Унгарын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг

Унгарын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Унгар улсыг төлөөлөн хөлбөмбөгийн олон улсын тэмцээнүүдэд оролцдог бөгөөд Унгарын Хөлбөмбөгийн Холбоо хамаардаг.

Унгар
[[Файл:|150px|бэлгэ тэмдэг]]
Хоч Шидэт Мажарууд (1950-д онд)
Эвсэл (тив) УЕФА (Европ)
Холбоо Унгарын Хөлбөмбөгийн Холбоо
Дасгалжуулагч Эгервари Сандор
Ахлагч Гера Золтан
Домогт
тоглогч
Бозик Жозеф (101)
Домогт
мэргэн бууч
Пушкаш Ференц (84)
Чансаа (ФИФА) 52
Форма
Эзэн
өмсгөл
Форма
Зочин
өмсгөл
Анхны тоглолт
 Австри 5–0 Унгар Унгар
(Австри, Вена 1902 оны 10 сарын 12)
Илт ялалт
 Оросын эзэнт улс 0–12 Унгар Унгар
(Орос, Москва; 1912 оны 7 сарын 14)
Унгар Унгар 13–1 Франц 
(Унгар, Будапешт; 1927 оны 6 сарын 12)
Унгар Унгар 12–0 Албани 
(Унгар, Будапешт; 1950 оны 9 сарын 24)
Илт ялагдал
Унгар Унгар 0–7 Англи 
(Унгар, Будапешт; 1908 оны 6 сарын 10)
Англи Англи сонирхогчдын ШБ 7–0 Унгар Унгар
(Швед, Солна; 1912 оны 6 сарын 30)[1]
 Герман 7–0 Унгар Унгар
(Герман, Кёльн; 1941 оны 4 сарын 6)
ДАШТ
Оролцоо 9 (Анх: 1934)
Амжилт Дэд аварга, 1938, 1954
Европын АШТ
Оролцоо 2 (Анх: 1964)
Амжилт Гуравдугаар байр, 1964
Олимпийн медаль
Эрэгтэй Хөлбөмбөг
Алт Хельсинки 1952 Баг
Хүрэл Ром 1960 Баг
Алт Токио 1964 Баг
Алт Мехико 1968 Баг
Мөнгө Мюнхен 1972 Баг

Олимпийн гурван удаагийн аварга, 1938, 1954 оны дэлхийн дэд аварга, 1964 оны Европын АШТ-ий хүрэл медальтай, гайхамшигтай түүхтэй баг бол Унгарын шигшээ баг билээ. Унгарчууд 1950-д онд нийтлэг хөлбөмбөгийн тактикийн үндсийг хөлбөмбөгийн спортод нэвтрүүлж, 20-р зууны шилдэг мэргэн бууч Пушкаш Ференцийг[2][3][4] бүрэлдэхүүндээ багтаасан Алтан Баг дэлхийн тавцанд ноёлж байлаа. ФИФА Пушкашийн дурсгалд зориулж хамгийн сүүлд бий болгосон шагналаа түүний нэрээр нэрлэжээ[5]. Тэр үед Унгарын шигшээ багийн Эло чансаа түүхэнд хамгийн өндөр буюу 2166-д хүрч байсан бөгөөд 31 тоглолт дараалан ялагдаагүй амжилт нь хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон дараалсан ялагдаагүй цувралуудын нэг юм. Тэрхүү ялагдаагүй цуврал нь 4 жил гаруй үргэлжилсэн бөгөөд зууны тоглолт гэгддэг Английн шигшээ багтай хийсэн тоглолт түүнд нь багтдаг.

Алтан үеэс хойш Унгарын шигшээ баг тун сул тоглолт үзүүлэх болсон ч сүүлийн үед бүх талаараа шинэчлэгдэж буй. 2008 онд Унгарын Хүүхдийн Хөлбөмбөгийн Холбоо байгуулагдаж, залуу үеэ өсгөх талаар ихэд анхаарах болсны үр дүн гарч эхэлж байгаа. Тэд 2010 онд түүхэндээ анх удаа нутагтаа томоохон тэмцээнийг хүлээн авсан бөгөөд 2010 оны футзалын Европын аварга шалгаруулах тэмцээн Будапешт, Дебрецен хотуудад зохиогджээ. Мөн шигшээ баг нь ч гэсэн 2004 оны Европын аварга Грекийг 3–2[6], 2006 оны дэлхийн аварга Италийг 3–1[7] харьцаагаар ялж гайхалтай амжилтуудыг үзүүлж байна. Тэд 1986 оноос хойш том тэмцээнд шалгаран оролцоогүй боловч 2008 онд 19 хүртэлх насны шигшээ баг нь Европын АШТ-ий хагас шигшээд шалгарснаас гадна 20 хүртэлх насны шигшээ баг нь 2009 оны дэлхийн АШТ-ээс хүрэл медаль хүртэн, тус улсын шигшээ багийн ирээдүйд амжилт олох найдвар харагдаж байгаа юм.

Тэмцээнүүдийн түүх засварлах

Дэлхийн АШТ засварлах

Он Шат Байр ТТ Х Т* Хд ОГ АГ
  1930 Оролцоогүй
  1934 Шөвгийн 8 6 2 1 0 1 5 4
  1938 Дэд аварга 2 4 3 0 1 15 5
  1950 Оролцоогүй
  1954 Дэд аварга 2 5 4 0 1 27 10
  1958 1-р шат 10 4 1 1 2 7 5
  1962 Шөвгийн 8 5 4 2 1 1 8 3
  1966 Шөвгийн 8 6 4 2 0 2 8 7
  1970 Шалгараагүй
  1974 Шалгараагүй
  1978 1-р шат 15 3 0 0 3 3 8
  1982 1-р шат 14 3 1 1 1 12 6
  1986 1-р шат 18 3 1 0 2 2 9
  1990 Шалгараагүй
  1994 Шалгараагүй
  1998 Шалгараагүй
   2002 Шалгараагүй
  2006 Шалгараагүй
  2010 Шалгараагүй
  2014 Шалгараагүй
  2018 Шалгаруулалт явагдаж буй
  2022
Нийт 9/22 2 удаагийн дэд аварга 32 15 3 14 87 57

Европын АШТ засварлах

Он Шат ТТ Х Т Хд ОГ АГ
  1960 Оролцоогүй - - - - - -
  1964 Гуравдугаар байр 2 1 0 1 4 3
  1968 Шалгараагүй - - - - - -
  1972 Дөрөвдүгээр байр 2 0 0 2 1 3
  1976 Шалгараагүй - - - - - -
  1980 Шалгараагүй - - - - - -
  1984 Шалгараагүй - - - - - -
  1988 Шалгараагүй - - - - - -
  1992 Шалгараагүй - - - - - -
  1996 Шалгараагүй - - - - - -
   2000 Шалгараагүй - - - - - -
  2004 Шалгараагүй - - - - - -
   2008 Шалгараагүй - - - - - -
   2012 Шалгараагүй - - - - - -
  2016 13-р байр 4 1 2 1 6 8
Нийт 3/16 8 2 2 4 11 14

Цахим хуудас засварлах

  Commons: Унгарын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. Энэхүү тоглолт нь Английн Хөлбөмбөгийн Холбооны олон улсын тоглолтод ордоггүй бөгөөд Английн багийн албан ёсны статистикт тооцогддоггүй
  2. "FIFA President: FIFA to help the Galloping Major". FIFA. 2005-10-12. Archived from the original on 2006-10-07. Retrieved 2006-11-17.
  3. "Coronel Puskas, el zurdo de oro" (in Spanish). AS. 2006-11-17. Retrieved 2006-11-17. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)CS1 maint: unrecognized language (link)
  4. Mackay, Duncan (2005-10-13). "Lineker tees up another nice little earner". London: Guardian Unlimited. Retrieved 2006-11-17.
  5. Blatter unveils FIFA Puskas Award
  6. "Hungary 3-2 Greece: Euro champions stunned". Archived from the original on 2011-06-29. Retrieved 2011-05-15.
  7. "Hungary 3-1 Italy: World Champions stunned". Archived from the original on 2011-06-29. Retrieved 2011-05-15.