Улаанбаатар дулааны сүлжээ

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь Улаанбаатарын төвлөрсөн дулааны эрчим хүчний сүлжээг хариуцан ажиллах төрийн өмчит хувьцаат компани.[1]БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1959 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 367 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын дулаацуулах байгууламжийн ашиглалт, засварыг хариуцах үүрэгтэй Дулааны шугам сүлжээний ашиглалтын газрыг байгуулснаар тус компани анх байгуулагдсан төдийгүй Монгол улсад төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсч хөгжих эхлэл тавигдсан. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор бие даасан “Улаанбаатар Дулааны Сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат Компанийн (“УБДС” ТӨХК) хэлбэрт шилжин одоог хүртэл ажиллаж байна. 2004 онд ЭХЗГ-ын  56 дугаар тогтоолоор олгосон “Дулаан түгээх”, “Дулаанаар зохицуулалттай хангах” тусгай зөвшөөрлийг авсан.

Эшлэл засварлах

  1. 976-99101251, Грийн софт ХХК /. "Улаанбаатар дулааны сүлжээ". energy.gov.mn. Retrieved 14 January 2023.{{cite web}}: CS1 maint: numeric names: authors list (link)

Гадны холбоос засварлах