөөс эрдэс бодис ус сорон авч ургамлыг хооллоно.
- Эдгээрээс гадна зарим ургамлын үндэс бэлтгэл шим тэжээлийн бодис нөөцлөх, вегетатив үржлээр үржих зэрэг нэмэлт үүрэг гүйцэтгэгч эрхтэн болно.
- Ургамлын үндэс микробуудын өсөж үржих сайн нөхцөл бүхий бүсийг өөрийнхөө ойролцоо бий болгодог. Энэ бүсийг ризосфер гэж нэрлэнэ.
Ургамлын үндэс ургах байдлаараа нэмэлт, голлосон, сахлаг, хажуугийн гэж 4 хуваагддаг.