Увс аймгийн Зүүнговь сумын ЕБС

Сургууль байгуулагдсан түүх

Увс аймгийн Зүүнговь сумын ерөнхий боловсролын сургууль

Увс аймгийн Зүүнговь суманд анх 1940 онд "Нуурын хоолой" гэдэг газар анхны бага сургууль байгуулагджээ. (Энэхүү нуурын хоолой гэдэг газар нь Өгөөмөр уулын урд бэлд байх Баяннуураас эх аван урсаж байгаа голын эхэн хэсэг юм.)

Анх 2 багш (Б.Баатар , Н.Самбуу ) , 3 ажилтан (Д.Жумдаан , Б.Чойдон , Цүлтэм ) , 60 гаруй сурагч , 5 гэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Анхны сурагчдын нэрс: Б.Лхагважав , Т.Минсэл , Н.Цэдэв , Ж.Готовсүрэн , Г.Багуулай , М.Басан , Б.Дамдин , Л.Цэдэвдорж , М.Төмөржав , Б.Цэвээн , Ч.Дансран , Ч.Дамиран , Т.Цэдэв , Д.Бүрэн , Ч.Дүрзээ , Т.Хорлоо , Б.Дорж , Ч.Суранхор , Х.Хорхой , Б.Балжин , Т.Цэрэв , Б.Осор , А.Молом , Б.Басан , У.Цэрэн , И.Басан , Б.Бүргэд , П.Дамдин , Д.Нацагхүү , Б.Тоомой , Б.Нямаа , Э.Стер , Р.Чинэг , Б.Норжоо , Б.Жамсран , Г.Жутмаан , Б.Цэдэв , Д.Цээлэй , М.Луужав , Р.Цэвээн , Ё.Ядам , Ж.Дашзэвэг , С.Нямаа , Б.Нина , Д.Лхагва , Н.Бямбаа , Д.Дагва , Ч.Бямбагэрэл , З.Мөнхөө , Ч.Цэдэв , Т.Минсэл , Б.Болормаа , Б.Заяа , Г.Пүрэв , Б.Ядам , Б.Эрдэнэ , Ц.Жавзан , О.Лааган , О.Лхамсүрэн , А.Дорж , Т.Далай , Б.Дорж , Ж.Хорлоо , Ч.Баатар , Д.Баяа , А.Коояа

Биологийн шинжлэх ухааны доктор , ХААИС - ийн профессор , Монгол улсын төрийн соёрхолт , Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн М.Төмөржав

Эдүгээ манай сургууль анхны сурагчдын нэг болох Биологийн шинжлэх ухааны доктор , ХААИС - ийн профессор , Монгол улсын төрийн соёрхолт Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Мятавын Төмөржав агсны нэрэмжит сургууль болон үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.