Улсын Их дэлгүүрийн хувьчлалын будилаан
1959 онд БНМАУ-ын Сайд анрын Зөвлөлийн шийдвэрээр Ардын хувьсгалийн 40 жилийн ойн баярын өмнө улсын хэмжээний худалдааны “Нэгдсэн төв” барьж байгуулахаар тухайн үеийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Хятад улсын зураг төсөл, барилгачдын дэмжлэгтэйгээр одоогийн барилга байгууламжийг 1961 оны 6-р сарын 28-ны өдөр ашиглалтанд оруулсан ажээ.
Тухайн үеийн УИХ-ын даргын нэр холбогдон ажилчид нь өлсгөлөн, суулт зарлаж байгаад болиулж байв. Хожим хэд дахин буцсаны эцэст УИХ-ын гишүүн Шагдарсүрэн хувьчилж авсан. Шагдарсүрэн УИХ-ын гишүүн болмогцоо бизнес нь геометрийн прогрессоор дээшилж доктор, профессор болсон, гавьяат цол хүртсэн.
1995 оны 12 -р сарын 12 -ний өдрийн Монгол Улсын Засгийн Газрын №106 -р тогтоолоор "УИД -ийг гол зорилго зориулалтаар нь ажиллуулж, Их Дэлгүүрийн зэрэглэл өндөр байх хэмжээнд өөрчлөн шинэчлэхтэй холбогдуулан төсөл шалгаруулах журмаар “Хувьцаат компани” болгон өөрчлөн зохион байгуулж хувьчлах" шийдвэрийг Монгол Улсын Засгийн Газар гаргаж “Номин Холдинг” ХХК 2000 оны 5 -р сард дийлэнх хувьцааг нээлттэй дуудлага худалдаагаар төрөөс хувьчилж авсан байна.