Төмөр хатагтай (кино)

«Төмөр хатагтай» (англи. The Iron Lady) -Английн найруулагч Филлида Ллойд (Phyllida Lloyd)-ын 2011 онд Их Британий Ерөнхий сайд асан хатагтай Маргарет Тэтчерын намтраар бүтээсэн уран сайхны кино. Гол дүрүүдэд Мерил Стрип, Жим Бродбент нар тоголсон. АНУ-д 2011 оны 12-р сарын 30-нд киноны нээлт болсон. Филлида Ллойд өмнө нь Мерил Стрип-тай «Мамма миа!» хөгжмийн кинонд хамтарч ажиллаж байсан.

"Төмөр хатагтай" киноны гол дүр Мерил Стрип

Британий Ерөнхий сайд Маргарет Тэтчерийн дүрд тоголсон Мерил Стрип «Алтан бөмбөрцөг» шагнал, хамгийн сайн эмэгтэй дүрийн «Оскар» шагнал хүртсэн байна.

Уран бүтээлчид засварлах

Найруулагч: Филлида Ллойд

Гол дүрүүдэд: Мерил Стрип, Джим Бродбент, Александра Роуч, Оливия Колмэн, Энтони Хэд

Зураглаач: Эллиот Дэвис

Хөгжмийн зохиолч: Томас Ньюмэн

Кино компани: The Weinstein Company, 20th Century Fox, Pathé