Улава арал
Улава арал нь Соломоны арлуудын нэг арал юм. Малайта арлын ойролцоо орших тус арал нь Макира-Улава мужид харьяалагдана. 65.92 км2 талбайтай энэхүү арал 4429 оршин суугчтай аж. Арлыг анх 1568 онд Альваро де Мендана де Нейра ажиглаж, тэмдэглэн үлдээжээ.
Улава арал | ||
---|---|---|
NASA-Улава арлыг сансраас (Ландсат 7) | ||
Ус зүй | Номхон далай | |
Арлын бүлэг | Соломоны арлууд | |
Солбицол | 9° 46′ Ө, 161° 57′ З | |
| ||
Урт | 17 км | |
Өргөн | 5 км | |
Талбай | 66 км² | |
Хамгийн өндөр цэг | 343 м | |
Оршин суугч | 3297 (2009) 50 хүн/км² | |
Төв суурин | Хадя |
Дов толгод бүхий тус арлын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 181 метр өргөгдсөн байна. Жилийн турш дунджаар 27°C дулаантай байдаг тус аралд жилд дунджаар 2800 мм хур тунадас ордог.
Улава арлын оршин суугчид Са'а хэлний нэг аялгаар ярилцдаг.
Цахим холбоос
засварлах- Tolaha ni Qaoolana Mala Ulawa (1907) Улава дахь мөргөлчний тухай номын хэсэг