Төв мэдрэлийн тогтолцоо

МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦОО Төв мэдрэлийн эрхтэн тогтолцоо Төв мэдрэлийн эрхтэн тогтолцоо нь мэдрэлийн гуурснаас үүсэж хөгждөг тархи ба нугас гэсэн хэсгүүдээс бүрдэнэ Нугас, medulla spinalis (myelos) Нугас нь багана нурууны суваг -canalis vertebralis-т байрлах бөгөөд уртавтар тархины дор шууд үргэлжлэл нь болж хүзүүний 1-р нугалмын төвшнөөс эхэлж, бүсэлхийн 2-р нугалмын төвшинд төгсөх ба цаашид filum terminate нэртэй болж үргэжилнэ. Дунджаар 43-45 см урт, 30-32 грамм жинтэй, өргөн болон зузаан нь дагуудаа жигд биш, хүзүүний IY-YIII үеллийн төвшинд intumescentia cervicalis, бүсэлхий, ууцны үеллийн төвшинд intumescentia lumbosacralis гэсэн хоёр өргөсөлтэй. Эрэгтэй хүнд эмэгтэйгээс 2 см орчим урт байна. Доод хэсэг нь conus medullaris болон төгсөх бөгөөд түүнээс filum terminale хэмээх төгсгөлийн утас гарч ахар сүүлний түвшинд тархины хатуу хальсанд бэхлэгдэнэ. Нугас 5 хэсэгтэй, 31 үелэлтэй. Хэсэг тус бүрийн үеллийн тоо харилцан адилгүй. Хүзүүний хэсэг - pars cervicalis 8 үелэлтэй Сээрний хэсэг - pars thoracica 12 үелэлтэй Бүсэлхийн хэсэг - pars lumbalis 5 үелэлтэй Ууцны хэсэг - pars sacralis 5 үелэлтэй Ахар сүүлний хэсэг - pars coccygea 1 үелэлтэй Нугасны урд гадаргууд орших fissura mediana anterior, ap гадаргуу дээр нь орших sulcus medianus posterior гэсэн ховилоор бараг тэгш хэмтэй баруун зүүн хоёр хэсэг болж тогтоно. Урд баруун зүүн талдаа sulcus ventrolateral гэсэн хос ховилтой, түүгээр нь хөдөлгөөний radix ventralis гэдэгёзоор гарна. Мөн баруун зүүн ар талдаа sulcus intermedius posterior гэсэн хос ховил, radix dorsalis хэмээх мэдрэхүйн ёзоор ордог sulcus dorsolateral гэсэн хос ховил байна. Нугасны голд тархи-нугасны шингэн-liquor cerebrospinalis-ийг агуулсан төвийн суваг, canalis centralis байна. Энэ нь нугасны доод үзүүрт өргөсдөг бөгөөд түүнийг ventriculus terminalis гэнэ.

Төв мэдрэлийн тогтолцооны бүдүүвч зураг:
1. Тархи
2. Төв мэдрэлийн тогтолцоо
    (тархи ба нугас)
3. Нугас

Нугасны бор бодис-substantia grisea нь төвдөө байрлах бөгөөд хөндлөн огтлол дээр далавчаа дэлгэсэн эрвээхэй хэлбэртэй байна. Нугасны бор бодис нь 3 хэсэгтэй. Үүнд 1.cornu anterius буюу урд эвэр хөдөлгөөний эсээс тогтох а. хажуугийн бүлэг б.дотно бүлэг гэсэн 2 бүлэг бөөмтэй. 2.cornu laterale буюу хажуугийн эвэр ургал мэдрэлийн болон мэдрэхүйн эсээс тогтох а. nucleus intermedia lateralis, завсрын гадна бөөм б. nucleus intermedia medialis, завсрын дотно бөөм гэсэн бөөмтэй. З.соrnu posterius буюу хойт эвэр мэдрэхүйн эсээс тогтох а. substantia gelatinosa, цэлцэгнүүр бодис б. nuclei proprii, өөрийн бөөм в. nucleus thoracicus, цээжний бөөм гэсэн бөөмтэй. Цагаан бодис, substantia alba нь миелинтэй мэдрэлийн ширхэгүүдээс тогтох бөгөөд бор бодисынхоо захаар байрлана. Цагаан бодисыг дараах 3 хэсэгт хуваана. 1. Funiculus anterior, урд багц багана tractus corticospinalis anterior, их тархины бор гадар нугасны урд зам (pyramidalis) tractus tectospinalis, дунд тархины дээвэр нугасны зам tractus vestibulospinalis, тэнцвэрийн бөөм нугасны зам tractus reticulospinalis, торлог байгууламж нугасны зам commissura alba, холбох цагаан бодис энд зарим зам зөрдөг. tractus spinothalamicus anterior, нугас харааны төвгөрийн урд зам гэсэн олон уруудах замаас бүрэлдэнэ. 2. Funiculus lateralis, хажуугийн багц багана tractus spinocerebellaris posterior, нугас бага тархины хойт зам tractus spinocerebellaris anterior, нугас бага тархины урд зам tractus spinothalamicus lateralis, нугас харааны төвгөрийн хажуу зам tractus corticospinalis lateralis, их тархины бор гадар нугасны хажуу зам (pyramidalis) tractus rubrospinalis, улаан бөөм нугасны зам tractus olivospinalis, товх нугасны зам fasciculus proprius lateralis, нугасны өөрийн хажуу зам гэсэн өгсөх, уруудах олон зам түүний багцаас бүрэлдэнэ. 3. Funiculus .posterior, хойт багц багана Энэ нь бүсэлхийнээс доошхи биеийн гүн хэсгээс мэдрэхүйн сэрлийг тархируу дамжуулах fasciculus gracilis бүсэлхийнээс дээшхи биеийн гүн хэсгээс мэдрэхүйн сэрлийг тархируу дамжуулах fasciculus cuneatus гэсэн хоёр зам түүний багцаас бүрэлдэнэ.

Хүзүүвч

засварлах

Арын тархины хүзүүвч, isthmus rhombencephali хойт тархи, дунд тархинд шилжин орохдоо өчүүхэн нарийн газар үлдэснээс дор дурдсан хүзүүвч бий болно. Үүнд: 1. Бага тархины дээд хөл pedunculi cerebellares superiores 2. Энэ хоёр хөлийн хооронд татагдсан тархины дээд хөшиг velum medullare superior 3. Дотно талаас бага тархины дээд хөл, гадна талаас дунд тархины хажуугийн ховил sulcus mesencephaji lateralis, дээд талаас доод толгодын шилбэ brachium colliculi inferioris энэ гурвын дунд орших гурвалжин trigonum laterale seu lemenisci тус тус хамаарагдана.

Дөрөвдүгээр ховдол

засварлах

Дөрөвдүгээр ховдол, ventriculus quartus нь үр хөврөлийн тархины арын цэврүү буюу арын тархины хөндийн үлдэгдэл учраас арын тархины бүх хэсэг болох гүүр, уртавтар тархины ар дээр ба бага тархины урд доор буюу тэдгээрийн дунд оршин тогтсон байна. Дөрөвдүгээр ховдол нь ромбо хонхрын ар дээр барьсан майхантай төсөөтэй юм. Майхны оройг fascigium гэх бөгөөд ёроол нь ромбо хэлбэртэй тул ромбо хонхор, fossa rhomboidea хэмээн нэрлэгдсэн байна. Ромбо хонхрын дээд өнцөг нь Сильвиевийн усан хоолой, aquaeductus cerebri -тэй харилцах ба доод өнцөг нь нугасны голын суваг canalis centralis-тай холбогдоно. Хажуугийн өнцгүүд нь recessus lateralis хэмээх хажуугийн булан болж үргэлжлэнэ. Дотор нь тархи нугасны шингэн байна

Ромбо хонхор

засварлах

Ромбо хонхор, fossa rhomboidea, дөрвөн тал, дөрвөн өнцөгтэй, зууван маягтай хонхор бөгөөд тархины дөрөвдүгээр ховдолын ёроол юм. Сонсголын мэдрэлийн ширхэг striae medullaris ventriculi quarti-p хуваавал дээд доод хоёр гурвалжинд хуваагдана. Дээд гурвалжины нь бага тархины дээд хоёр хөл pedunculus cerebellaris superior-ийн хооронд ба доод гурвалжин нь бага тархины доод хөл pedunculus cerebellaris inferior-ийн хооронд тус тус байрлана. Ромбо хонхрын голоор баруун зүүн хэсэг болгон хуваах гол ховилыг, sulcus medianus, хоёр хажуугаар явах гүвээг, emi-nentia medialis, энэ нь доошоогоо аажмаар нарийссан гурвалжин болохыг хэлэн доорхи мэдрэлийн гурвалжин, trigonum n.hypoglossi гэнэ. Үүний хажуу талд байгаа бараг ижил гурвалжинг, trigonum n.vagi гэнэ. Гүвээний дунд хэрд байгаа овгорыг colliculus facialis нүүрний мэдрэлийн ширхэг ба холдуулах мэдрэлийн төв байдгаар нэрлэнэ. Ромбын хажуу өнцгийг сонсголын талбар area vestibularis гэнэ. Үүнээс дээхэн талд цэнхэр өнгөтэй харагдах зурвасыг цэнхэр зурвас, locus coeruleus гэнэ.

Арын тархины бор бодисын байрлал

засварлах

Нугасны бор бодис нь аажмаар ромбо хонхорт шилжихдээ гол суваг дэлгэгдсэнээс болж уртавтар тархи гүүрэнд өнгөндөө гарсан байдаг. Бор бодисын зарим нь ромбо хонхрын гадарга ба сильвиевийн усан хоолойн ханаар байрлах ба хагас нь тархан тархины мэдрэлийн төв болон энд тэнд байрладаг. Ромбо хонхорт 5-12-р хос мэдрэлийн төвүүд орших ба III, IV мэдрэлийн төв сильвиевийн усан хоолойн доор байрлана. Үүнд: V мэдрэл, n.trigeminus-ийн төв, locus coeruleus-т, VI-VII мэдрэл n.abducens, n.facialis-ийн төв нь colliculus facialis-т, VIII мэдрэл n.vestibulocochlearis-ын төв area vestibularis-т, IX мэдрэл, n.glossopharyngeus, X мэдрэл, n.vagus-ын төвүүд trigonum n. vagi-д, XI мэдрэл n.accessorius-ын төв ромбо хонхрын доод (гадна) үзүүрт тус тус оршино.

XII мэдрэл n. hypoglossus-ын төв trigonum n. hypoglossi-д тус тус байрласан байдаг. Харин 3,4-р мэдрэл, n.oculomotorius, n.trochlearis-ын төвүүд сильвиевийн усан хоолойн дор төвлөрөн байрлана. Дурдсан мэдрэлүүдийн дотроос V хос мэдрэл, n .trigeminus нь хэд хэдэн төвүүдтэй байдаг. Үүнд: 1. Мэдрэхүйн төв нь гурван хэсэгтэй. Дунд тархинд нэг хэсэг нь байрлана. 1.1. Nucleus (sensorius principalis) pontinus n.trigemini гүүрийн доод хажуу хэсэгт байрлана. 1.2. Nucleus spinalis n. trigemini уртавтар тархийг нэвтрэн нугасны дээд (хүзүүний) хэсэг хүртэл явна. Энэ төвөөс ganglion semilunare (gasseri)-pyу Y тэмүүлэх ширхэг очно. Энэ ширхгүүд нь гурвалсан мэдрэлийн radix sensoria нь болон гүүр ба түүний хөл хоёрын заагт оршино. 2. Хөдөлгөөний төв, nucleus motorius n. trigemini , мэдрэхүйн төвийн дотно талд locus coeruleus- т байрлан зажлах булчинг мэдрэлжүүлнэ. 8-р хос мэдрэлийн төв n.vertibulocochlearis, ромбо хонхрын хажуугийн өнцгийн area vestibularis-т 2 бүлэгт хуваагдан байрлана. Үүнд: 1. N.cochlearis, сонсголын мэдрэлийн төв хоёр газар байрлана, nucleus dorsalis, tuberculum vestibulare-н ард, nucleus ventralis дээрхээс бага зэрэг өмнө талд гүүрийн гүнд хажууд байрлана. 2. N.vestibularis, тэнцвэрийн мэдрэлийн төв дөрвөн төвтэй бөгөөд бүгдээрээ area vestibularis-т байрлана. 2.1. Дотно талын гол төв Швальбе, 2.2. Хажуу талын төв-Дейтөрса, 2.3. Дээд талын төв-Бехтөрева, 2.4. Доод төв-Роллера. Эдгээр бөөмд дунд чихний тэнцвэрийн хэсгээс сэрэл ирээд nucleus fastigii-д очно. Дейтөрсийн төвөөс tractus vestibulospinalis зам эх авч нугас руу урууддаг. IX-p хос, хэл залгиурын мэдрэл, n.glossopharyngeus нь гурван төвтэй. 1. Мэдрэхүйн төв, nucleus solitarius 2. Вегетатив (ургал) төв, nucleus salivatorius inferior 3. Хөдөлгөөний төв, nucleus ambiguus. Х-р хос, тэнэгч-мэдрэл, n.vagus, мөн гурван төвтэй. Үүнд: nucleus solitarius, ambiguus, dorsalis n.vagi эдгээр нь байрлал төвлөрөх байдлаараа 9-р хос мэдрэлтэй адил юм. Xl-p хос, нэмэгдэл мэдрэл, n.accessorius, мэдрэлийн төв үргэлжилсэн хоёр хэсэгтэй байдгийн нэг нь pars spinalis нугасны дээд 6 үелэлд үргэлжлэн өмнөд, хойт эврийн хооронд байрлана. Нөгөө нь нугасан дахь төвийн үргэлжлэл байдалтай уртавтар тархинд байрладаг учир pars cerebralis гэнэ. Энэ хоёрын аль аль нь хөдөлгөөний төв юм. Xll-р хос, хэлэн дорхи мэдрэл, n.hypoglossus үүнд ганцхан, nucleus n.hypoglossi гэдэг хэлний булчингийн төв бий. Ромбо хонхрын доод үзүүрт, trigonum n.hypoglossi гурвалжинд байрлана. Nucleus ambiguus-ыг түүний хөдөлгөөний төвийн нэг бүрдэл гэж үздэг.

Өмнөд тархи

засварлах

Өмнед тархи, prosencephalon, тархины энэ хэсэг нь анхандаа үнэрийн төвтэй шууд холбоотой, үнэрийн тархи (rhi-nencephalon) байдлаар бий болсон. Хуурай газарт буюу агаарт амьдарч эхлэхэд тэдний амьдралын шаардлагаас гарсан хоол эрэх, аюулаас зайлах гэх зэрэг явдлуудад алсаас (дистант рецептор) хүлээн авах чадалтай удирдах хэрэглүүр хэрэгтэй болжээ. Үүний улмаас хуурай газрын амьтанд өмнөд тархи нь бусдаасаа илүү сайн хөгжин, зөвхөн үнэрийн тархи байснаа тэр амьтны зан төрхийг тодорхойлох удирдлагын төв эрхтэн болон хувирсан байна. Өмнөд тархи нь хөгжлийн явцад завсрын тархи, diencephalon ба их тархи, telencephalon гэсэн хоёр хэсэгт хуваагдсан.

Завсрын тархи

засварлах

Завсрын тархи, diencephalon дунд тархи буюу тархины хөлийн өмнөд үзүүрээс үргэлжлэн тархины их холбоос буюу эвэрлэг биеийн доор хажуу талаар их тархитай зэргэлдээ оршино. Гол хэсэг нь харааны төвгөр, thalamus юм. Завсрын тархи хоёр үндсэн хэсэгтэй. Үүнд: 1. Ар талын (филогенез хөгжлөөр сүүлчийн шинэ) хэсэг харааны тархи, thala-mencephalon бүх сэрлийн төв, 2. Өвөр талын (филогенез хөгжлөөр эртний) хэсэг болох доод орчин, hypothalamus юм.

Харааны тархи

засварлах

Харааны тархи, thalamencephalon, гурван хэсгээс бүтнэ. Үүнд: Харааны төвгөр, thalamus; дээд орчин, epithalamus; хажуугийн орчин, metathalamus хамаарагдана. Харааны төвгөр, thalamus dorsalis. Энэ нь өндөг хэлбэртэй бор эдийн хоёр хэсэг бөөгнөрөл юм. Завсрын тархины гол хэсэг ба 3-р ховдлын хажуугийн ханыг үүсгээд дээд гадарга нь их тархины хөндий тийш харах учир бусад гадарга нь дэргэдэх эрхтэнтэй нягт нийлсэн байна. Өмнөд үзүүр нь төвгөр, tuberculum anterius, хойт үзүүр нь дэр, pulvinar гэж нэрлэгдэнэ. Түүний ар гадаргыг бүрхсэн нимгэн эдийг, stratum zonale, дээд гадаргын дотно захад их тархины сүүлт бөөмөөс тусгаарласан ховилыг хязгаарлах ховил, sulcus terminalis гэх ба энэ нь өмнөд тархины хоёр хэсэг te¬lencephalon diencephalon хоёрын зааг болох газар юм. Үүгээр хязгаарлах судал stria terminalis medialis мөн дээд гадаргын заагаар татагдсан тархилаг судал stria medullaris thalami явах ба үүний дэргэдүүр явсан шүдэнцэр шугам taenia thalami-ийд 3-р ховдлын дээвэр болох, lamina epithelialis бэхлэгдэнэ. Таламусын дотно гадарга нь нимгэн бор эдээр хучигдсан байдаг. Дотно гадаргын дээд зах нь stria medullaris ба доод зах нь төвгөрийг hypothalamus доод орчингоос заагласан дагуу ховил, sulcus hypothalamicus гэнэ. Харааны төвгөрийн медиал гадарга нь хоорондоо, adhesio interthalamica гэдэг холбоосоор холбогдоно. Харааны төвгөрийг хэвтээ хавтгайгаар зүсэж үзэхэд lamina medullares thalami гэдэг цагаан эдээр өмнөд, дотно, өвөр гадна арын, харааны төвгөрийн доод гэсэн 5 бор бодис болон хуваагдана. Бүх өгсөх сэрлийн замуудын нэг нейрон энд байрлаж улмаар үүгээр дайрч нөгөө нь эхэлдгээс гадна хойт үзүүрийн дэр, pulvinar-т харааны мэдрэлийн зарим хэсэг төгсдөг болохоор тэрээр харааны доод төв болно. Өмнөд бөөмд хөхөнцрөөс, corpora mamillaria ирсэн үнэрийн зам төгсөх ба lemniscus medialis, арын бөөмд төгсдөгөөс үзэхэд харааны төвгөр нь бүх төрлийн сэрлүүдийн бөөгнөрөл доод төв болоод тэндээс их тархины бор гадрын тодорхой хэсгүүдэд тараагддаг болох нь тодорхой байна.

Дээд орчин

засварлах

Хоёр төвгөрийн stria medullaris гэдэг цагаан судал хойт тал (каудал)-руугаа өргөсөн хоёр гурвалжинг, trigonum habenu-lae үүсгэнэ. Аль алины дотно өнцгөөс гарсан жолоо habenula жолоо хоорондын уулзварыг commissura habenularum үүний араас унжсан боргоцой булчирхай, corpus pinale s.epiphysis дөрвийг дээд орчин гэнэ. Боргоцой бие төдий л том биш хар модны боргоцой шиг хэлбэртэй боровтор өнгийн сондгой бие дөрвөн толгодын дээд хоёр төвгөрийн хооронд оршино. Бүтэц ба үйл ажиллагааны хувьд дотоод шүүрлийн булчирхайд багтана.

Хажуугийн орчин, Metathalamus Харааны төвгөрийн хажуу ард, дунд тархины хажуу дээр (дөрвөн толгодын урд) хоёр жижигхэн төвгөр бий. Үүнийг corpus geniculatum laterale et mediale гэнэ. Дотно өвдгөн бие нь намхан доод бугалга түүнд очно. Энд сонсголын зам, leminiscus lateralis төгсөх учир доод толгодын хамт сонсголын доод төв болдог. Гадна өвдгөн бие нь тод харагдахуйц овгор бүтэц бөгөөд pulvinar цэр хэсгийн ар доор байрлана. Үүнд харааны замын гадна талын ширхэгтөгсөх (нөгөө дотно ширхэг нь pulvinar-т төгсөх) учир гадна өвдгөн бие, pulvinar дээд толгодын хамтаар харааны доод төв болдог. Гадна ба дотно хоёр өвдгөн биеийн төв бор эдээс гарсан төвийн зам нь сонсгол ба харааны тус тусын их тархин дахь бор гадрын (дээд төв) төв анализаторт очно.

Доод орчин

засварлах

Харааны төвгөрийн доод орчин, hy¬pothalamus, энэ нь харааны төвгөрийн буюу гуравдугаар ховдолын доор байгаа бүтэц юм. Үүнд chiasma opticum, tuber cinereum, infundibulum, hypophysis, corpora mamillaria, regio subthalamica гэсэн зургаан бүтэц хамаарагдана.. Бор төвгөр, tuber cinereum, Энэ нь 3-р ховдлын доод хананд оролцох хэсэг оройгоос нь юүлүүр, infundibulum эхэлжтэр нь енчин тархинд, hypophysis cerebri очно (дотоод шүүрлийн бүлэгт бичигдэнэ). Бор төвгерт байдаг бор бодист вегетатив мэдрэлийн дээд төв байдаг бегеед бодисын солилцоо, дулааны тохируулалт зэрэг үйлэнд зохицуулагдана. Chiasma opticum харааны зөрлегеес бүтсэн цөрвөлжин хавтгай цагаан бүтэц бөгөөд бор төвгөрийн өмнө талд оршино. Түүнд ирсэн хоёр мэдрэл nervi optici эндээс гарч одохыг tractus opticus гэнэ. Энэ нь тархины баганыг ороож corpus geniculatum laterale ба харааны төвгөрт төгсөнө. Харааны мэдрэлийн зөрлөгийн өмнө болон дээгүүр хучсан бор бодисыг lamina terminalis гэх бөгөөд 3-р ховдлын өмнөд хана нь болдог. Хөхөнцөрбие, corpora mamillaria. Энэ нь хоёр жижигхэн цагаан товруу мэт бүтэц бөгөөд бор төвгөрийн ар ба substantia perforata posterior хоёрын хооронд гол шугамны хоёр хажууд оршино. Энэ нь бор бодисоос бүтэх ба үүнд үнэрийн вегетатив төв байдаг. Энэ хэсгийн бор бодис 7 бөөмөөс бүтнэ Тархины гуравдугаар ховдол 3-р ховдол, ventriculus tertius харааны төвгөрийн хооронд яг төв шугаманд байгаа ховдол юм. Үүний хоёр хажуу хана нь харааны төвгөрүүд ба өмнөд хана нь доод талаараа lamina terminalis, дээшихнээ columnae fomicis ба өмнөд холбоос commissura cerebri anterior болно. Ар талын хана нь commissura habenularum, commissura cerebri posterior хоёроос бүтнэ. Энэ хоёрын хоорондох ялихгүй завсар хонхорыг, recessus pinealis гэнэ. Дээд хана нь tela choroidea ventriculi tertii. Энэ нь судсан бие агуулсан тархины зөөлөн хальсны хэсэг юм. Энэ хөндийн дээгүүр ороосон гурвалжин хэсэг lamina epithelialis гэдэг нь tela choroidea-гийн өвөр талаас хучсан хальс юм. Доод хана нь hypothalamus, энэ нь хажуу ханаас, sulcus hypothalamicus, гэдэг ховилоор зааглагдана. Гуравдугаар ховдол нь хажуугийн ховдолтой, foramen interventriculars (Monoroi) нүхээр холбогдоно. Гуравдугаар ховдолын доод хананд хоёр хонхор бий, нэг нь юүлүүрийн, recessus infundibuli нөгөө нь харааны мэдрэлийн, recessus opticus, хонхор юм.

Pallum бүрхүүл

засварлах

Тархины гадаргыг судлахад түүнийг ерөнхийд нь гурван хэсэг болгон хуваана. Үүнд: гадна дээд (дорзо-латөраль), дотно, доод буюу суурь тал гэж хуваана. Гадна дээд тал гавлын аяар бөмбөлөг гэрийн орой шиг байхад дотно тал нь түүний бие бие рүүгээ харсан хавтгай гадаргуу байдаг бол, доод тал нь дүрслэхэд яггүй төвегтэй. Тархинд емнед туйл, polus frontalis, хойт туйл, polus occipitalis, мөн доод туйл, polus tempolaris, гэсэн гурван туйл бий. Тархины бор бодис буюу гадар, cortex cerebri, атираа, нугалаа ихтэй учир гадаргыг томъёолон бичихэд төвөгтэй юм. Гэвч ховил завсрыг, sulcus, fissurae, атирааг, gyri гэж нэрлэнэ. Тархины атираа нугалаа, ховил нь хэлбэр, их багаараа адилгүй байх нь өөр өөр хүн байтугай баруун зүүн, хоёр тал бөмбөлөг дээр ч байдаг. Заримдаа хөдөлбөргүй, тогтворгүй атираа, ховилууд бас тохиолдоно. Гүн ховилоор тархийг хэд хэдэн хэсэг болгон хувааж, дотор нь жижиг хэсэг ба атираа болгон хуваадаг. Их тархины баруун, зүүн хагас бөмбөлгийн аль алинд нь таван хэсэг байдаг. Духны хэсэг, lobus frontalis, зулайн хэсэг lobus parietalis, чамархайн хэсэг lobus tempolaris, дагзны хэсэг lobus occipitalis ба хажуугийн завсрыг ярж, чамархайн хэсгийг гадагш татвал гүнд нь арал, insula (Relli) гэдэг хамгийн жижиг хэсэг үзэгдэнэ. Гадна дээд гадарга дээр хэсгүүдийг хязгаарлан байдаг байнгын хоёр том ховил бий. Үүний нэг нь төв ховил, sulcus centralis (Rolandi). Төв ховил нь барагцаалбал энэхүү гадаргын төв дунд байгаа босоо ховил тул төвийн гэж нэр аван духны ба зулайн хэсгүүдийг заагладаг. Нөгөө нь хажуугийн буюу сильвиевийн ховил, sulcus lateralis (Sylvii). Энэ нь тархины суурь дахь сильвиевийн хонхроос гарч төгсөнө. Үүгээр чамархайн хэсгийг бусад хэсгээс (дух зулай) тусгаарлана. Энэ хоёр ховилын байрлал ерөнхийдөө бие, биедээ перпендикуляр байдалтай байна. Сильвиевийн ховилын эхний буюу өмнөд хэсгээс хоёр богино салаа гарах ба үүний хойтохыг, ramus ascendens, өмнөхийг, ramus anterior гэнэ.

Зулайн хэсэг, дагзны хэсгээс зулай-дагзны ховил, sulcus parietooccipitalis-aap зааглагддаг. Энэ нь дотно талдаа байдаг. Тархины хэсэг бүр нь дотроо ховилоор хязгаарлагдсан атираануудтай байдаг.

Духны хэсэг, lobus frontalis энэ нь нэг босоо гурван хэвтээ атираатай юм. Босоо атирааг нь төвийн өмнөх атираа, gyrus precentralis, гэх ба өмнүүрээ мөн тийм ховилоор sulcus precentralis хязгаарлагдана. Бусад үлдсэн атираануудыг духны дээд, доод ховил, sul¬cus frontalis superior, sulcus frontalis inferior, гэсэн хоёр дагуу ховил гурван хэвтээ атираа болгон хувааж, тэр нь духны дээд, дунд, доод атираа, gyrus frontalis superior, gyrus frontalis medius, gyrus frontalis inferior гэж нэрлэгдэнэ. Духны доод атирааг дотор нь сильвиевийн ховилын өгсөх салаа, ra¬mus ascendens, sulci lateralis, sulcus precentralis хоёрын хоорондох дээврийн хэсэг, pars opercularis мөн, ramus ascendens sulci lateralis, 6a ramus anterior, sulci lateralis хоёрын хооронд гурвалжин хэсэг, pars tri¬angularis, түүнээс урагш нүдний аяганы хэсэг, pars orbitalis, гэсэн гурван хэсэг болгодог. Зулайн хэсэг, lobus parietalis, энэ нь нэг босоо хоёр хэвтээ, гурван атираатай. Үүнд: Босоо нь төвийн хойт атираа, gyrus postcentral, юм. Тэрээр өмнүүрээ sulcus centralis, apaapaa sulcus postcentral, ховилуудын хооронд байдаг. Бусад нь зулайн доторх ховил, sulcus intraparietalis гэдэг хэвтээ ховилоор зулайн дээд, доод хэсгэнцэр, lobulus parietalis superior, lobulus parietalis inferior гэсэн хоёр хэвтээ хэсгүүд болон хуваагдахын хамт доод хэсэг нь дотроо ирмэгийн дээд, gyrus supramarginalis (энэ нь сильвиевийн ховилын үзүүрийг ороосон байдаг), өнцгийн gyrus angularis (энэ нь чамархайн дээд ховилын үзүүрт байдаг) гэсэн хоёр атираа болно.

Дагзны хэсэг, lobus occipitalis энэ нь зулай хэсгээс зулай дагзны ховил, sulcus parietoocipitalis гэдэг хагас бөмбөлгийн дотно талд байдаг ховилоор зааглагдана. Дагзны хэсгийн гадна талын гадаргуу дээрх атираанууд нь байнга биш хүн, хүнд өөр өөр буюу зарим нь байх байхгүй ч байж болно. Нилээд тогтмол байдаг нь дагзны хөндлөн ховил, sulcus occipitalis transversus, юм. Тэрээр өмнөх, sulcus intraparietalis, гэдгийн үргэлжлэл бөгөөд цаашаа дагзны хажуу ховил, sulcus occipitalis lateralis, болон үргэлжлэх ба эдгээр нь ижил нэртэй атираануудыг, gyri occipitales laterales et superiores үүсгэнэ. Чамархайн хэсэг, lobus temporalis бие, биеэсээ хоёр ховилоор зааглагдсан гурван дагуу атираа байдгаас гадна дээд атирааны нь сильвиевийн ховил талруу харсан гадаргуу дээр 2-3 богино хөндлөн атираа (gyri temporales transversi) түүнийг заагласан хөндлөн ховилууд (sulci temporales transversi) байдаг. Үүнийг чамархайн дээд атираа, gyrus temporalis superior-тай хамтад нь Гешлягийн атираа гэдэг. Дээд доод чамархайн ховилын, sul¬cus temporalis superior, sulcus temporalis in¬ferior, хооронд чамархайн дунд атираа, gy¬rus temporalis medius, ба чамархайн доод ховилоос, sulcus temporalis inferior, доош чамархайн доод атираа, gyrus temporalis inferior, тус тус байрлана. Энэ нь гадна ба дотно хоёр гадаргын зааг болох газар юм. Арал-insula энэ хэсгийг үзэхийн тулд чамархайн хэсгийн сильвиөвийн ховилоор ярвал зохино. Түүнийг тойрон хүрээлсэн хүрээ operculum дух зулай чамархай гурвын дундаас бүтнэ. Арал нь гурвалжин хэлбэртэй ба эргэн тойрон хүрээлсэн ховилыг цагираг ховил, sulcus circularis өнгөн гадаргыгхучсан хэдэн богино атирааг арлын богино атираа, gyri breves insulae, урт атирааг арлын урт атираа, gyrus longus insulae гэнэ. Тархины суурь талын гадаргуу. Энэ гадаргын өмнөд том буюу сильвиевийн хонхроос өмнөд талыг духны хэсэг, pars orbitalis эзлэх ба үүнд: үнэрийн ховил, sul¬cus olfacrorius түүнд үнэрийн булцуу, зам, bulbus et tractus olfactorius байрлана. Доод гадаргын дотно талд нь шулуун атираа, gyrus rectus, гадна талд нь нүдний аяганы ховил ба атираа, sulci orbitalis ба gyri orbitalis байрлана. Хойт хэсэгт нь чамархайн хэсгүүдийн доод тал хамаарагдана. Гэвч энэ хоёр хэсгийн хооронд тодорхой зааг байхгүй. Энэ хэсэг дээр дагз чамархайн ховил, sulcus occipitotemporalis, зэрэщсэн ховил, sulcus collateralis, гэсэн хоёр ховил байрлах ба энэ хоёрын хооронд дагз чамархайн гадна атираа, gyrus occipitotemporalis lateralis байрлана. Sulcus collateralis ховилын дотно талд дагз чамархайн дотно атираа, gyrus occipito-temporalis medialis байрлана. Энэ атираа өмнө талруугаа gyrus parahippocampalis болон шилжинэ.

Дотно гадаргуу. Энэ гадаргын дунд хирд, эвэрлэг бие байрлана. Түүний дээд ховилыг, sulcus corporis collosi, гэх ба эвэрлэг биеийн яг дэргэдүүр явж, хойт үзүүр нь, sulcus s. fissura hyppocampi болон үргэлжилнэ. Энэ ховилын дээд талаар зэрэгцээ бүсэлсэн ховил, sulcus cinguli, эвэрлэг биеийн хошууны өмнөд талаас эхлэн гэдрэг яваад дээд зах тийш өлийн төгсөнө. Энэ хэсгийн бүсэлсэн ховилын ирмэгийн хэсэг, pars marginalis sulci cinguli, үүний дээд талд нь духны хэсгийн дээд атираа ба доор нь бүсэлсэн атираа, gyrus cinguli, оршино. Төвийн өмнөх ховилын төгсгөл бүсэлсэн ховилын ирмэгийн хэсэг хоёрын хооронд, lobulus paracentralis байрлана. Энэ нь төвийн өмнө ба хойтох атираануудын дотно яг уулзвар газар нь болно. Pars marginalis sulci cinguli, sulcus parietooccipitalis хоёрын хооронд шаантгийн өмнөх хэсэг, precuneus, шувууны савар маягийн ховилын, sulcus calcarinus, дээр шаантаг, cuneus тус тус байрлана. Gyrus cinguli нь эвэрлэг биеийг ороож, гарах үедээ нарийссан газрыг хүзүүвч, isthmus, гэх ба цааш далайн морь орчмын атираа, gyrus parahyppocampalis болон үргэлжилж үзүүр нь дэгээ uncus болон төгсөнө. Харин, gy¬rus cinguli, isthmus, gyrus parahippocampalis, энэ гурав нийлж, gyrus fornicatus болно. Далайн морьны ховилыг sulcus hippocampi ярж харвал гүнд нь шүд шиг иржийсэн нарийхан бор судал шүдэн атираа, gyrus dentatus, түүний дотор талд нь далайн морьны цацаг, fimbria hippocampi, зэрэг үзэгдэнэ.

Тархины бор гадарга, cortex (pallum) Нас биед хүрсэн хүний тархины бор гадар дунджаар 220000 мм2талбайтай, 1,5-5 мм зузаан бор саарал өнгөтэй харагддаг. Тархины бор гадар бие биеэсээ, бүтэц, бүрдлээрээ ялгаатай, зургаан давхраас бүтнэ. 1.Молекуллаг давхарга. Энэ нь зөөлөн хальсны дор өнгөц байрлах давхрага юм. Ээрүүл хэлбэртэй олон сэртэнтэй эсүүдээс бүтнэ. 2. Гадна мөхлөгт давхарга. Энэ нь маш олон тооны жижигхэн бөөрөнхий буюу цац эсүүдээс бүтсэн. 3. Пирамид давхарга. Энэ нь таруу байрласан, бага ба дунд зэргийн хэмжээтэй пирамид хэлбэрийн эсүүдээс бүтнэ. 4. Дотор мөхлөгт давхарга. Энэ нь яг гадна мөхлөгт давхаргатайгаа адил жижиг од хэлбэртэй эсээс бүтнэ. 5. Зангилаат давхарга. Энэ нь том пирамид эсүүдээс бүтнэ. Төвийн өмнөх атираанд байдаг. 6. Олон дүрст эсийн давхарга. Гадаргатайгаа перпендикуляр байрлах ээрүүл хэлбэртэй гонзгой эсүүдээс бүтнэ. Эдгээр 6 давхрын доод тал (5 ба 6) нь дан ганц уруудах замын эхлэх газар буюу пирамидын зам болно. Дунд давхраа (3 ба 4) нь өгсөх зам дээд (1 ба 2) давхраа нь нэгтгэх замын эхлэх газар болдог.

Үнэрийн тархи

засварлах

Rhinencephalon, үнэрийн тархи гэдэг бол өмнөд тархины хамгийн хуучин (филогенез) хэсэг бөгөөд энэ нь амьтдад юм үнэрлэх хэрэгцээ болсонтой холбогдон үүссэн анхны тархи юм. Ийм учраас үнэрийн тархины хэсэг бүрд янз бүрийн анализатор (ялган мэдэх) байдаг. Загас мэтийн амьтанд бараг бүх тархи нь үнэрийн тархи байдаг. Сүүн тэжээлтэн ба хүнд их тархины бор гадарга нь филогенезийн урт удаан түүхэн хөгжилд, palaeopallum, archieopallium, neocortex, гэсэн олон шат дамжсаар үүссэний үр дүнд үнэрийн дээд төв-жижгэрч шахагдсаар дэгээ, uncus болж тогтсон түүхтэй. Хүний тархинд янз бүрийн гаралтай хэд хэдэн бүтэц байдаг. Байрлалаар нь хоёр хэсэгт хувааж болно. 1. Захын хэсэг, энэ нь тархины сууринд байдаг. 1.1. Bulbus olfactorius, 1.2. Tractus olfactorius, 1.3. Trigonum olfactorium, 1.4. Substantia perforata anterior гэсэн дөрвөн хэсгээс бүтнэ. 2. Төвийн хэсэг. Үүнд; 2.1. Gyrus fornicatus, 2.2. Gyrus dentatus, 2.3. Gyrus parahippocampalis 2.4. Uncus, гэсэн дөрвөн бүтэц хамаарагдана. Bulbus cornus posterioris тохойтой. Түүний духны хэсэгт байгааг нь урд эвэр, cornu anterius, зулайн хэсэгт байгааг нь төвийн хэсэг, pars centralis, дагзанд байгааг нь арын эвэр, cornu posterius, чамархайн хэсэгт байгааг нь доод эвэр, cornu inferius, гэж тус тус нэрлэх бөгөөд эдгээр хэсгүүд тус бүрдээ ханатай. Урд эврийн дотно хана нь тунгалаг таславч, septum pellucidum, гадна хана нь сүүлт бөөмийн толгой, caput nuclei caudati, дээд хана нь эвэрлэг биеийн цагаан бодисоос бүтнэ. Төв хэсгийн дээд хана нь эвэрлэг бие ба доод хана нь харааны төвгөрийн дээд гадарга ба сүүлт бөөмийн сүүл юм. Хойт эврийн бүх талаас цагаан бодис бүрхэж хивс, tapetum мэтээр ороох боловч дртно ханан дээр шувууны савар, calcar avis хэмээх гүвгэр байдаг. Доод эврийн хажуу дээд ханыг цагаан бодис дотно ханыг далайн морь, hippocampus, үүсгэнэ. Далайн морьны дотно захаар нарийн хавтгай судал (цацаг), fimbria hippocampi байх ба энэ нь crus fornicis-ийн үргэлжлэл нь болно. Доод эврийн доод ханыг зэрэгцсэн ховилын гурвалжин, trigonum collateral үүсгэнэ.

Хажуугийн ховдол, ventriculus lateralis Их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дотор байдаг хөндийг хажуугийн ховдол, ventriculus lateralis гэнэ. Энэ бол тархины доторхи ховдлуудын дотор хамгийн том нь бөгөөд төв шугамын хоёр хажууд байдгаараа, хажуугийн гэж нэрлэх болжээ. Энэ ховдол их тархины хэлбэр хэсэг бүрд тохирсон булан Хажуугийн ховдлын төв хэсэг ба доод эврийн дотно хана битүү биш, үл мэдэгдэм завсартай бөгөөд түүгээр тархины судаст бие тархины зөөлөн хальснаас хуйлран, ховдлын дунд ба доод хэсэгт нэвтрэн орж судсан торыг plexus choroideus ventriculi lateralis, уүсгэх ба энэ завсрыг fissura choroidea гэнэ. Судсан торын ховдлын зүг харсан гадаргууг хучсан нимгэн хальсыг, lamina choroidea ephitelialis гэнэ. Хажуугийн ховдлын судсан тор (сүлжээ) бол дээр дурдсан 3-р ховдлын дээврийн судсан торын үргэлжлэл юм. Суурийн зангилаа Тархины гадаргууг хучсан бор бодисоос гадна, дотор нь бөөгнөрсөн хэсэг бор бодис бий. Үүнийг суурийн зангилаа гэнэ. Энэ нь бор бодисын бөөгнерел бөгөөд corpus striatum, claustrum ба corpus amygdaloideum гэсэн гурван том бөөмөөс бүтнэ. 1. Corpus striatum, судалт бие нь бие биеэсээ бүрэн биш тусгаарлагдсан, сүүлт бөөм, nucleus caudatus ба сэвэг зарам бөөм, nucleus lentiformis хоёроос бүтэх ба дотор гэр, capsula interna-гийн хоёр талд байрлана. а) Nucleus caudatus, сүүлт бөөм cap¬sula interna-ийн дотно талд байрлана.Тэрээр шанаган хорхой хэлбэртэй, бүдүүнүзүүрийг нь толгой, caput nuclei caudati,нарийн үзүүрийг нь сүүл, cauda nuclei caudati гэнэ. Дотно талаараа харааны төвгөртэй нийлэх ба энэ хоёрыг заагласан судлыг stria terminalis гэнэ. Nucleus caudatus ба nucleus lentiformis хоёрын хоорондуур орсон цагаан бодисыг дотор гэр, capsula interna гэнэ. Гадна талд нь, nucleus lentiformis байрлана. б) Nucleus lentiformis, сэвэг зарам бөөм хэвтээ зүслэгэнд гурвалжин хэлбэртэй байх ба орой нь дотно талруу суурь нь гадна тийш харж байхын дээр дотроо нимгэн хавтгай, цагаан бодисоор гурван жижиг хэсэг болон хуваагдсан байдаг. Үүний дотно талын цайвар хоёр хэсгийг цайвар бөмбөлөг, globus pallidus, суурь талын бор хэсгийг хуяг, putamen гэнэ. Putamen-ийн гадна талаас гадар гэр, capsula externa хязгаарлах ба түүний гадна талаарх бор судлыг хашаа, claustrum, түүний гадуур хамгийн гадар гэр, capsula extrerna гэх зэргээр бор цагаан бодис хослон байрладаг учир судалт бие гэж нэрлэх шалтгаан болсон бизээ. 2. Claustrum, хашаа энэ бол хоёр цагаан судлын хооронд байрлах, нарийхан бор зурвасын нэр юм. 3. Corpus amygdaloideum буйлс маягийн бөөм, тархины чамархайн хэсгийн цотно үзүүрт хажуугийн ховдлын доод эврийн тус газар байрлана.

Тархины цагаан бодис Тархины бор гадарга ба төв дэх зангилаа хоёрын хоорон дахь бүх зайнд цагаан бодис байдаг. Тархины эвэрлэг биеийгдайруулан, хэвтээ зүсэгдсэн цагаан бодисыг, centrum semiovale гэдэг. Энэ бол тархины янз бүрийн хэсгүүдийг хооронд нь холбох янз бүрийн чиглэлтэй мэдрэлийн ширхэгүүд юм. Мэдрэлийн ширхэгүүдийг гурав хуваана. а) Нэгтгэх ширхэг (ассоциац) нэг тал бөмбөлгийн хэсгийг хооронд нь холбоно. б) Холбох ширхэг (комиссурал) баруун зүүн тал бөмбөлгийн ижил хэсгийг хооронд нь холбоно в) Харалдаалах ширхэг (проекц) бор гадрын эсүүдийг суурийн зангилаа болон бусад тархи нугасны хэсгүүдтэй холбоно. 1. Нэгтгэх ширхэг нь тархины нэг тал бөмбөлгийн янз бүрийн хэсгийг хооронд нь холбодог. Үүний ширхэгийг урт ба богино гэж ялгадаг. Богино ширхэгт fibrae arcuatae opox ба зэрэгцээ хоёр атирааг холбоно. Урт ширхэг нь тал бөмбөлгийн бие биенээсээ зайтай орших хэсгүүдийг хооронд нь холбодог. Ийм ширхэгүүд хэд хэд байдаг. Үүнд: бүс, cingulum, gyrus fornicatus-ийн дотуур явж, gyrus cinguli-ийн хэсгүүдийг холбоно. Духны хэсгийг зулайн буюу дагзтай ба чамархайн ар талын хэсэгтэй холбодог ширхгийг дээд тууш багц, fasciculus longitudinalis superior, дагзны ба чамархайн хэсэг хоёрыг холбодог ширхэгийг доод тууш багц, fasciculus longi¬tudinalis interior, духны хэсгийг чамархайн хэсгийн үзүүртэй холбосон ширхэгийг дэгээрхүү багц, fasciculus uncinatus гэнэ. Тархинд fornix гэгдэх холбох, нэгтгэх аль ч ширхэгт хамаарагдах бүтэц завсрын тархийг тойрч байрлана. Тэрээр columna fornicis, corpus fornicis, cms fomicis, hippocampus, septum pellucidum (lamina, ca-vum) гэсэн олон хэсэгтэй. 2. Холбох ширхэг тархины баруун, зүүн тал бөмбөлгийг холбодог, урд цагаан холбоос," commissura albi anterior, хойт цагаан холбоос, commissura albi posterior ширхэгүүд орохоос гадна гол том холбоос болох эвэрлэг бие, corpus callosum-д их хэмжээний ширхэг байдаг. Corpus callosum нь хошуу, rostrum, өвдөг, genu, их бие, truncus, өргөсөл, splenium, цацраг, radiatio гэсэн хэсгүүдтэй. Түүний тал бөмбөлөгрүүгээ орсон хэсгийн чамархайн хэсгийг tapetum гэж нэрлэдэг. Эвэрлэг биеийн гадуур хучсан бор бодисыг бор хучлага, indusium griseum гэх ба дотроо хязгаарын ойролцоох атираа, gyrus paraterminalis, гадна, дотно, тууш судал, striae longitudinales mediales et laterales, туузан атираа, gyrus fasciolaris, шүдэрхүү атираа, gyrus dentatus гэсэн бүтцүүдтэй. Мөн тархинд байдаг бусад баруун зүүн тал бөмбөлгийг холбох бүх холбоос энд орно. Бас бага тархи ба нугасны баруун зүүн хагасыг холбодог холбох ширхгээс ч бүтнэ. 3. Харалдаалах ширхэг буюу зам нь дээд төв буюу, их бага тархины бор гадаргыг доод төвүүд ба доод хэсгүүдтэй холбодог. Их тархины тал бөмбөлгийг хэвтээ хавтгайд thalamus-ийн дээгүүр шүргүүлэн зүсвэл суурийн зангилааны бөөмүүдийн завсраар өгсөх, уруудах замууд capsula extrema capsula externa capsula interna гэсэн бүтэц үүсгэн харагдана. Харалдаалах ширхэг нь бор бодисын орчимд цацраг маягтай байдаг учир титмэн цацраг, corona radiata гэнэ. Төвдөө ойртон ирээд цугларсан хэсгийг нь дотор гэр, capsula interna гэнэ. Энэ нь nucleus lentiformis, харааны төвгөр, сүүлт бөөм эдгээр гурван төвүүдийн дундуур зааглан ордог тухай дээр дурдсан. Дотор гэр нь тархины фронталь зүсэлтэнд дээрээс доош ташуу цагаан судал маягтай ба хэвтээ зүсэлтэнд задгай тал нь гадна тал руу харсан өнцөгт өвдөг үзэгдэх бөгөөд өмнөд хойт хоёр шилбэ, crus anterius et posterius capsulae internae болон хуваагдана. Дунд өнцгийг өвдөг, genu гэнэ. Өгсөх уруудах зам үүгээр дайрч явдаг. Өмнөд шилбэ, crus anterius-ээр: tractus frontopontinus Өвдөг, genu-гаар: tractus corticonuclearis Хойт шилбэ, crus posterius-ээр: trac¬tus corticospinalis, fasciculi thalamocorticalis (мэдрэхүйн бүх зам), tractus occipitopontinus, tractus temporopontinus тус тус дайрч өнгөрнө. Тархи, нугасны дамжуулах зам I. Өгсөх зам. Энэ нь эд эрхтэнээс ирэх мэдээлэл, сэрлийг тархируу дамжуулахад зориулагдсан мэдрэлийн олон эсээс тогтох тогтолцоо юм. Ийм зам олон боловч эмнэлгийн практикт онц чухал гэгдэх цөөн хэдийнх нь тухай үзье. 1. tractus spinothalamicus anterior et lateralis. Үүнийг өнгөц мэдрэхүйн зам гэх бөгөөд арьс салстанд байрлах өмгөц мэдрэхүйн хүлээн авагчуудаас эхлэнэ. Эдний мэдрэлийн 1-р ас нь нугасны зангилаа, ganglion spinale дээр байрлах ба эндээсээ цааш нугасны арын ёзоороор орж нугасны бор бодисын арын эврийн substan¬tia gelatinosa, nuclei proprii дээр мэдрэлийн 2-р эс нь байрладаг. Эндээсээ цааш sub¬stantia gelatinosa-raac гарсан ширхэг нь соmissura alba-гаар эсрэг талруугаа зөрж гараад нугасны цагаан бодисын хажуугийн багцын урд хэсгээр дээш өгсдөг. Энэ замыг tractus spinothalamicus anterior гэж нэрлэдэг. Зарим ширхэг нь нугасруу орж ирсэн үелэлийнхээ төвшинд биш дээш 2-3 үелэл алгасан мөн эсрэг талруугаа зөрдөг. Харин nuclei proprii-raac гарсан ширхэгүүд нь мөн commissura alba-raap эсрэг талруугаа зөрж гараад нугасны цагаан бодисын хажуугийн багцын ар хэсгээр дээш өгсдөг. Энэ замыг tractus spinothalamicus lateralis гэх бөгөөд tractus spinothalamicus anterior-тойгоо хамт дээш өгсөөд уртавтар тархины хажуугийн хэсгээр дамжин гүүрлүү ордог. Гүүрлүү орохынхоо өмнө гүн мэдрэхүйн замтай нийлж leminiscus medialis гэсэн нэртэй болдог бөгөөд гүүрний ар хэсэг, дунд тархины teg-mentum-ээр дамжин завсрын тархины thala-mus-д очдог. Энд түүний мэдрэлийн 3-р эс байрлах бөгөөд эндээсээ capsula interna-гийн cms posterius-ын урд хэсгээр гараад их тархины gyrus postcentralis-т очно. Энэ замууд нь арьс салстаас ирэх өвдөх, хүрэлцэх, халуун, хүйтний сэрлийг тархируу дамжуулж биеийг гадаад орчинтой нь холбож өгдөг. 2. Fasciculus gracilis et cuneatus, trac¬tus bulbo-thalamicus эдгээрийг гүн мэдрэхүйн зам гэх бөгөөд өнгөц мэдрэхүйн замаасаа ялгагдах хэд хэдэн онцлогтой. Үүнд: а. Энэ зам булчин шөрмөсний проприо рецептороос эхлэх бөгөөд биеийн булчингуудын ажиллагааны талаархи сэрлийн импульсийг тархируу дамжуулах үүрэгтэй fasciculus gracilis-aap бүсэлхийнээс дооших биеийн булчин, fas¬ciculus cuneatus-aap бүсэлхийнээс дээших биеийн булчингуудын ажиллагааны талаархи сэрлийн импульс дамжина. Эдгээр замын мэдрэлийн 1-р эс нь мөн gan¬glion spinale -д оршино. Харин мэдрэлийн 2-р эс нь нугасны бор бодисын арын эвэрт бус уртавтар тархины ар дээд үзүүрт nucleus gracilis et cuneatus дээр байрлана. б. Нугасны цагаан бодисын хажуугийн багцаар бус харин арын багцаар дээш өгсч уртавтар тархины ар дээд талд зөрлөг хийдэг. Энэ замын зөрлөгийг decussatio lemniscorum гэж нэрлэдэг. в. Өнгөц мэдрэхүйн зам тасрахад биеийн тодорхой хэсэг хүрэлцэх, халуун хүйтнийг мэдрэхгүй болдог байхад гүн мэдрэхүйн зам тасрахад биеийн тодорхой хэсгийн булчингуудын хөдөлгөөний хязгаар өөрчлөгдөн хөдөлгөөний уян хатан чанар алдагддаг. Жишээлбэл: хөлөөс ирэх гүн мэдрэхүйн зам тасрахад хүний алхаа өөрчлөгдөн шургаж унамтгай болдог. 3. Tractus spinocerebellars anterior et posterior. Энэ замыг хүүхэн тархины өмнөт, хойт зам гэж нэрлэдэг бөгөөд булчингийн проприорецептороос эхлэнэ. Энэ замын мэдрэлийн 1-р эс нь мөн ganglion spinale-д байрлаж, эндээсээ нугасны арын ёзоороор дамжин нугасруу ордог бөгөөд ихэнх ширхэг нь нугасны бор бодисын арын эврийн nucleus thoracicus дээр зарим нь nucleus intermediomedialis дээр очдог. Мэдрэлийн 2-р эс нь nucleus thoracicus (столб Кларка-Штиллинга) дээр байгаа замыг нь бага тархины хойт зам tractus spino-cerebellaris posterior гэж нэрлэдэг. Энэ зам тэндээсээ зөрлөг хийхгүйгээр нугасны өөрийнхөө талын цагаан бодисын хажуугийн багцын бүрэлдэхүүнд орж цээшээ өгсөж уртавтар тархины ар хэсэг хүүхэн тархины доод хөлөөр дамжин хүүхэн тархируу ордог. Nucleus intermedia medialis дээр мэдрэлийн 2-р эс нь байгаа тэрхүү бүлэг ширхэгийг хүүхэн тархины өмнөт зам tractus spinocerebellars anterior гэж нэрлэдэг. Энэ замын хойт замаасаа ялгагдах онцлог нь нугасанд commissura alba-raap зөрөөд уртавтар тархины хажуугийн хэсэг, гүүрний ар хэсгээр гарч цунд тархируу орох гэснээ буцаад velum medullare superius дээр ахин зөрлөг хийж хүүхэн тархины дээд хөлөөр дамжин хүүхэн тархируу ордог. Энэ зам нугас, ve¬lum medullare superius хоёрт харилцан бие биеэ үгүйсгэсэн хоёр зөрлөг хийдэг нь гаднаас өнгөц ажиглахад хэрэггүй мэт боловч физиологийн онцгой ач холбогдолтой юм.

II. Уруудах зам. Уруудах зам гэдэг бол уураг тархинд боловсрогдсон шийдвэрийг зах хязгаарын эд эрхтэнрүү дамжуулдаг мэдрэлийн олон эсээс тогтох тогтолцоо юм. Уруудах замууд олон байдгаас анагаах ухааны практикт чухал ач холбогдолтой хэдийг нь авч үзье. 1. Tractus corticospinalis (pyramidalis) anterior et lateralis энэ замыг зориудын хөдөлгөөний зам гэж нэрлэдэг. Тэрээр их тархины бор гадрын пирамидын зурвасаас эхэлж capsula interna-гийн genu, дунд тархины crus cerebri -гийн дундуур доош урууддаг. Энэ зам гүүрний pars ventralis-aap дамжин уртавтар тархины өмнө талаар өнгөрч нугасруу ордог. Уртавтар тархийг урдаас нь харвал зориудын хөдөлгөөний зам явж байгаа хэсэг нь гүвгэр харагддаг. Үүнийг пирамид гэдэг. Энэ зам нугасруу орохынхоо өмнө ихэнхи (80%) нь эсрэг талруугаа зөрж зориудын хөдөлгөөний хажуугийн зам, tractus corticospinalis lateralis гэсэн нэртэй болоод нугасны хажуугийн багцаар доош уруудаж мэдрэлжүүлэх булчингийнхаа харалдаа ирмэгц нугасны бор бодисын урд эвэртэй холбогддог. Энд зориудын хөдөлгөөний замын мэдрэлийн 2-р эс нь байрладаг. Эндээсээ нугасны урд ёзоороор гарч n.spinalis-aap дамжин мэдрэлжүүлэх булчиндаа очдог. Зориудын хөдөлгөөний замыг бүтээх ширхгүүдийн үлдсэн хэсэг нь /20%/ уртавтар тархи нугасны уулзварт зөрөлгүйгээр шууд нугасны цагаан бодисын урд багцаар доош урууддаг. Түүнийг зориудын хөдөлгөөний урд зам tractus corticospinalis anterior гэх бөгөөд явах замдаа цөөн, цөөнөөрөө зөрдөг мэдрэлжүүлэх хэлбэрийн хувьд tractus corticospinalis lateralis-тайгаа адилхан хөвчин биеийн булчинг мэдрэлжүүлэхэд оролцоно. 2.Tractus rubrospinalis (Монаковын зам) энэ замыг автомат "зориудын бус" хөдөлгөөний зам гэж нэрлэдэг бөгөөд мэдрэлийн 1-р эс нь дунд тархины nucleus ruber дээр байрладаг. Уг бөөмөөс эхэлмэщ үүсгэх зөрлөгийг decussatio Фореля гэдэг. Зөрснийхээ дараа гүүрний pars dorsalis уртавтар тархины хажуу талаар дамжин нугасруу ордог. Нугасны цагаан бодисын хажуугийн багцын бүрэлдэхүүнд орж доошоо уруудан, мэдрэлжүүлэх булчингийхаа харалдаа байрлах нугасны бор бодисын урд эвэртэй холбогддог. Энд түүний мэдрэлийн 2 -р эс нь байрладаг бөгөөд эндээсээ цааш нугасны урд ёзоороор гарч n.spinalis-aap дамжин мэдрэлжүүлэх булчиндаа очдог. 3.Tractus tectospinal энэ зам дунд тархины tectum mesencephali буюу lamina quadrigemini-гээс эхэлдэг ба энд түүний мэдрэлийн 1-р эс нь оршдог. Энэ зам дөрвөн толгодоос эхэлмэгц усан хоолойн дор усан оргилуур маягийн зөрлөг / decussatio Мейнерта/ үүсгэн, гүүрний pars dorsalis, уртавтар тархины хажуугийн багц, нугасны урд багцаар дамжин нугасны бор бодисын урд эвэрт ирдэг. Энд түүний мэдрэлийн 2-р эс нь байрлах ба эндээсээ цаашаа нугасны урд ёзоороор гарч n.spinalis-aap дамжин мэдрэлжүүлэх булчиндаа очдог.

Их тархины гадарт байрлах дохионы тогтолцооны төвүүд түүний байрлал Нэгдүгээр дохионы тогтолцооны төвүүд 1.ХӨДӨЛГӨӨНИЙ ДЭЭД ТӨВ, ТӨВИЙН өмнөх атираа, gyrus precentralis ба lobus paracentralis, хоёрын орчин газрыг хамааран оршино. Бусад нарийн хөдөлгөөн ба баруун солгой зэрэг нь духны дээд дунд атираа хавьд нилээд хожим төвлөрнө. 2. Мэдрэхүйн дээд төв, gyrus postcentralis-т байрлана. Янз бүрийн сэрлүүдийг хүлээн авч ялган тодруулж зохих хариугхөдөлгөөний замаар өгдөг, бүх сэрлийн удирдах дээд төв юм. Хэрэв энэ сэрлийн төв гэмтвэл биеийн аль ч хэсэгт цохисон, хазсан, барьсан, нугалсан энэ бүхнийг мэдрэх чадвараа алдана. 3. Харааны дээд төв. Энэ нь дагзны хэсгийн дотор талд cuneus, sulcus calcarinus ба түүний орчин газар төвлөрнө. Энэ төв гэмтвэл юм үзэж харж болох боловч ойлгохгүй болно. Эсвэл бүр сохорно. 4. Сонсголын дээд төв, чамархайн gyrus temporalis superior-ын дунд хирд байна. Энэ төвийн гэмтэлд юмыг сонсовч ялган мэдэхгүй юмуу бүр дүлий болно. 5. Үнэр ба амтлахын дээд төв нь uncus ба gyrus parahippocampalis-д байдаг. Энэ төв гэмтвэл үнэр, амтыг ялгаж чадахгүй болно. Хоёрдугаар дохионы тогтолцооны дээд төвүүд Хоёрдугаар дохионы тогтолцооны төв гэдэг нь ярианы төв бөгөөд нэгдүгээр төвүүдийн бүрэлдсэн суурь дэвсгэр дээр тогтдог юм. Хэрэв нэгдүгээр дохионы тогтолцооны суурь дэвсгэр байгаагүй бол хоёрдугаар нь шууд тогтохгүй. Үүнээс үзэхэд хоёрдугаар дохионы тогтолцоо нь сонсох, сэрэх, хөдлөх, үзэх, (харах) анхны бүх сэрлүүдийн бүгдийн нийлбэр орчны тусгал нөлөө, хүмүүсийн туршлага эд бүхний үр дүнд тогтоно. Дурдсан болзолууд байхгүй бол хоёрдугаар төв тогтож болохгүй. Жишээ: Хүүхэд хөлд орохын өмнө дүлий бол тэр хэлгүй болно. Хүмүүст унших бичихийг заахгүй бол тэр хүн насаараа бичиг үл мэдэгч баина гэх мэт. Ярианы төвийг, ярианы сонсгол, ярианы хөдөлгөөн, бичгийн хэлний төвийг унших, бичихийн төв гэх зэргээр дөрөв хуваана. 1. Ярианы сонсголын төв. Чамархайн хэсгийн дээд атирааны хойт хэсэгт (Верникын төв) дотор тал руугаа төвлөрнө. Энэ төв бүрэлдсэнээр яриаг ухамсарлан ойлгоно. Хэрэв гэмтвэл авиа сонсох боловч хүний хэлийг ойлгохгүй байна. 2. Ярианы хөдөлгөөний төв. Духны хэсгийн доод атирааны хойт үзүүр буюу төвийн өмнөх атирааны ойролцоо gyrus frontalis inferior (Broca) pars opercularis орчимд төвлөрнө. Энэ төв хэл, уруул төвөнхийн булчин зэргийгудирдан үгхэлэх (хүүхдийн хэлд орох үеээр тогтоно) ажиллагааг удирдах ба энэ төвийн гэмтлээр хүний хэлсэн үгийг ойлгодог боловч үг хэлж чадахгүй болно 3. Унших төв зулайн хэсгийн доод хагасын хойт тал, gyrus angulris-д төвлөрнө. Гэмтлийн улмаас уншиж чадахгүй өөрөөр хэлбэл, үгсийг таньсан ч холбон уншиж чадахгүй байна. 4. Бичихийн төв-духны хэсгийн дунд атирааны, gyrus frontalis medius-ийн хойт хэсэгт төвлөрөн, бичиг бичих нарийн хөдөлгөөнийг удирдана. Энэ төвийн гэмтлээр үсэг бичих, үг бүтээх чадвар алдана. Хоёрдугаар дохионы тогтолцооны их тархины нэг хагас бөмбөлөгт үүсдэг. Солгой хүнд баруун хагас бөмбөлөгт үүснэ. Тархины бүрхүүл Гавлын ясны хайрцган дотор "бүрэлдсэн тараг" шиг тогтоцтой тархийг явах, хөдлөх, унах, харайх гэх мэтийн зүйл бүрийн хөдөлгөөний үед эвдэрч гэмтэхгүй үйл ажиллагааны хямралд оруулахгүй байлгах физиологийн нарийн бүтцийн тухай өгүүлье. Энэ бүхнийг бүрдүүлж байдаг хамгийн анхдагч бүтэц бол тархины бүрхүүл юм. Тархины бүрхүүл дотроо 3 янз хатуу бүрхүүл, dura mater, дараа нь хөөсөн бүрхүүл, arachnoidea, гуравдах нь судаст буюу зөөлөн хальс, pia mater. Тархины хатуу бүрхүүл Энэ бүрхүүл нь нугас тархинд байдаг, ширхэглэг холбогч эдээс тогтсон. Нугасанд ясны дотуур завсраа өөх, венийн судас агуулсан зөөлөн бүтэц болж харагддаг. Биеийн хөдөлгөөнийгдагажтэр бүтцүүд нь нугасыг дагаад, хатуу бүрхүүлийг дагаж чөлөөтэй хөдөлж байдаг. Харин тархинд энэ бүтэц их өөрчлөгддөг. Юун түрүүн хатуу бүрхүүл ясандаа шууд наалдаж бэхэлдэг. Гавал ясны дотор талын хэсгийг цусаар хангадаг. өөрөө гавлын ясыг цусаар хангах жинхэнэ судас агуулсан хальс болж хувирдаг. Хатуу бүрхүүлийн цусан хангамж. A.occipitalis-ийл foramen mastoideum-aap орж ирсэн салаа чамархайн хэсгийн хатуу хальсыг цуса.ар хангахад шийдвэрлэх үүрэгтэй. Мөн a.meningea media-гийн гол үүрэг нь гавлын дотор талд тархины хатуу хальсны чамархай зулай, духны хэсгийг цусаар хангахад онцгой үүргийг гүйцэтгэдэг. Тархи, нугасны хам гэмтэлтэй хүмүүст энэ судас тасарч тархины гадуур цус харваж ухаан алдаж, амь тавих тохиолдол клиникийн практикт өргөн тохиолддог. Canalis condylaris-aap орж ирсэн атрерийн судас гавлын хойт хонхорын хатуу бүрхүүлийн цусан хангамжийг зохих ёсоор хариуцдаг Тархины хатуу бүрхүүл бол ийнхүү ясаа хучихаас гадна өргөнөөс өргөн холбогч эдэн ялтас гаргаж тархины хэсгүүдийн завсраар тэдгээрийг түшиж тулж байрладаг. Үүнийг тархины хатуу бүрхүүлийн сэртэн хэмээн нэрлэж заншжээ: Тийм сэртэнд 1. Falx cerebri major энэ бол их тархины тууш завсар, fissura longitudinalis cerebri-ээр их тархины баруун зүүн бөмбөлгийг түшиж оршдог холбоос буюу сэртэн. 2. Tentorium cerebelli энэ бол их тархийг бага тархин дээр дарахаас сэргийлж байдаг sulcus sinus transversi чулуунцар ясны дээд ирмэгээр турк эмээл хүртэл доод ирмэг нь бэхлэгдсэн, дээд ирмэг нь falx cerebri major-тай protuberantia occipitalis externa-гийн яг эсрэг талд хоорондоо нийлж бүтдэг баруун зүүн ялтас, чухам энэ хоёр ялтас нийлээд ирэхээр fossa cranii posterior өөрөө тод гэгчийн хөндий болж хувирдаг бөгөөд түүнд хүүхэн тархи, гүүр, тархины багана чөлөөтэй багтдаг. Ийм болохоор нь энэ ялтасыг tentorium cerebelli буюу хүүхэн тархины дээвэр гэж нэрлэж заншсан. 3. Тархины хатуу хальсаар хүрээлэгдэж оршдог нэг сонин бүтэц бол турк эмээл орчмын бүрдэл юм. Турк эмээл 2 бүүрэгтэй. Энэ хоёрын хооронд тархины хатуу хальс, diaphragma sellae нэртэй ялтас үүсгэн урд хойт бүүргийг хооронд нь холбон турк эмээлийн хонхорт нь өнчин тархи байрлаж түүний дээгүүр дээр дурьдсан хальс бүрхэж байрладаг. Энэ хальсны голд цоорхой байдаг бөгөөд түүнд өнчин тархийг гипоталамустай холбосон infundibulum гэдэг бүтэц байрладаг. 4. Falx cerebelli. Энэ нь дагзны дотор гадаргуун дээр байдаг. Хүүхэн тархины баруун зүүн хэсгийг хооройд нь хөдөлгөхгүй байлгахаар заяасан нарийхан ялтас. Хатуу бүрхүүлийн цусан хангамж. Хатуу бүрхүүлийн цусан хангамж нь их төлөв гадна талаараа явж ясыг цусаар хангахад зориулагдсан учир гавал ясны дотор талд модны мөчир шиг ховил sulci arteriosi үлдээсэн байдаг. Хатуу бүрхүүлийн атрерийн дотроос хамгийн том нь a. meningea media, a. maxillaris-ийн салаа бөгөөд суурь ясны fo¬ramen spinosum, нүхээр ормогц өмнөд хойт ramus anterior et posterior хоёр салаа болон хатуу хальсны ихэнхийг цусаар хангана. Гавлын урд хонхорт, a ethmoidalis anterior, a. ophthalmica-aac a. meningea an¬terior судас цусаар хангана. Ижил нэртэй нүхээр орно. Хойт хонхорын хальсыг a.pharyngea судаснаас a. meningea poste¬rior гарч foramen jugulare нүхээр орох ба а. vertebralis судаснаас ramus meningeus a. occipitalis судас, foramen mastoideum нүхээр орж тэжээнэ. Хураагч судас нь ердийн байдлаар атрери нэг бүрийг хоёр вен дагалдан зарим нь синуст цутгах ба зарим нь plexus pterygoideus судсан торонд орно. Тархины хатуу бүрхүүлийн сэртэн хэмээх дээр өгүүлсэн бүтцүүд нь бас хоёр дахь үүрэгтэй. Эдгээр сэртэнгүүдийн хатуу бүрхүүлээс эхэлсэн уг дээр тодорхой сувагнууд үүссэн байдаг. Үүнийг нь бид sinus гэж нэрлэж заншсан. Үүний ханын бүтэц бол булчин байхгүй зөвхөн ширхэглэг холбогч эдээс тогтсон дотор гадаргуу нь эндотелээр хучаатай нэгэн өвөрмөц венийн судас юм. Гэвч ялгаатай тал нь: 1) Хавхлага (клапан) байхгүй 2) Хоосон үедээ хөндий нь хавчийхгүй 3) Дотоод даралтаар сунахгүй. Ийм хөндийнүүд (синус) зөвхөн тархины хатуу бүрхүүлд байдаг. Үүнд: Sinus sagittalis superior дээд сагитталь хөндий, энэ нь духнаас дагз хүртэл их саран хадуурын дээд захаар явна. Sinus sagittalis inferior, энэ нь мөн тархины их саран хадуурын доод захаар явж sinus rectus-т цутгана. Sinus rectus энэ нь дээд, доод хоёр сагитталь хөндийг угаар нь холбосон байдаг. Sinus transversus энэ нь хамгийн том бөгөөд бага тархины дээврийн ар ёроолоор баруун зүүн тийшээ хөндлөн явна. Баруун зүүн хөндлөн хөндийн уулзварт бусад бүх хөндий нийлдэг учир тэнд том цүнхээл, confluens siinum үүснэ. Sinus sigmoideus энэ нь sulcus sigmoideus дотуур явдаг ба foramen jugularis, гүрээний нүхний амсарт хүрээд гүрээний дотор вен, venae jugularis interna болно. Sinus sphenoparietalis энэ нь урдаасаа суурь ясны бага далавчны ар ирмэгийг дагаж ирдэг. Sinus cavernosus, хөндийрхөг хөндий нь суурь ясны турк эмээлийн хоёр талаар явах бөгөөд түүнрүү vena ophthalmica superior, нүдний вен цутгадаг. Sinus intercavernosus, хөндийрхөг хөндий турк эмээлийн өрцний урдуур хойгуур нь холбодог завсрын хөндий. Sinus petrosus superior, чулуулгийн дээд хөндий нь хөндийрхөг хөндийн үргэлжлэл болон чамархай ясны чулуулаг хэсгийн дээд ховилоор явж хөндлөн хөндийн төгсгөлрүү ордог. Sinus petrosus inferior, чулуулгийн доод хөндий нь мөн л хөндийрхөг хөндийн үргэлжлэл болон чамархайн ясны чулуулаг хэсгийн доод ховилоор явж гүрээний венийн дээд булцуунд ордог. Sinus occipitalis, дагзны хөндий нь хөндлөн хөндийгөөс гараад дагзны ясны дотор ирмэгээр уруудан дагзны том нүхний хоёр талаар ороон sinus sigmoideus-т цутгадаг. Дагзны хөндий нь багана нурууны доторхи венийн сүлжээ plexus venosus vertebralis internus-тэй холбогддог. Эдгээр судсууд нь урдаасаа хойшоо, дээрээсээ доошоо sinus transver-sus-ийн чиглэлд эхлээд толгойн голоор цус хураагддаг. Тэгээд protuberantia occipi¬talis interna-гийн түвшинд бүх синусууд уулзаж бэлчир, cofluens sinuum үүсгэдэг. Нэг үгээр энэ нь олон голын бэлчиртэй адил юм. Цааш дээрх бэлчирт цугласан цус хоёр тийш салан урсаж sinus sigmoideus-ээр дамжаад v. jugularis interna гэсэн нэртэй судсаар гавлын хөндийгөөс гардаг. Ийнхүү sinus sigmoideus-ээр цус гавлаас гарах үед sinus cavernosus, sinus petrosus inferior-oop цус тархи духны урд талаас урсаж хойш орж ирдэг. Энд эмч хүн нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Нүдний өнцөгний v.angularis цусаа sinus cavernosus-д шууд өгдег. Тийм учраас дээд уруулаас дээшээ гарсан идээт үрэвсэл дээр өгүүлсэн судсаар дамжин тархируу орох бүрэн боломжтой.

Хөөсөн бүрхүүл, archnoidea Энэ бүрхүүлийг нэлээд хэдэн зууны турш мэддэггүй байв. Гэтэл ширхэглэг холбогч эдээс бүтсэн сонин торлог бүтэц байгааг судлаачид тогтоож үүргийнх нь тухай ярьж эхэлсэн. Энэ бүрхүүл тархийг бүхэл бүтнээр нь хучдаггүй. Яг гялгар уутанд хийсэн хүнсний зүйл мэт хучдаг. Иймээс ч "Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг" (1679) номын дээд ботид түүнийг "нэвт үзэгдэгч хальс" хэмээн нэрлэсэн байдаг. Энэ бүрхүүл тархи, нугасны шингэнийг агуулж түүнд нь тархи оршдог. Энэ чанараараа тархийг гадны цочрол элдэв нелеөллеөс хамгаалж байдаг. Зүйрлэхэд усан дотор өндөг хийгээд байгаа мэт. Энэ бүрхүүл тархийг ерөнхийд нь агуулж байдаг болохоор тархины хонхор гүдгэр газар болгон тодорхой ус хурсан зай үүсгэдэг. Үүнийг анагаах ухаанд цүнхээл буюу cisterna гэж нэрлэдэг. Хөөсөн бүрхүүлийн цүнхээл: Cisterna cerebellomedullaris, бага тархи уртавтар тархи хоёрын завсарт оршдог томоохон цүнхээл. Cisterna fossae lateralis cerebri, тархины хажуугийн хонхорт оршдог. Cisterna interpeduncularis, их тархины хөлний хоорондох цүнхээл Cisterna chiasmatis, харааны мэдрэлийн зөрлөгийн хоорондох цүнхээл Cisterna corporis callosi, эвэрлэг биеийг тойрсон цүнхээл Cisterna ambiens, их тархины дагзны хэсэг бага тархи хоёрын завсраар дунд тархины дээврийн дөрвөн толгодыг тойрсон цүнхээл Cisterna pontis lateralis, гүүрний хоёр хажуугийн цүнхээл Cisterna pontis, гүүрний суурийн атрерийн дагуух цүнхээл Эдгээрээс хамгийн чухал нь cisterna cerebello medullaris. Энэ хөндий бол тархины 4-р ховдлоор дамжуулж тархи нугасны гадна зайг хөндийтэй нь усаар холбож өгч байдаг их чухал хэсэг. Энд 3 нүх байдаг. Apertura lateralis ventriculi quarti (Лушке хос), Apertura mediana ventriculi quarti. Ийнхүү тархины дотор хөндий түүний эргэн тойрон байгаа тархи нугасны устай холбогдож чаддаг. Тархины бүтцийг үзэх үед хөндий болгон юутай ямар нүхээр холбогддог, tela choroidea гэсэн нэртэй бүтцээр цуснаас тархи нугасны шингэн үүсдэг болохыг тодорхойлон бичсэн. Одоо тархи нугасны шингэн хаагуур шимэгддэг тухай өгүүлье. Дээр өгүүлсэн тархины хатуу бүрхүүлийн sinus хэмээх өвөрмөц судасны ханан дээр granulationes arachnoideales нэртэй молцогнууд хөөсөн бүрхүүлээс хувалзны хошуу мэт ханаруу нь шигдэн орсон байдаг. Энэ молцог дотроо хөндийтэй, хөндий дотор нь нугасны устай. Иймэрхүү бүтэц тархины хатуу бүрхүүлийн синусын дотуур урсаж байгаа цусруу дүрэгдэхэд доторх ус нь цус руу шимэгдэж тархи нугасны шингэн цусруу эргэж ордог зүй тогтолтой болохыгтогтоосон юм. Хүний толгойд 10 гаруй синус түүнд 2000 гаруй granulationes arachnoideales байна гэсэн тооцоо байна. Чухамдаа тархины даралт ихдэнэ гэдэг бол энэ 2000-н молцогноос тодорхой хэсэг нь зөөлөн болон хатуу бүрхүүлтэйгээ наалдаж үйл ажиллагаагаа алдсанаас болоод тархины гадуур ус ихсэж байгааг хэлж байна. Тархины зөөлөн бүрхүүл, pia mater Тархины зөөлөн бүрхүүл гэдэг нь тархины атрери, венийн судас еер хоорондоо холбогч эдээр холбогдон бүтсэн торон тогтолцоо юм. Тархи энэ торноос (гадаргуунаасаа төврүүгээ) цусан хангамж авдаг төгсгөлийн төрлийн цусан хангамжийн хэлбэр маягтай эрхтэн. Тийм болохоор цус харвалт цусан хангамжийн түгээмэл дутагдал өрген тохиолдох магадлалтай. Тархи нугасны шингэний эргэлт Хүний биед тунгалгийн тогтолцоо байхгүй еөртеө тохирсон шингэний эргэлттэй ийм эрхтэн цөөнгүй байдаг. Үүнээс хамгийн том нь тархи юм. Тархи нугасны шингэн, liquor cerebrospinal, тархи нугасны хөөсөн бүрхүүлийн доорх зайг дүүргэж байдаг бөгөөд биеийн бусад шингэнүүдээс эрс ялгаатай ба дотор чихний эндо ба перилимфа, нүдний шингэнүүдтэй төсөөтэй байдаг юм. Тархи нугасны шингэнүүдийг plexus choroideus түүний тархины хучуур эс гаргадаг. Тархи нугасны шингэн нь тархийг зөвхөн механик нөлөөнөөс биш мөн дотроо байдаг бодисын тусламжтайгаар бусад нөлөөнөөс хамгаалдаг. Тархи-нугасны шингэн гадагш гарахдаа дээр дурдсан хөөсөн бүрхүүлийн молцогоор венийн судсанд орж ямагт эргэлт хийж байдаг юм. Нярай хүүхдийн тархины хөөсөн бүрхүүлийн доорх хөндий 20 см3 багтаамжтай, 1 нас хүрэхэд 30 см3, 5 настайд 40-60 см3, 8 настайд 100-140 см3, насанд хүрэгчдэд 100-200 см3 болдог. Хүний тархи 5 хэсэгтэй, хэсэг бүр хөндийтэй. Түүнийг дурьдваас их тархины хөндий хажуугийн ховдол, ventriculus lateralis 4 хэсэгтэй, урд эврээрээ дамжуулж гуравдугаар ховдолтой харьцдаг. 3-р ховдол, ventriculus tertius нь завсрын тархины хөндий. Энэ хөндий завсар хэлбэртэй урд үзүүртээ байрладаг foramen interventriculare dextrum, sinistrum гэдэг 2 нүхээр их тархины 2 тал бөмбөлгийн хөндийтэй холбоотой байдаг. Энэ завсар арагшаа усан суваг буюу aquaeductus cerebri-гээр (дунд тархины хөндий) 4-р ховдолтой холбоотой байдаг. 4-р ховдол нь арын тархи, уртавтар тархины хөндий юм. Энэ хөндий майхан хэлбэртэй, түүний бүтцийн тухай дээр өгүүлсэн. Түүний ханан дээр apertura lateralis ventriculi quartii (Лушке хос), apertura mediana ventriculi quartii гэсэн З нүх байдаг. Энэ гурван нүхээр тархины дотор талын ус гадна талтай харьцдаг. Энэ хэмжээгээрээ тархи өөрөө дотроо устай, гаднаа устай, толгойн ясан хайрцганд, гурван бүрхүүлийн хоорондох усан дотор хамгийн доргионгүй нөхцөлд байдаг юм.

Зах хязгаарын мэдрэлийн тогтолцоо Төвийн мэдрэлийг захын эрхтэнтэй холбож байгаа нугаснаас гардаг 31 хос, тархинаас гардаг 12 хос мэдрэл, тэдгээрийн салаа, сүлжээ, торыг зах хязгаарын мэдрэлийн тогтолцоо гэж нэрлэдэг. Тархинаас гардаг 12 хос мэдрэлийг ерөнхийд нь nn. craniales гэж нэрлэдэг бөгөөд 'Эдгээр мэдрэл тус бүрдээ оноогдсон нэртэй, мэдрэл бүр тархины тодорхой бөөмөөс эхэлдэг. Тархи болон толгойн яснаас тодорхой хэсэг нүхээр орж гарч салбарлаад хүзүү толгойны эрхтнийг мэдрэлжүүлж түүнийг төв мэдрэлтэй холбон хүний биеийн бусад "эрхтэн тогтолцоотой нэгдэлтэй ажиллах боломжийг олгодог. Хүний нугас 31 үелэлтэй, үелэл болгоноос нэг хос мэдрэл гардаг. Эдгээр мэдрэлийг ерөнхийд нь nn. spinales гэж нэрлэдэг бөгөөд нугасны үеллээс гарч байгаа хос мэдрэл бүхэн нугаснаас арын, өврийн гэсэн хоёр ёзоороор эхлээд нурууны нугалам хоорондын нүхээр нурууны голый сувгаас гардаг. Нугасны 31 хос мэдрэлийг байрлал, бүтэц, үүргээр нь 5 ангилдаг. Эхний 8 хосыг хүзүүний nn. cervicales (C), дараагийн 12-ийг сээрний nn. thoracicae (Th), удаах 5-ийг нь бүсэлхийн nn. lumbales (L), үлдсэн 6-ийн эхний 5-ийг нь ууцны nn.sacrales (S), төгсгөлийн нэгийг нь ахар сүүлний n.coccygeus (Co) xoc мэдрэл гэж нэрлэдэг. Нугасны мэдрэл бүхэн захын эрхтэнээс мэдээллииг авч арын ёзоороороо дамжуулан нугас, тархируудамжуулах мэдрэхүйн ширхэг, мөн тархи, нугаснаас мэдээллийг өврийн ёзоороороо хүлээн авч захын эрхтэнрүү дамжуулах хөдөлгөөний ширхэгийг агуулдаг. Нугасны мэдрэлийг нурууны голын сувгаас гармагц түүний бүрэлдэхүүнд байгаа мэдрэхүйн ширхэгүүд нугасны мэдрэлийн зангилаа нэртэй мэдрэлийн эсийн бөөгнөрлийг үүсгээд цааш уул мэдрэлийн бүрэлдүүний мэдрэхүйн, хөдөлгөөний ширхэг холилдоод удалгүй хос мэдрэл бүхэн ар, rr. dorsales, өврийн, rr. ventrales болж салаад арынх нь үеллийнхээ харалдаах нурууны яс, үе холбоо, булчин, арьсыг мэдрэлжүүлж өврийн салаанууд нь хүзүүний (plexus cervicalis) мөрний (plexus brachialis) бүсэлхийн (plexus lumbalis), ууцны (plexus sacralis) axap сүүлний (plexus coccygeus) гэсэн таван сүлжээ үүсгэж биеийн нуруунаас бусад хэсгийн яс, үе холбоо, булчин, арьсыг мэдрэлжүүлнэ. Нугасны хос мэдрэлийн арын салаануудад тусгайлсан нэр байдаггүй. Харин хүзүүний 1-р хосын арын салаа n.suboccipitals, 2-р хосынх n. occipitalis ma¬jor бүсэлхийн дээд гурван хосын арын салааны арьс мэдрэлжүүлэх салаанууд nn. clunium superiores мөн ууцны хосынх n.clunium medii гэсэн өвөрмөц нэртэй байдаг.

Ургал мэдрэлийн тогтолцоо Хүний биеийг бүтээж байгаа бүх эрхтнүүд бүтэц, үүргээсээ хамаарч үйл ажиллагаа нь хүний санаа зоригт захирагдан ажилладаг анималь буюу амьтны гаралтай эрхтэн (яс, үе холбоо, булчин, арьсыг мэдрэхүй гэх мэт), үйл ажиллагаа нь хүний санаа зоригоос харьцангуй ангид явагддаг ургамлын гаралтай эрхтэн (зүрх судас, амьсгал хоол боловсруулах, шээс бэлгийн эрхтэн тогтолцоо гэх мэт) гэж хоёр хуваагддаг. Эдгээр хоёр бүлэг эрхтнийг мэдрэлжүүлж байгаа мэдрэлийг амьтны гаралтай буюу анималь, ургамлын гаралтай буюу ургал (вегетатив) гэж ангилдаг. Анималь мэдрэлийг тархи, нугас түүнээс гарсан тархины 12 хос, нугаснаас гарсан 31 хос мэдрэл үүсгэдэг тухай өмнө нь өгүүлсэн. Харин ургал мэдрэл гэж юу болох, хэдэн хэсэгтэй, ямар үүрэг гүйцэтгэдэг бүтэц болох тухай товч өгүүлэхэд тэрээр симпатик (эет), парасимпатик (эвт) гэсэн хоёр хэсэгтэй, хэсэг бүр нь төвийн, захын гэсэн хэсэгтэй. Симпатик нь аливаа эрхтний үйл ажиллагааг тэтгэж эрчимжүүлэх чиглэлээр ажилладаг бол парасимпатик нь аливаа эрхтний үйл ажиллагааг хязгаарлаж, хэмнэлттэй ажиллах чиглэлд удирддаг. Энэ хоёр мэдрэлийн төвийн болон захын хэсгүүд анималь мэдрэлийнхээ тохирох хэсэгтэй зохих хэмжээгээр холилдож хослож байрладаг. Парасимпатик мэдрэлийн төв дунд, арын, уртавтар тархи, нугасны үзүүрийн бор бодист бөөм хэлбэртэй байрлаж түүнээс гарсан ширхэгүүд нь уул мэдрэлийн захын хэсгийг бүтээж, тархины 12 хос мэдрэлийн бүрэлдэхүүнд тархдаг. Тархины 12 хос мэдрэлээс зарим нь тухайлбал 10-р хос мэдрэлд ургал мэдрэлийн тогтолцооны бүрдэл давамгайлж, парасимпатик мэдрэлийн үүргийг зонхилон гүйцэтгэдэг. Симпатйк мэдрэлийн төв нь нугасны С 8-аас L 2-р үөллийн бор бодисны хажуугийн эврийн хажуугийн завсрын бөөмд (nucleus intermedia lateralis) байрлаж түүнээс гарсан ширхэгүүд нугасны урд ёзоороор түүний 31 хос мэдрэлийн бүрэлдүүнд гарч эрхтэнлүү очиж мэдрэлжүүлдэг. Ургал мэдрэлийн парасимпатик бүрдлийн захын хэсэг тархи, 12 хос мэдрэлийн бүрэлдүүнд гарахдаа ямар бүтэц үүсгэж мэдрэлжүүлэх эрхтэндээ яаж очдог талаар тархины 12 хос мэдрэлийн бүтэц, үүргийг харуулсан 11-р хүснэгтэд тод өгүүлсэн байгаа. Харин ургал мэдрэлийн симпатик бүрдлийн захын хэсэг нугасны 31 хосын бүрэлдүүнд нугаснаас гарсан атлаа түүнээс салж симпатик багана (truncus symphaticus) хэмээх өвөрмөц бүрдэл үүсгэж эрхтнээ мэдрэлжүүлдэг.