Тэ Жу-ён
Ту Жу Ён нь Когурё улсын хилийг хамгаалан оршиж байсан нэгэн хотын захирагч Ту Жун Сань жанжны ганц хүү болон мэндэлсэн агаад хожим Тан-Шиллагийн довтолгооноос болж Когурё улс мөхөхөд Тан улсын эсрэг гарсан Когурё цэрэг, ардын бослогыг удирдан чиглүүлж байжээ. Хожим Когурё улсын харьяанд байсан нутгийн умард хэсгийг эзлэн авч Бохай улсыг байгуулсан.