T-54, T-55 танкууд нь Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэгдэж байсан байлдааны үндсэн танкны цуврал юм. Анхны T-54 загвар 1945 оны 4 сард, дэлхийн хоёрдугаар дайн дуусахаас сарын өмнө бий болжээ. T-54 нь 1947 оноос үйлдвэрлэлд нэвтэрч, Зөвлөлтийн Арми, Варшавын гэрээний орнууд болон бусад орны зэвсэглэл дэх гол танк нь болсон юм. T-54, T-55-ууд нь 20-р зууны сүүлээр гарсан олон зэвсэгт мөргөлдөөнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн билээ.

Т-55
T-34 Tank History Museum (81-26).jpg

Т34 танкийн түүхийн музеий ба дурсгалын цогцолбор дахь Т-55А

Ерөнхий мэдээлэл
Бүрэлдэхүүн 4 (командлагч, жолооч, чиглүүлэх бууч, сумлагч)
Урт 9 м (их буутай)
6,04 м (их буугүй)
Өргөн 3,27 м
Өндөр 2,35 м (цамхгийн дээд тал)
2,8 м (пулемёттой)
Жин 36 тонн (тулааны үеийн жин)
Хуяглалт ба зэвсэг
Хуяглалт Цамхаг 30–200 мм, онгоц 20–100 мм
Үндсэн зэвсэг 1 × 100-мм-их бууны төрөл Д-10Т2С, 40 бянтат (41 хонгио гранат)
Туслах зэвсэг 1 × 7,62-мм-ПК (тэнхлэгтэй параллел) ба 1 × 7,62-мм-Пулемёт (жолооч, хөдөлгөөнгүй угсралттай) 2000 сумтай

1 × 12,7-мм-ДШК пулемёт, (нисэх онгоц эсэргүүцэгч, 500 сумтай)

Хөдлөх чадвар
Хөдөлгүүр Ү12-В-55, 48 хавхлагатай, 38,88 литрийн багтаамжтай
560+ мx
Зөөллөгч пүрш Мушгих төмөр туйван пүрш
Дээд хурд > 45 км/цаг
Чадал/Жин 11,9 кВт/т (16,1 мx/т)
Туулах зай 500 км асфальтан замд
700 км асфальтан замд, нэмэлт түлшний савын хамт
T54A or Type59.jpg

T-54/55 цуврал нь түүхэнд хамгийн их үйлдвэрлэгдсэн танк юм. Уг танкийг 86,000 - 100,000 ширхгийг үйлдвэрлэсэн гэж тооцоолдог. Энэ танк нь Цөмийн цохилтийн ба цөмийн дэлбэрэлтийн дараа үед экипаж/баг/-ийн бие бүрэлдэхүүнийг цацраг идэвхит туяанаас хамгаалах төслийн хүрээнд зохион бүтээгдсэн анхны загвар хийцтэй танк гэж үздэг байна.

Хожим Зөвлөлт, Оросын арми дахь T-54/55 танкууд Т-62, Т-64, Т-72, Т-80, Т-90 танкуудаар солигдсон боловч өнөөдөр ч дэлхий даяар 50 гаруй армийн зэвсэглэлд үүний дотор Монгол Улсын Зэвсэгт хүчинд 1966 оноос 650 гаруй ширхэг хүлээж авсанаар одоо хүртэл ашиглагдсаар байна.

Цахим холбоосEdit

  Commons: T-54/T-55 – Викимедиа дуу дүрсний сан