Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн
«Түүхийн төггөл ба сүүлчийн хүн» (англи. The End of History and the Last Man) —Америкийн гүн ухаантан, улс төр судлаач Фрэнсис Фукуямагийн бичсэн анхны ном. Энэ номыг 1992 онд Free Press хэвлэлийн газар хэвлэсэн байна.
Энэ ном хэвлэгдэхээс өмнө "The National Interest" сэтгүүлд "Түүхийн төгсгөл үү?" (1989) гэрчигтай эссе хэвлэгдэж шинжлэх ухааны хэвлэлд өргөн шуугиан тарьсан юм. “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” зохиолдоо Фукуяма энэхүү эссэнийхээ утга санааг дэлгэрүүлэн үргэлжлүүлж, барууны хэв маягийн либерал ардчилал дэлхий даяар тархаж байгаа нь хүн төрөлхтний нийгэм соёлын хувьслын төгсгөлийн цэг болж, засаглалын эцсийн хэлбэр бүрэлдэн тогтсоныг харуулж байна гэж үзсэн байна. Фукуяамагийн үзэж байгаагаар түүхийн төгсгөл гэдэг нь үйл явдлын түүх дуусна гэсэн үг биш, харин үзэл суртлын сөргөлдөөн, дэлхийн хувьсгал, дайн байлдаан, үүнтэй хамт урлаг, гүн ухааны нэгэн зууны төгсгөл гэсэн үг ажээ.
Дараа жилүүдэд хорь гаруй хэлээр орчуулагдсан "Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн" ном шинжлэх ухааны хэвлэл, сэтгүүл зүйд ихээхэн шүүмжлэлд өртсөн юм. Ихэнх судлаач, тоймчид зохиогчийн үзэл суртлын өрөөсгөл байдал, либерал ардчиллын үзэл баримтлалыг хэт дөвийлгөж ханддаг, үйл явдлыг дүгнэх, баримтыг сонгохдоо өргөөсөл байдлаар хандах, түүнчлэн исламизм шиг либерал ардчилал дэлгэрүүлэхийг илт эсэргүүцсэн ийм өсөн нэмэгдэж буй хөдөлгөөнүүдийн ач холбогдлыг дутуу үнэлж буйг онцолсон байна.
Франсис Фукуямагийн бичсэн “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” бүтээл нь Платон, Аристотель, Гегель, Ницше, Локк, Гоббс зэрэг өрнөдийн сэтгэгчдийн үзэл санаанд тулгуурлан, орчин үеийн ертөнцийг бүхэлд нь дахин эргэцүүлэн түүхэн үүднээс авч үзэхдээ а) эдийн засгийн сонирхол, б) эдийн засгийн бус сонирхол гэсэн хоёр үзүүлэлтийг гол болгожээ. Үүнээс хүний мөн чанар, нийгмийн гишүүн байх утга учир, “хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэл” либерал ардчилалд хэрхэн нөлөөлж байдаг зэрэг эдийн засгийн бус сонирхлын үүднээс нийгмийн үйл явдлыг хэрхэн тайлбарлаж буйг голлон авч үзсэн болно.
"Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн" Улаанбаатар хотод Монсудар хэвлэлийн газар, 2006 онд Ш.Цогийн орчуулагаар хэвлэгдэн гарсан.
Номны тухай гарсан шүүмжүүд
засварлах- Baur M. Review // The Review of Metaphysics. — 1994. — Vol. 48, № 1. — P. 135—137.
- Binder G. Post-Totalitarian Politics // Michigan Law Review. — 1993. — Vol. 91, № 6. — P. 1491—1528.
- Drury Sh. The end of history and the new world order // International Journal. — 1992/93. — № 48. — P. 95.
- Dunn J. In the glare of recognition // The Times Literary Supplement. — 1992. — 24 April. — P. 6.
- Eriksen T. H. Review: he End of History and the Last Man // Journal of Peace Research. — 1992. — Vol. 29, № 4. — P. 472—473.
- Fritzsche P. Review // The American Historical Review. — 1992. — Vol. 97, № 3. — P. 817—819.
- Hage G., Hollingsworth R. The End of History, or a New Crisis? // Contemporary Sociology. — 1993. — Vol. 22, № 2. — P. 199—202.
- Hall J. A. Review // American Journal of Sociology. — 1993. — Vol. 98, № 6. — P. 1523—1524.
- Munroe T. The Midst, Not The End of History // Social and Economic Studies. — 1993. — Vol. 42, № 4. — P. 241—262.
- Roth M. S. Review // History and Theory. — 1993. — Vol. 32, № 2. — P. 188—196.
- Tanzi H. J. Review (исп.) // Revista de Historia de América. — 1992. — No 114. — P. 141—145.