Түмэннасангийн Амартүвшин

Түмэннасангийн Амартүвшин нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат. Үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2005 АХ-ын 84 жилийн ойн баяр наадамд улсын арслан Д.Мөнх-Эрдэнээр дөрөв, улсын заан Ч.Батзоригоор тав давж " Монгол улсын начин "

цолыг хүртсэн.

512
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд улсын начин Д.Баасандоржоор дөрөв давж, тавын даваанд аймгийн арслан М.Өсөхбаяртай тунан

барилдаж өвдөг шороодсон.

1024
2008 АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд улсын начин Д.Лхагвадоржоор дөрөв, улсын начин М.Өсөхбаяраар тав,улсын заан М.Баяржавхлангаар

зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн.

512
2010 АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан С.Батсууриар дөрөв давж тавын даваанд улсын заан М.Өсөхбаярт өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2000 Бүх цэргийн баяр наадамд залуу бөх Д.Цогзолдоржид өвдөг шороодон үзүүрлэж " Цэргийн заан " цолыг хүртсэн. 128
2002 Бүх цэргийн баяр наадамд цэргийн начин Т.Мөнгөнцоожид өвдөг шороодон үзүүрлэж, чимэг нэмсэн. 128