Төмөрийн Хулан
 
Хувийн танилцуулга
Төрсөн өдөр1983 оны 1 сарын 21 (1983-01-21) (41 настай)
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн  Монгол
Ажил үйлЖүжигчин
Жүжигчний танилцуулга
Төрөлтайз (жүжиг), дэлгэц (УСК, ОАК)
Танил үе2006 он — одоо
ТеатрУлсын драмын эрдмийн театр
Төгссөн ньСоёл Урлагийн Их Сургууль
Алдар цол
Төр нийгмийн шагнал
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан (2011)

Төмөрийн Хулан нь 1983 онд Улаанбаатар хотноо төрсөн.

Боловсрол

засварлах

• 1990-2000 онд Нийслэлийн 77-р сургуульд суралцаж төгссөн.

• 2000-2004 онд СУИС-ийг доктор, профессор С.Сугарын удирдлагад жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн.

• 2004-2005 онд "Х ТҮЦ" продакшнд жүжигчнээр ажилласан.

• 2006-2014 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж 40 гаруй жүжгийн гол дүр болон туслах дүрүүдэд тоглосон.

• 2015 онд гэр бүлийн студи болох "Гөү-Адвэнчур" ХХК-д продюсер, жүжигчнээр ажиллан 10 гаруй уран сайхны кино, контент бэлтгэсэн.

• 2022 оноос хойш УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтэст жүжигчнээр ажиллаж байна.

Уран бүтээл

засварлах

Тайзны уран бүтээл :

засварлах
  • 2005 “Найзууд миний бооцоо” Ариунаа
  • 2005 “Суудал” Дива удган
  • 2005 “Хориотой жүжиг” Гэрэл
  • 2006 “Хайрын виз” Гэрлэлт бүртгэгч
  • 2006 “Лусын дагина” Лусын дагина
  • 2007 “Эхнэрээ зээлээч” Эхо
  • 2008 “Нууц амраг чинь болъё” Шүр
  • 2008 “Харамсалтай нь хайртай” Нандин
  • 2008 “Гол дүрийн амрагууд” Одри
  • 2009 “Шар тэнгисийн тарчлаан” Анар
  • 2010 “Би ч гэсэн жаргамаар байна” Эхнэрийн найз
  • 2013 “Тэнгэрийн хүү” Шива бага хатан
  • 2013 “Гамлет” Офелия
  • 2014 “Бүүвэй” Нандин
  • 2022 “Анна Каренина” Генералын эхнэр
  • 2022 “Миний аав супер баатар” Ээж шоргоолж
  • 2022 онд Берхольт Брехт “Сычуаны сайн хүн” жүжгийн Шэн Ти болон Шуй Тагийн дүрийг тус тус бүтээсэн.
  • 2024 “Анна Каренина” Генералын эхнэр

Дэлгэцийн уран бүтээл :

засварлах
  • 2005 “Чиний эзгүйд” МУСК Сэргэлэн
  • 2005 “Х ТҮЦ” продакшн “Сэргээш-3”
  • 2006 “Нэг нарны дор” МУСК Хулан
  • 2007 Сарны нулимс” ОАК Цолмон
  • 2008 “Зөрлөг” МУСК Гэрэл
  • 2009 “Хайрын рекорд” Гэрлээ
  • 2011 “Намрын синдром” МУСК Цэнгэлмаа
  • 2014 “Тусгай ажиллагаа” МУСК Гэрэл
  • 2015 “Шуугиан таригч” МУСК /Ерөнхий продюсер, зургийн дарга/
  • 2016 “ТҮЦ-ний охид” МУСК Чимгээ /Ерөнхий продюсер/
  • 2017 “Гэрлэн дохио” ОАК Сондор
  • 2017 “Миний нууц” МУСК Танхилуун
  • 2018 “Киносутра” ОАК Хулан
  • 2019 “Хэнд ч хэлээгүй эууц” МУСК Сувд
  • 2019 “Хадмын хайр” МУСК Энэрэл
  • 2020 “Хүйтэн шөнө” МУСК /Зургийн дарга/
  • 2021 “Тэнгэр газрын заагч” контент Хатан

Гавьяа, шагнал

засварлах
  • 2011 он — Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан
  • 2013 он - Төрийн дээд шагнал "Алтан гадас" одон

Эх сурвалж

засварлах