Төр шашин хоёрын холбоо
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Аливаа төрийн агуулга, шинж чанар, төрийн байгуулалтын бүтэц,үйл ажиллагаа болон төрийн тухай үзэл санаанд ихээхэн нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол шашин байдаг аж.Монгол үндсэний төрийн тухайд мөн тийм байжээ.Монголчууд олон мянган жилийн тэртээгээс тотемээс эх авсан бөө шүтлэгтэй байсан билээ.Бөө шүтлэг нь гаднаас орж ирсэн бус,ан агнуур,малын ажил эрхлэн амьдардаг нүүдэлчдийн амьдралаас өөрөөс нь урган гарсан язгууртны шүтлэг байв.Бөө шүтлэг нь сүрлэг дуган сүм,шүтлэг мөргөлийн олон зүйл гоё тансаг хэрэгсэл шаардагдаггүй эгэл бор шүтлэг байв.Тийм энгийн байдал нь борог амьдралтай дэлхийн олон угсаатан ястны дунд дэлгэрэх,удаан хадгалагдахад тус болсон байх гэж бодном.Бөө шүтлэг нь байгал нийгмийг үзэх нарийвчлан боловсруулсан онолын цогцлол үгүй боловч тэнгэр,газар,уул,ус, гал ,ан амьтан зэрэг олон шүтээнтэй тэдгээрийн нийлбэр нэгэн үзэл санаатай шүтлэг байв.Чингис түүний хамаг Монголчууд тэнгэрийг бусад шүтээнүүдээс онцгойлолн шүтдэг нь тодорхой.
Чингис хаан болон түүнийг залгамжлагчид дайн тулаанд орох, ав хомрого хийх, нутаг бэлчээр сэлгэх тахилга үйлдэх, өвчин хуучныг анагаах зэрэг амьдралын чухал асуудлыг шийдвэрлэхдээ бөө удганаар мэргэлүүлж, түүнийг баримтлан шийдвэрлдэг байсныг түүхийн олон баримт харуулж байна.Чингис хааны монгол улс байгуулагаж байсан тэр үед бас хэрэйд, найман, онгуд зэрэг түрэг угсаатантай нэлээд холилдсон зарим аймаг ханлиг дотор христын шашны нисториан салбар байсан аж.Энэ шашин Y-YI зууны үеэс Төв азид нэвтэрч эхэлсэн боловч төдий л газар аваагүй байсан бололтой.Гэвч Өгэдэй хаан, Толай ноёны хатадын дотор христын шүтлэгтэн байсныг бодоход монголын өндөрлөгт бас ч өөрийн байр суурьтай байсан нь тодохрой.Монгол улс Ази-европын олон улс орныг эзэлж, гадаад харилцаа өргөжихийн хирээр монголд бурханы шашин,бомбын шашин нэвтэрч эхэлжээ.Чингис болон түүний дараах хаад өөрсдөө бөөгийн шүтлэгтэн байсан боловч бусад шашныг гадуурхан хяхаж байсангүй.Энэ нь монгол хаад харь орныг түүний шашин шүтлэг,ёс заншлыг хөндөхгүй, харин ч хүндэтгэх замаар ноёрхолоо бэхжүүлж улс төрийн бодлого зорилготой холбоотой байсан хэрэг.Чингис хаан өөрөө бөө шүтлэгээс гадна бусад шашныг сүрхий сонирхож байсан аж.Тэрээр бомбын шашны их багш Чан чунг зориуд урин залж их хүндэтгэл үзүүлээд бомбын сүм хийд,лам нарыг албан татвараас чөлөөлсөн байна. Хятадын Шаньсийн Цзяочэны Сюаньчжун Шиби- шань сүмд 1330-аад оны орчим босгосон дөрвөлжин үсгээр монгол хэлээр бичсэн Хубилайн зарлигтай чулуун хөшөө байдаг аж.Тэнд бурханы , христын, исламын, бомбын шашны лам нарыг албан татвар өртөө улааны албанаас чөлөөлсөн тухай заасан байна. Өгэдэй хаан хөвгүүн Гүдэнгээр /Годан/ Хөх нуур,Түвдийг захируулах болсоноос хойш Түвдийн Сахьяагийн булгийн их лам Сажа пандита Гунгаажалцантай ойртож, бурханы шашныг шүтэх нь нэмэгдсэн аж.
Энэ төдийгүй Өгэдэйн үед монголын дээдэс орчин үеийн хэллэгээр зарчмын хувьд бурханы шашныг сонгон авчээ гэж хэлж болмоор санагдана.Харин Гүег хаан Рашид ад дины бичсэнээр христын шашинд,Бартольдын бичсэнээр ислам шашинд илүү тааламжтай ханддаг байсан аж. Мөнх хаан 1253онд Түвээс шашны нэгэн зүтгэлтнийг урин ирүүлж уулзаж байжээ.Өвөр монгол судлаач зохиолдоо тэр үед монгол ирсэн гадаадын хүмүүсийг бичсэн тэмдэглэлд тулгуурлан Мөнх хаан бурханы шашныг илүү дотночилон үзэх болжээ гээд олон шашны номч мэргэдийн маргаан явуулаад эдгээр олон шашин нь гарын таван хуруутай адил юм.Таван хуруу нь гарын алганаас урган гардаг.Бурханы шашин нь гарын алга мэт,бусад нь тэр алганаас гарсан хуруу адил гэж дүгнэсэн гэж бичжээ. Хубилай хаан Гүдэний жуулчлалаар бурханы шашныг сахьяагийн /улааны/ бүлэгт ойртжээ.Тэрээр өмнөх хаадын адилаар янз бүрийн шашныг алагчлан үзсэнгүй .Хубилай хаан Шандуд байхдаа Күнз,бомбо,будда,христын шашны ихэс дээдсийн хооронд мөн маргаан явуулж буддагийн шашны Пагва ламын ид шид, эрдэм чадвар илүү гэж үзсэн аж. “Болор толь” зэрэг зарим монгол түүхийн ном сударт бичсэнээс үзвэл Хувилай хаан хэдүй күнзийн суртал сургаалыг сүрхий сонирхож байсан боловч бурханы шашныг шүтэн биширдэг болоход түүний хатан Чимбай болон монгол шадар сайдууд их үүрэн гүйцэтгэсэн бололтой.Тэр цагт Хятадад бурханы шашин бас нэвтэрсэн байсан уг нь шашныг монголчууд шүтэхэд нөлөөлөх орчин болжээ.Хубилай хаан 1260 онд түвд лам Пагвад эхлээд улсын багш, дараа нь 1270 оноос дэвшүүлж, хааны багш болгон өргөмжилж алтан тамга олгоод бүх улсын буддагийн үйл хэргийг эхрлүүлжээ.Пагва лам Түвдийг захирах явдлыг мөн даалгажээ.
Ийнхүү монголын ихэс дээдэс буддагийн шашны улааны буюу сахьяагийн бүлгийн номлол сургаалыг шүтэн бишрэх болсон аж. Хубилай болон түүнээс хойших хаад тус бүртээ хааны багштай, тухайлбал Пагва/1260-1276/ , Ишринчен /1276-1279/, Дарамбал /1279-1286 зэрэг 12 хүн өргөмжлөгдсөн байна. Юаны сүүлчийн хаан Тогоон-төмөрийн багш нь Гунгаажалсан, дараа нь Лачинсоном гэдэг лам байжээ.Жич тэмдэглэхэд Юаны хаадын багш нар нь бараг цөмөөрөө Пагва ламын удам угсааныхан, төрөл садны хүмүүс байсан байна. Хувилай хааны үед шарын бүлсэн бүрэлдээгүй байсан бөгөөд түүнийг үндэслэгч Зонхова лам хожим 1357 онд төрсөн болохоор Түвдээс шарын шашин дэлгэрэх тухай асуудал байж болохгүйн нь ойлгомжтой.Хувилай хаан бурханы шашныг шүтээд төр нь улсыг засна. Шашин нь сэтгэлийг засна хэмээх хос ёсны эхлэлийг тавьжээ.Хос ёсны үндсэн агуулга нь дөрвөн төр, өөрөөр хэлбэл шашны төр нь тарни/сэтгэлийг ивээх/, судар нь шашны үзэл сургаалыг дэлгэрүүлэх, иргэний төр нь улс орны энх амар тайван байдал, хүн ардын аж амьдрал, зол жаргалыг хангах явдал байжээ.