Улсын программчлалын XXXI олимпиад

Улсын Програмчлалын XXXI олимпиад ШУТИС-ийн МХТС дээр 2023 оны 5 сарын 12-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус олимпиад нь програмчлалын олимпиад болон бүтээлийн уралдаан гэсэн хоёр төрлөөр явагдсан.

Олимпиадын анонс
Олимпиадын анонс


Програмчлалын олимпиадын төрөлд МУИС, ШУТИС, МУБИС, ИЗИС, Мандах ИС, СЭЗИС, ХУИС, ШМДС, Этүгэн ИС-ийн нийт 40 оюутан оролцож, 600 онооны 6 бодлого бодож уралдсанаас:

МУИС-ийн ХШУИС-ийн оюутан Энхбаатарын Жангар 415.34 оноогоор алтан медаль,

МУИС-ийн ХШУИС-ийн оюутан Энхбатын Төрбат 374.27 оноогоор мөнгөн медаль,

МУИС-ийн ХШУИС-ийн оюутан Уртнасангийн Нямдаваа 300.49 оноогоор мөнгөн медаль,

Шинэ Монгол Дээд Сургуулийн оюутан Болдбаатарын Мөнх-Оргил 258.1 оноогоор хүрэл медаль,

МУИС-ийн ХШУИС-ийн оюутан Батсүхийн Бат-Эрдэнэ 253.69 оноогоор хүрэл медаль,

МУБИС-ийн оюутан Батбилэгийн Төрбилэг 177.45 оноогоор хүрэл медаль тус тус хүртсэн.

Эхний өдөр Атом, 2 дараалал, Хатан гэсэн бодлогуудыг бодсон бол хоёр дахь өдөр Арми, Хөвсгөл нуур, Үржвэр гэсэн бодлогуудыг бодсон.

Медаль авсан оюутнууд

Бүтээлийн төрөлд МУИС, Идэр ИС, Мандах ИС, СЭЗИС, ИЗИС, Этүгэн ИС-ийн нийт 46 оюутан оролцсоноос:

1-р байрыг МУИС-ийн ХШУИС-ийн оюутнуудын "Цахим сургалтын систем" бүтээл 33 оноогоор,

2-р байрыг Идэр ИС-ийн оюутнуудын "Хүний царай таних хиймэл оюунд суурилсан танин мэдэхүйн whoisthis апп" бүтээл 30.33 оноогоор,

3-р байрыг Мандах ИС-ийн МТС-ийн оюутнуудын "Хүүхэд апп" бүтээл 27.67 оноогоор тус тус эзэлсэн.

Улсын програмчлалын олимпиад нь анх 1990 онд зохион байгуулагдсанаас хойш ковидын үед 2 удаа өнжсөн ба бусад жилүүдэд тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн юм.


Мөн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Smart Logic ХХК, ивээн тэтгэгч CoreMind ХХК болон японы CAL компаниуд ажилласан.