Умард Лян улс (Хятадаар: 北涼) бол 397-460 оны хооронд одоогийн Ганьсүгийн баруун хойд, Шинжааны зүүн хэсгийн нутагт оршин тогтнож байсан. Тус улсыг Хүннүгийн Лушуйху аймгийн Жючю овгийн Жючю Мэншуаний байгуулсан улс. Жючю Мэншуань өмнө нь хожуу Цинь улсын цэргийн жанжин байсан. 439 онд Тоба Вэй улсын армид нийслэл хот Гүзан эзлэгдэхэд Лян улсын ван Жючю Мужянь олзлогдон улс нь мөхсөн. Харин Лян улсын зарим хэсэг нь Гаочан руу дүрвэж, Жючю Ухуй гэх ноён Умард Лян улсыг ахин байгуулж, улсын ван болжээ. 460 он хүртэл оршин тогтнож байгаад Жужаны хаант улсын довтолгоонд эзлэгдэн мөхсөн.


Холбоотой хуудас засварлах