Түгжгэр баглуур

Түгжгэр баглуур - (Латин: Anabasis brevifolia), (Орос: Ежовник коротколистный)

Ургамлын тайлбар

засварлах

Баруун Монголд зээрийн дэлэн гэж нэрлэнэ. 5-15 см өндөр ургадаг ахар иштэй хагас жижиг сөөгөнцөр ургамал. Модожсон богино гол ишнээс шинэ мөчрүүд гарна. Баглуурын үндэс уг орчимдоо моджиж газрын өнгөн хэсгээр тархана. Доод хэсгээрээ модожсон нэг наст иш нь үетэй, цэгээн ногоон өнгөтэй. Зууван хэлбэрийн махлаг, богино навчны үзүүрт ар тийш бага зэрэг махийсан өргөс байна. Бүдэг шар ногоон цэцэг гаргана. Шар буюу улаавтар өнгийн далавч маягийн хальсан цүлхээнтэй шадар жимсэвч бүхий жимстэй. Хөрсний өнгөн үеэс тарсан үндэстэй болохоор түүний ургалт хур тунадастай холбоотой бөгөөд ердийн нөхцөлд 5-р сарын эхээр ургаж 6-р сарын сүүлчээр цэцэглээд, 9-р сард үрлэнэ. Хатахдаа их хэврэгшиж ялангуяа нэг наст мөчрүүд үеүдээрээ тасран ойчно.

Тархалт

засварлах

Шавранцар тоосорхог бор хөрстэй тэгш тал болон нам толгодоор бударгана, жижиг өдлөг хялгана, таана мэтийн ургамалтай холилдож ургасан байна. Хайрга чулуутай хөрсөнд дуртай учир дов толгодын хажуу, хяраар хүртэл элбэг ургана. Их шорвог юм уу элсэн хөрстэй газраар ургахгүй.[1]

Ашигласан материал

засварлах
  1. Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 149

Гадаад холбоос

засварлах

  Агуулах дахь «Түгжгэр баглуур» зургийн цомог

Викизүйлд Түгжгэр баглуур-тай холбоотой мэдээлэл байна.