Улаан хамгаалагчид (Хятад)
Улаан хамгаалагчид буюу хунвэйбинууд (хятад. уламж. 紅衛兵, хялбар. 红卫兵, палл. хунвэйбин: «улаан хамгаалагчид») - 1966-1967 онд БНХАУ-д "Соёлын хувьсгал"-ын идэвхитэй хятадын оюутан, сурагч залуучуудын бүлгүүд. БНМАУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, толь бичигт «улаан хамгаалагч» гэж тэмдэглэж байсан. Мөн Улаан хамгаалагчдаас гадна "Соёлын хувьсгал" идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан залуу ажилчдын "Цаофани" бүлгэмүүд байсан.
Соёлын хувьсгалын үеэр Мао Зэдуныг эсэргүүцэгчидтэй тэмцэх зорилгоор Улаан хамгаалагчдын бүлгүүд байгуулагдаж байсан. Улаан хамгаалагчид хуулийн дагуу Марксизмын талаарх өөрсдийн үзэл бодлын итгэл үнэмшлийн дагуу бие даасан үйл ажиллагаа явуулдаг байсан гэх боловч чухамдаа тэд Мао болон намын бусад зарим удирдагчийн ерөнхий удирдамж, зааврын дагуу ажиллдаг байжээ. Тэдгээр бүлгүүд уламжлалт соёлыг үл тоомсорлож, дайснууддаа хэт харгис хэрцгий хандаж, хүний эрхийг үл хүндэтгэдгээрээ онцлог байсан юм.
Тэднийг тухайн үеийн эрх баригчид иргэдийн эрх чөлөөг дарангуйлах зорилгоор ашигласан. Үүний дараа Улаан хамгаалагчдын үйл ажиллагааг дэлхийн хамтын нийгэмлэг төдийгүй Хятад улс өөрөө эрс буруушаасан байна.
"Улаан хамгаалагч" гэдэг нэр Цинхуагийн Их сургуулийн (Qinghua University) залуучуудын байгууллагаас эхтэй юм.