Улаан цутгаланМонгол улсын Өвөрхангай аймгийн нутагт, Орхон голд цутгах Улаан гол дээрх хүрхрээ юм.

Улаан цутгалан

Хүрхрээний өндөр нь 24 метр байдаг бол Орхон голын усны их багаас хамаарч 25-50 метрийн хооронд хэлбэлзэж байдаг болохоор Монгол улсын хамгийн өргөн хүрхрээ болно. Хархорин сумаас урагш 135 км зайтай. Улаан цутгалангийн хүрхрээ нь Монгол орны аялал жуулчлалын гол зорин очих газруудын нэг юм. 

Байршил

засварлах

Орхон гол эхэн нутагт уулс нь голууддаа ойр учраас эрчмийн үзүүлэлт өндөртэй аадар бороо, мөн хоногоор үргэлжлэх зүс борооны дараа уулын ус хурдан бууж, Орхон голын ус хэдхэн цагийн дотор мэдэгдэхүйц нэмэгдэж үер буудаг. Энэ үед Орхон голын хүрхрээний ус ихсэж хүрхрээний дээш бургилж нэгээс хоёр төө орчимтой өндөр нэмэгддэг. Улаан цутгалан хүрхрээний өргөний хэмжээ тэлж заримдаа 60 метр хүрэх нь бий.

Бусад хүрхрээ

засварлах

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт Улаан цутгалангаас гадна “Орхоны хүрхрээ буюу бага цутгалан”, “Татуурын хүрхрээ”, “Цагаан голын хүрхрээ” хэмээх том жижиг нийлсэн дөрөв таван хүрхрээ буй.

Дэд бүтэц

засварлах

Улаан цутгалан үзэхийн тулд бартаа саад ихтэй шороон замаар зорчиж хүрдэг. Улаан цутгалангаас 300-600 метр дотор "Майхан отог" тэмдэглэгээт майхантай отоглох газрууд бий.

 
Улаан цутгалан өвлийн мөсөн авиралтын тэмцээн
 
Улаан цутгалан өвлийн мөсөн авиралтын тэмцээн
 
Улаан цутгалан өвлийн мөсөн авиралтын тэмцээн

Жил бүрийн өвөл Улаан цутгаланд мөсний авиралтийн Хархорин Фестиваль олон улсын тэмцээн болдог.



Цахим холбоос

засварлах

Орхоны хүрхрээ