Ургамлын амьдралын хэлбэр
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
- Ургамлын амьдралын хэлбэр Экологийн янз бүрийн нөхцөлүүд урт удаан хугацаанд нөлөөлөхдөө амьдралын тусгай хэлбэрийг буй болгох бөгөөд одоо үед тэдгээрийн үүсэх гол шалтгаан болон амьдралын хэлбэрүүдийг онцгойлон тодорхойлох хүчин зүйлгүй байгаа юм. Гэвч ургамлын янз бүрийн шинж тэмдгэн дээр үндэслэсэн экологийн ангилал нь бидниий мэдэлгийг цэгцтэй болгож өгөхөөс гадна ургамлын амьдралын хэлбэрийг ойлгоход хялбар болгож өгнө. Ургамалчид ургамлын хэлбэрийг ангилах талаар нэлээд ажилууд тэдгээрээс хамгийн их дэлгэрсэн ангиллалыг Данийн эрдэмтэн ургамалч Раункиэр (1905-1907) хийж түүний ажил дээр “биологийн тип ” гэж нэрлэж байгаад сүүлдээ “амьдралын хэлбэр “гэж нэрлэх болсон. Энэ ангилал нь цаг агаарын тохиромжгүй нөхцөлд биеэ хамгаалахын тулд ургамлын ургах нахианы байрлал ондоо ондоо байдгийг үндэслэн зохиогджээ. Раункиэрийн ангилалаар бүх ургамлыг доорх амьдралын хэлбэрүүдэд хуваана. • Фенерофит ургамал • Эпитифүүд ургамал • Хаметиф ургамал • Хемикриптофит ургамал • Криптофит ургамал • Терофит ургамал • Гидрофит ургамал
1. Фенерофитүүд ургамал. Энэ бүлэгт модлог сөөглөг ургамалууд багтана. Эдгээрийн их бие өвлийн цагт цасан дээр агаарт ил байх учир өвөлжих нахианууд нь тусгай хайрсаар хучигдмал байна. Хуш, улиас нарс гэх мэт
2. Эпифитүүд ургамал. Өөрөө үндэсгүй өөр ургамал дээр ургадаг ургамлууд энэ ангилалд багтана. Улаан цагаан гоёо гэх мэт
3. Хаметифүүд ургамал. Мөлхөө буюу хөрсөн дээгүүр хог өвсөн дотуур салаалсан иштэй ургамалууд багтана. Тэдгээрийн ургах нахиа нь цасанд дарагдсан байна. Олон настууд ба хөвдүүд
4. Хемикриптофитүүд ургамал. Өвлийн хүйтэнд ургах нахианууд хөрсний өнгөн хэсэгт хөх өвсөн дунд цасанд булагдаж өвөлждөг ургамлууд энэ бүлэгт багтана. 5. Криптофитүүд ургамал. Үүнийг заримдаа геофитүүд ч гэдэг. Энэ бүлэгт багтах ургамлууд нь өвлийн цагт газрын дээрх хэсэг бүрмөсөн үгүй болгоод өвөлжих нахиагаа сонгинлог ба төмслөг буюу үндэслэг ишиндээ үлдээгээд хөрсөнд гүн хамгаалагддаг ургамлууд багтана. Сонгино мангир лидэр алтан гагнуур гэх мэт 6. Терофитүүд ургамал. Цаг агаарын тохиромжгүй нөхцөл буй болоход үхэж устдаг нэг наст ургамлууд багтана. Эдгээр ургамлууд цаг агаар сайжрах үеэр өнгөрсөн оныхоо үр буюу спороор ургадаг. Тоонолжин цэцэгтэн намуу цэцэгтэн ургамлууд энэ бүлэгт багтана.
7. Гидрофитүүд ургамал. Усан орчинд ургадаг бүх ургамал энэ бүлэгт багтана.
Ургамлын зүйлүүд дээр дурдсан хувиарьт хамаарах байдлаараа газарзүйн өөр өөр орчинд тархахыг биологийн спектр (хүртэмж) гэдэг. Энэ байдал нөгөө талаас цаг уурын онцлогийг давхар харуулна. Раункиерийн ангиллаас харахад орчины тааламжгүй нөхцөлд хувьсан зохицох үед организм зөвхөн морфологийн хувиралтаар адаптацитай болоод зогсохгүй ихэвчлэн физологийн өөрчлөлтөө даган ападтацид ордгийг хялбархан харж болох байна. Энэ утгаар ургамлын хувьд цаг агаарын тохиромжгүй нөхцөл буй боллоо гэдэг нь угтаа ургацын хугацаа удааширна гэсэн үг юм. Экотипын тухай ойлголт Тодорхой ялгаа бүхий амьдрах орчины нөхцөлдөө дасан зохицох өвөрмөц шинж төрх нэг зүйл ургамлын дотор удамшин бэхждэг. Нэг зүйлийн дотор ялгарсан тэдгээр бодгалиуд , эсвэл популяцуудыг экотпүүд гэнэ. Ургамлын доторхи биологийн нэг зүйл бол маш том экотипүүдийн нийлбэр юм. Биологийн төрөл зүйлээрээ эрс ялгаатай ургамлууд экологийн хахир хатуу орчинд олон жил дасан зохицождоо адилхан шинж төлвийш олсон байдаг. Гандуу хуурай, цөлрөхөг хээр, цөл, нуур, гол мөрөн, өндөл уул зэрэг ялгаатай нутгуудад өөрийгөө хамгаалах зохилдлогуудаар адилхан бүлэг ургамлууд өсж хөгждөг. Конвергенцийн онолоор бол үүсэл гарал нь адилгүй , биологийн төрөл зүйлийн хувьд эрс ялгаатай, хоорондоо үржилд орохгүй болтлоо холдсон ургамлууд боловч экологийн адил орчинд хөгжиж ирэхдээ дасан зохицсоноос үйл ажиллагаа нь ижил болдог. Үүгээр нь ургамлыг хуурайсаг (ксерофит), чийгсүү (мезофит), хүйтсэг (криофит), усанд ургадаг(гидрофит), давссаг (галофит), элссэг(псаммофит), усархаг ( суккулент) гэх мэтээр бүлэглэн ангилна. Ургамлын экотип, эзологийн бүлгүүдйин ялгаа 1. Экотип бол нэг зүйл ургамлын дотор морфологи, биологи мөн физологийн шинжээрээ ялгарч гарсан бодгалиас бүрэлдэх популяциуд юм. Удамшил хувьслын тухай ойлголт болно. Удамшдаггүй хувьсал модификациас ялгахын тулд нэг зүйл дотор салаалсан бодгалиудыг тухайн газруудаас нь авчирч экологийн яг адил нөхцөлд ургуулж үзэхэд ялгаа нь илэрч үр удмаа дамжуулж байвал экотип гэдэг нь нотлогдох болно. 2. Экологийн зүйлүүд бол овог, төрөл зүйлээрээ эрс ялгаатай олон ургамал экологийн адил орчинд зохицон гадаад, дотоод бүтэц, физологийн шинжээрээ ижилсэж , хуурайсаг чийгсэг элссэг хүйтэнсэг давссаг гэх мэт бүлгүүдийг үүсгэнэ.
Ургамалд өндөр темпратурын үзүүлэх нөлөө
Уураг тоосонцорт бодис задарснаас протоплазмын гадарга эвдэрч, осмосын шинж чанараа алддаг. Энэ нь эс үхэх шалтгаан болдог. Гэтэл нийлээд өндөр температурыг дааж өнгөрүүлдэг зарим ургамлууд байдаг. Зарим хөх ногоон замаг, бактериуд 70ͦ С халуун рашаанд амьдарч чадна. Дээд ургамлуудаас кактус зэрэг зүйл 50-60ͦС хүртэл халж, орчинд нь усгүй болох нөлөөг дааж халууны тэсвэрлэж чаддаг. Темпертурын хамгийн тохиромжтой хэмжээ фотосинтезийн харьцангуй бага, энэ нь сэрүүн бүсийн ургамалд тодорхой илэрнэ. Усгүй болж хагсаж гандахад бодисын солилцооны урвалууд хэвийн биш болж , эсийн осмос чанар буурна.
Хэт халууны сөрөг нөлөө ба түүнд дасан зохицох хариу үйлдэл - Өндөр температурын нөлөөнд химийн урвалуудын хурд, уурагт бодисын бүтэц өөрчлөгдөнө. Фотосинтез, амьсгалын аль аль нь удааширна. Халуунд мэдээж навчаар ус их ууршина. Эволюцийн явцад халуунд дасан зохицох янз бүрийн ургамалд бий болсон. Үүнд: 1. Усыг ихээр ууршуулахад хөрснөөс шингэсэн ус бүх биэр нь гүйж хөргүүрийн үүрэг гүйцэтгэнэ. Их халуунд усыг их ууршуулах нь хохиролтой байх магадлал их, иймээс энэ зохилдлого түгээмэл биш 2. Навчиндаа янз бүрийн үсжилттэй, эпидермисыэ хальсны гадуур зузаан лавын өнгөр , эсвэл кутикул хэмээх нимгэн давхрага үүсгэх замаар халуунаас зайлсхийх 3. Эсэндээ ус багасгаж, мембраны бат бөх бүтэцтэй болох 4. Фотосинтез ба амьсгалын урвалууд эрчимжих Ургамлын хүйтэнд тэсвэржих чанар
Сэрүүн бүсийн нөлөөнд 2 наст болон олон наст ургамлууд хасах буурангуй темпаратурын нөлөөнд жил бүр өртөгдөж байдаг. Энэ сөрөг нөлөөнд ургамал бүхэн харилцан адилгүй тэсвэрждэг.
Ургамалд хүйтнээс хамгаалах зохилдолгоо бий болоход тэсвэржин хатуужих процесс хүйтрэхээс бүр өмнө урьдчилан явагдана. Энэ үзэгдэл нь гадаад орчины өвөрмөц нөхцөлийш шаардах бөгөөд 2 үе шатыг дамжина. 1. Хүйтэнд тэсвэржих нэгдүгээр үе нь гэрэл ихтэй , чийгшил дунд зэрэг , харин температур нэлээд буурсан байна. Энэ үе шатанд өсөлт удааширсаар бүрэн зогсдог. 2. Хүйтнийг тэсвэрлэх 2р үе шатанд гэрлийн нөлөө шаардахгүй, темпаратур цаашид буурч 0ͦС орчим болоход энэ үе явагдаж өнгөрнө. Өвслөг ургамал бол цасан бүрхэвчийн доор орсонч хойно ч энэ процессд явагдана.
Давсны нөлөөнд тэсвэрлэх чанар
Хөрсөнд натр ихсэхэд хөрс давсжих нэг шалтгаан болно. Натрийн ямар давс байгаагаас шалтгаалж давсжилт нь сульфат, хлорид, содын мөн холимог шинжтэй болно. Эдгээрээс нилээд хор хөнөөлтэй нь содын давс юм. Сод нь хөрсөнд задрахад хүчтэй шүлт үүсгэдэг.
Давсжилтаас шалтгаалж усны потенциал буурч ирснээс ургамалд ус шингэх нь бэрхшээлтэй болно. Мөн бодисын солилцооны процессууд эвдрэлд орно. Ялангуяа давсны илүүдлээс болж азотын бодисын солилцоо өөрчлөгдөж, шүвтэр зэрэг хортой бодис эс, эдэд хуримтлагдана. Давсжилтын нөлөөнд эсийн хэт нарийн бүтэц эвдэрч , хлородластууд гэмтдэг. Мөн цитоплазмын гадаад давхраа өөрчлөгдсөнөөр нэвтрүүлэх чадвар буурч бодисуудыг шилж сонгож нэвтрүүлэх процесс ажиглагдана. Ус ууршихад түүний хүчээр сорогдон ирэх усны хамтаар давс эдэд орно. Ургамлыг давстай харьцах байдлаар нь гликофит, галофит гэж 2 ангилна. - Давсгүй орчинд ургадаг, давсны нөлөөг тэсвэрлэж чадахгүй ургамлыг гликофит гэнэ. - Давсанд дасан зохицох чадвартай ургамлыг галофит ургамал гэнэ. Галофитүүд амьдралынхаа ямар ч үе шатанд давсны илүүдэл концентрацийг тэсвэрлэж чадна. Галофитүүдийг дотор нь 3 бүлэг болгон хуваана. 1. Давс их хуримтлагдахад эсийн протоплазм тэсвэрлэж чаддаг ургамлууд орно. Жишээ нь: хужир марц бударгана гэх мэт зонхилж тохиолдоно. Эдгээр ургамлын эсийн шүүсний осмос даралт их учраас давсажсан хөрснөөс усыг олзворлож чадна. 2. Үндсээрээ давсыг ихээр сорж авдаг боловч эсийнхээ шүүсэнд хуримтлуулдаггүй ургамлууд орж байна. Энэ ургамлууд шингээж авсан давсыг эрхтнүүдэд орших тусгай сүвүүдээр гадагш ялгаруулна. Сухай , жигд зэрэг ургамлууд энэ бүлэгт хамаарагдана. 3. Эсийн цитоплазм давсыг гаднаас нэвтрүүлэхгүй эсвэл бага нэвтрүүлдэг галофитууд орно. Эдгээрт эсийн шүүсний осмос даралт их, фотосинтез эрчимтэй явагддаг, уусдаг нүүрс ус их хуримтлуулна. Энэ бүлэгт дэрс шагшуурга шарилж зэрэг ургамлууд орно . Галофитүүдын давсжилтыг тэсвэрлэх чадвар хэдийгээр удамшилын үндэстэй боловч ургамлын өсөлт, хөгжилтийн явцад зохицон өөрчлөгдөх шинжтэй.
Ургамлын аймаг –regnum vegetabilia (Plantae)
Ургамлыг ангилан хуваарилах зарчмын сургааль бол ангиллын дэс дарааллыг тогтоохтой холбоотой бөгөөд тодорхой хэсэг ургамлуудыг төстэй шинж тэмдгээр нь нэгтгэн тусгай нэгжид багтаана. Ургамлын аймагт дэс дарааллын нэгжийг тогтоох явдал бол ургамлын ангиллын зорилт юм. Одоо үед ургамлын судлалд доорхи дэс дараалсан нэгж бүхий ангилан хувиарллыг хэрэглэдэг байна. Үүнд: бүлэг (Kategoria) хүрээ (Phylum) анги (class), баг (ordo), язгуур (familla), төрөл (genus), зүйл (Sprecies) хэмээн ялгадаг. Зүйлийг дотор нь янз зүйл, янз зүйлийг зэрэгтэд гэх мэтчилэн улам нарийсгаж судалдаг. Ургамлын судлалын ангилан хувиарлалтад энгийн бөгөөд үндсэн нэгж нь зүйл мөн бөгөөд ямар нэгэн ургамал заавал тодорхой нэг зүйлд багтана. Доод ургамал: Доод ургамал нь бүтцээрээ нилээд бүдүүлэг бөгөөд түүний бие үндэс навч, иш мэтийн вегататив тодорхой эрхтэнгүүд болж ялгараагүй тул тэжээлийн бодисыг нэг буюу олон эсээс тогтсон бүх биеийн гадаргаар сорон авдаг болно. Доод ургамлын биеийг таллом гэж нэрлэх ба түүний эсүүд нь сайн хөгжөөгүй учир тодорхой чиглэлжээгүй байдаг. Доод ургамлын хүрээнүүдэд: бактер, хөх ногоон замаг, салстан, ногооон замаг, диатом замаг, хүрэн замаг, улаан замаг, мөөг, хаг, шилбүүртэн багтдаг. Дээд ургамал :(Cormobointa, Embryobionta) Дээд ургамал нь удаан хөгжлийн үр дүнд усны амьдарлаас хагацаж шинэ нөхцөл болох эх газрын амьдралд зохилдсоноор түүний бүтэц, зохион байгууламж, үйл ажиллагаа нь нарийсаж дэвшилтэт хэлбэрийг олсон байдаг. Дээд ургамал нь түүхэн хөгжлийн явцдаа өөрийн амьдарч байсан орчиндоо зохицож, ялануяа усан орчноос шинэ нөхцөл болох эх газрын амьдралд шилжин түүнд зохилдохдоо тодорхой эрхтний системийг бий болгон чиглэлжүүлэх, түүнчлэн дотоод бүтцээ нарийн зохион байгуулалттай болгох зэрэг олон шинэ шинж тэмдгүүдтэй болж өөрчлөгдсөн. Дээд ургамал бол олон эст бие махбодь болсон учраас түүний эсүүд нь урт удаан хувьсал, хөгжлийн явцад нарийн бүтэц зохион байгуулалт тодорхой үүргүүдийг гүйцэтгэхтэй холбогдуулан дамжуулах трахей, бүрхүүл, тулгуур, бүрэлдүүлэх гэх мэт эдүүдийг үүсгэн тэр нь цаашдаа эрхтний системийг бүрэлдүүлж иш, навч, үндэс зэрэг тодорхой эрхтэн болон салбарлан хөгжсөн байна. Дээд ургамлын үржлийн онцлог доод ургамлаас ихээхэн ялгаатай болж, нэлээд нарийн бүтэцтэй болсон. Эртний эх газрын амьдралтай ширвэс, шүвлээ, хөвд, ойм зэрэг ургамлын үр тогтох процесс одоог хүртэл усан орчинтой холбоотой хэвээр байхад нарийн бүтэц, зохион байгуулалттай нүцгэн болон далд үрт ургамлын үржил уснаас хараат бус өөрөөр хэлбэл устай ямар ч холбоогүй шахам болж иржээ. Үүнээс гадна доод ургамалд бэлгийн эрхтэн нь тодорхой нарийсаж хөгжөөгүй ганц эсээс тогтдог бол дээд ургамлын хувьд архегоНарийн зохион байгуулалт бүхий дээд ургамал нүцгэн ба далд үртэн түүхэн хөгжлийн явцад үр тогтолтын үр дүнд хөврөл бүхий “үр” хэмээн үржлийн тусгай эрхтэнг үүсгэдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл дээд ургамалд “хөврөл” гэгч зүйл үүсдэг бөгөөд эх ургамал нь тодорхой хугацаанд тэжээдэг байхад харин доод ургамалд хөврөл огт байхгүй, түүний зигот эх ургамлаас тэжээгдэхгүй шууд тэжээгдэхгүй шууд биеэ дааж ургах чадвартай байдаг. Дээд ургамалд амьдралын явцад бэлгийн гаметофит ба бэлгийн бус спорофит үржлийн ээлжлэлт илүү нарийн тод ажиглагдана. Энэхүү үржлийн ээлжлэлт нь хөвдөөс бусад дээд ургамалд бэлгийн бус хэлбэр, бэлгийн үржлээ давамгайлан зонхилдог. Одоо дэлхийд тархан ургаж буй ургамлын аймгийн 80 орчим хувийг зөвхөн дээд ургамал, тэр дундаа далд үртэн эзэлж байна. Жишээ нь хорвоо дээр 0,5 сая орчим зүйлийн ургамал тархснаас 0,3 сая гаруй зүйл нь зөвхөн дээд ургамал юм. н эм, антерид эр хэмээн бүхэл бүтэн тусгай эрхтэн олон эстэй үржлийн үйл ажиллагаанд оролцдог болж иржээ.