Умарт цэргийн бүлэглэл
БНХАУ нь Хятадын ардын чөлөөлөх армийн ангиудыг хойт хил дээрээ буюу ЗХУ,БНМАУ-ын хил дээр бөөгнөрүүлэх замаар Умарт цэргийн бүлэглэл гэсэн цэргийн 4 тойрог бүхий хүчтэй бүлгийг байгуулсан байна. Энэ армиудын бүлэглэлд 33 хээрийн цэргийн дивиз, механикжуулсан 11 дивиз буюу нийтдээ 44 дивиз бүхий ерөнхий цэргийн 9 арми багтаж байсан нь өөрийн зэвсэглэлдээ 4300 танк, 10 мянган их буу, пуужинт төхөөрөмж бүхий байсан байна. Үүнээс гадна ардын журамт цэргийн 30 дивизийг бас бөөгнөрүүлсэн байжээ. Эдгээр хүч нь ЗХУ-БНХАУ-ын хилийн дагуу 200-300 м тутамд суман цэргийн хүчтэй нягтралыг хангах боломжийг хятадын талд олгосон байна.