Уильям Ховард Рассел

Уильям Ховард Рассел нь (англ. William Howard Russell, 1820 оны 3 сарын 28-нд төрж, 1907 оны 2 сарын 11-нд нас баржээ) Ирландын Таймс сэтгүүлийн сурвалжлагч, дайны сурвалжлагч хүн байсан юм.

НамтарЗасварлах

Тэр дайны сурвалжлагч байсан бөгөөд олон арван мэдээ сурвалжилга гаргасан юм. Уильям Ховард Рассел нь протестант аав, католик ээжийн хамт Ирландад өсөж торнижээ.

1838 онд тэр Дублин хотын Тринитийн коллежид элсэн оржээ. Гурван жилийн дараагаар хамаатныхаа Таймс сэтгүүлд ажиллахаар очоод Ломгфорт дахь Ирландын сонгуулийн тухай сурвалжилж эхэлсэн нь түүнийг сэтгүүл зүйд дур сонирхолтой болгосон.

1842 онд Лондонд буцаж ирээд, Рассел Кэмбрижийн их сургуульд суралцсан боловч сургуулиа дүүргэлгүй орхижээ.

1849-1850 оны дайны үед Дани улс дахь тусгай сурвалжлагчаар томилогдов.

1854 оны 2 сард Крымийн дайны өмнөх улс төрийн нөхцөл байдал хурцадсаны дараа Расселыг Мальта дахь Их Британийн армийн ерөнхий командлагч Хенри Хардингены удирдлага дор цэргүүд байрлуулахаар илгээв.

1854 онд дайн эхэлсний дараахан Крымд байсан бөгөөд 1855 оныг дуустал тэнд үлджээ.

Крымийн дайны үеэр дайны түүхэнд анх удаа телеграфыг идэвхтэй ашиглаж, сурвалжилгаа олон нийтэд телеграфаар дамжин хүргэдэг байсан (тухайн цаг үедээ асар их хурдтайгаар). Дайны үед Расселын сэтгүүл зүйн шуурхай мэдээлэх үйл ажиллагаа нэн чухал ач холбогдолтой байв.

Рассел дайны үйл явдлыг дүрслэн харуулахадаа холбоотны цэргүүдийн хүнд ялагдал, алдагдлыг мэдээлж, Их Британийн засгийн газар, Ерөнхий сайд Абердиныг цэргүүдийн хангалтгүй байдал, удирдлага командлалын чадваргүй байдлын төлөө биечлэн шүүмжилж, аймшигт зүйлийг дүрслэн бичиж байв.

Уильям Ховард Рассел дайны талбарын тухай бичихдээ шархадсан хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламж хомсын дээр холер өвчний дэгдэлт гарч буй тухай өгүүлжээ.