Төрөлх дархлааны систем

Төрөлхийн буюу тусгай бус дархлааны систем нь дархлаа хамгаалах хоёр үндсэн аргын  нэг юм. (бусад нь сээр нуруутан амьтдад байх дасан зохицогч дархлааны систем). Төрөлх дархлааны систем нь хамгаалалтын өөр арга бөгөөд ургамал, мөөгөнцөр, шавж мөн олон эсийн организмуудад байдаг дархлааны системийн давамгайлсан хариу үйлдэл юм. ( сээр нуруутан амьтдаас бусад)

Төрөлх дархлааны тогтолцооны үндсэн үүрэг нь:

-Химийн хүчин зүйлс болон цитокин (cytokines) хэмээн нэрлэгдэх химийн эвлүүлэгчдийг үүсгэх замаар халдварын голомтод дархлааны эсийг элсүүлэх

-бактерийг тодорхойлох, эсийг идэвхжүүлэх, цогц эсрэг бие эсвэл үхсэн эсийн цэвэрлэгээг дэмжихийн тулд нэмэлт цувааг ажиллуулах

-тусгай цагаан эсүүдийн тусламжтайгаар эд эрхтэнгүүд, цус, тунгалагт агуулагдах гадны бодисыг ялган тогтоож устгах

-Антиген буюу эсрэг төрөгч бүтээх замаар дархлааны системийг ажиллуулах

-Халдвар үүсгэгчдэд биетийн болон химийн саад тотгор болох; биет арга хэмжээгээний нэг болох арьс ба химийн арга хэмжээгээний нэг болох гэмтэл эсвэл бие махбодийн хамгаалалт буюу эхний шугмыг гэмтээх бусад бэртэл (эзэн биед нэвтэрч чадсан өвчин үүсгэгч бичил биетнээс хамгаалдаг хими хэлбэрийн эсвэл хоёрдугаар шатны биет саадаас андуурамгүй ялгаатай).