Бусдын эд хөрөнгө болон эрхийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрх буюу узуфрукт нь бусдын өмчлөлийн хөрөнгийг өөрийн эд хөрөнгийн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор эзэмших, ашиглах эрхүүдийн нэг төрөл юм. Узуфрукт гэсэн нэр томьёо латин хэлний Usufructus гэдэг үгнээс гаралтай. Ромын эрх зүйн тогтолцоотой улс орнуудад өргөн хэрэглэгддэг үүргийн эрх зүйн нэгэн төрөл ойлголт болдог. Үндсэн утгаараа узуфрукт нь гэрээ буюу хуулийн дагуу тодорхой хугацаанд өөр этгээдийн зэмшилд байгаа эд хөрөнгийг түүнээс гарах үр шимтэй нь хамт тухайн эд юмсын мөн чанарыг алдагдуулахгүйгээр ашиглах эрх юм. Бусдын эд хөрөнгө, эрхийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрхийн харилцаа нь өмчлөгч болон узуфрукт эзэмшигч гэсэн хоёр талын хооронд үүсэх эд юмсын харилцаа болон үүргийн эрх зүйн харилцаанаас бүрдэнэ.