Тээвэр хөгжлийн банк

Тээвэр хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээгээр тэргүүлэгч банк юм.

Тээвэр хөгжлийн банк нь 1997 онд үүсгэн байгуулагдсан Монголын ууган арилжааны банкуудын нэг бөгөөд 2016 онд Банкны хувьцаа эзэмшигчид шинэчлэгдэж, 100% Монголын хөрөнгө оруулалттай банк болсноор банк шинэ үеийн түүхийн гараагаа эхлүүлсэн байдаг.

2021 онд Банкны тухай хууль болон Компанийн тухай хуульд нийцүүлэн Монголбанкнаас 7 дугаар сарын 27-ны өдөр гаргасан зөвшөөрлийн дагуу Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкууд нэгдсэн түүхэн өөрчлөлт болж үйл ажиллагаагаа өргөжүүллээ. Хоёр банк нэгдсэнээр хувь нийлүүлсэн хөрөнгө 146.5 тэрбум төгрөгт хүрснээр салбартаа тэргүүлээд зогсохгүй  санхүүгийн үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлж, банкны эрсдэл даах чадвар улам бэхэжсэн юм.

Бид үргэлж салбартаа шинийг санаачлагч байж, харилцагчдынхаа хамтын үнэ цэнийг эрхэмлэгч санхүүгийн тогтвортой түнш банк байхаас гадна Олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, ил тод, тогтвортой үйл ажиллагааг чухалчлан ажилладаг.

Эрхэм зорилго, алсын хараа

засварлах

Эрхэм зорилго

  • Бид тогтвортой хөгжлийг дэмжсэн дэвшилтэт санхүүгийн цогц шийдлийг чадварлаг хамт олон, хариуцлагатай санхүүжилт, харилцагч төвтэй үйлчилгээ, нийгмийн хариуцлага, сайн засаглалд тулгуурлан харилцагч бүрдээ хүргэх болно.

Алсын хараа

  • Бид харилцагчидтайгаа хамт хөгжлийг түүчээлж, үнэ цэнийг бүтээх дэлхийн түвшний банк байна.

Уриа

  • Хөгжлийг хурдасгах таны санхүүгийн түнш

Хувийн банкны үйлчилгээ

засварлах

Банкны эрхэм зорилго, алсын хараанд нийцүүлэн Тээвэр хөгжлийн банкны Хувийн банк нь зорилтот харилцагч нартаа олон улсын хувийн банкны жишигт нийцсэн цогц үйлчилгээг мэргэшсэн банкируудаар дамжуулан үзүүлэн ажиллаж байна. Үүнд баялгийн удирдлага, хувийн санхүү, татвар болон хуулийн зөвлөх үйлчилгээ, өв залгамжлал, фамили оффис байгуулах зөвлөгөө, тансаг амьдралын хэв маяг бүхий консьерж үйлчилгээ, олон төрлийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ болон Сингапур болон Щвейцар улсын нэр хүндтэй хувийн банканд данс нээн, харилцагч болох боломжийг санал болгож байна.

Хувийн банкийг хөгжүүлэх зорилгоор олон улсын нэр хүндтэй хувийн банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бий болгон үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, харилцагчдад гадны шилдэг туршлага бүхий банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээс гадна харилцагчдын хэрэгцээ шаардлагад тулгуурласан уян хатан нөхцөлтэй, шинэлэг бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэн харилцагч нартаа цаг алдалгүй санал болгон ажилладаг.

Түүнчлэн банкны Япон, Хятад улсууд дахь төлөөлөгчийн газруудаараа дамжуулан цар хүрээгээ олон улсад амжилттай тэлж хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

Бүтээгдэхүүн үйлчилгээ

засварлах

Хувийн болон бизнесийн онцлог, амьдралын хэв маягт тань тохирсон консьерж үйлчилгээг харилцагчдадаа танд хүргэж байна.

Харилцах данс

Хадгаламж

  • Хугацаатай хадгаламж
  • Хөрвөдөг хадгаламж
  • Хувьсах хүүтэй хадгаламж
  • Ханшийн эрсдэлээс хамгаалагдсан хадгаламж
  • Алтны хадгаламж

Зээл

  • Хэрэглээний зээл
  • Жижиг дунд бизнесийн зээл
  • Орон сууцны зээл
  • Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл

Цахим банк

Төлбөрийн карт

Гадаад төлбөр тооцоо

Хадгаламжийн хайрцгийн үйлчилгээ

Компанийн нийгмийн хариуцлага

засварлах

Тээвэр хөгжлийн банкны нийгмийн хариуцлагын зорилго нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд банкны үйл ажиллагаа болон үнэ цэнээрээ дамжуулан харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалж, ажилтнуудынхаа эрүүл мэнд, боловсрол, хөгжил дэвшилд анхааран, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд өөрсдийн хувь нэмрээ урт хугацаанд, тасралтгүй, хариуцлагатайгаар оруулах юм. Бид дараах 5 чиглэлийн дагуу нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлж байна:

  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Байгаль орчин
  • Хүний эрх, ажилтнуудын хөгжил
  • Ил тод, хариуцлагатай байдал

Боловсрол:

Дэлхийн хуримтлалын өдрийг зохион байгууллаа. 2023 онд нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих, ирээдүйдээ зориулан хуримтлалтай болохын ач тусыг сурталчлан таниулах нэгдсэн зорилготойгоор Дэлхийн хуримтлалын өдрийг "Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе" уриан дор Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпорац, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагууд хамтран амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд олон нийт, ерөнхий боловсролын сургууль, албан байгууллага, банкны ажилтнууд руу чиглэсэн нийт 320 гаруй хүнийг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулсан.

Тээвэр хөгжлийн банк Тусгай олимпын хорооны “Torch run 2023” арга хэмжээг дэмжин ажиллалаа

Оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудад спортоор дамжуулан урам зориг өгөх, бие бялдрыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, Монголын Тусгай Олимпын хорооны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Torch Run 2023” бамбар залах гүйлтийн арга хэмжээг ивээн тэтгэн хамтран ажиллалаа.

Тээвэр хөгжлийн банк Тусгай олимпын хорооны “National Game 2023” арга хэмжээг дэмжин ажиллалаа

Тээвэр хөгжлийн банк нь нийгмийн сайн сайхан, тэгш байдал, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг дэмжих хүрээнд Тусгай олимпын хорооны “National Game 2023” үйл ажиллагааг дэмжин ажиллав.

Байгаль орчин:

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ. Цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаа.

Тээвэр хөгжлийн банк байгаль орчинд ээлтэй ажлын орчныг бүрдүүлэн ажиллалаа.

Төв оффис нь дараах нөөцийн хэмнэлтийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж хүрээлэн буй байгаль орчиндоо хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Үүнд:

  •  Усны хэмнэлт бүхий автомат цорго;
  • Цаасны хэмнэлтийг бий болгох зорилгоор давхар бүрд зөвхөн нэг принтер ажиллуулдаг бөгөөд зөвхөн шаардлагатай материалаа хэвлэж заншсан;
  • Хог хаягдлаа багасгах, дахин ашиглах, ангилан ялгах зориулалт бүхий хогийн савыг байршуулсан;
  • Нэг ажилтанд ногдох ногоон байгууламж болон ажлын орчны зай талбай хүрэлцээтэй байдаг нь дотор агаарын урсгал төдийгүй, хүчил төрөгчийн хэмжээг тогтмол хангалттай хэмжээнд бий болгодог.

Хүний эрх, ажилтнуудын хөгжил:

Сургалт хөгжил: Бид ажилтнуудыг хөгжиж дэвших бололцоогоор хангаж сургалт, мэдээлэл, хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулдаг ба 2023 онд нийт гадаад сургалт 24, дотоод сургалт 33, онлайн сургалт 15, нийт 57 удаагийн сургалтад давтагдсан тоогоор 1245 ажилтныг хамруулж зохион байгуулсан байна.

Сэтгэл ханамжтай ажлын байр: Ажилтнуудаа сэтгэл ханамжтай, тогтвортой, өндөр бүтээмжтэй ажиллуулахын тулд орчин үеийн хэв шинжийг агуулсан тохилог, тав тухтай ажлын байраар хангаж, ажил хэргээ явуулахад шаардагдах бүхий л боломжоор хангагдсан таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, тал бүрээр дэмжин ажилладаг билээ.

Уян хатан ажлын цаг: Ажилтан бүрийн ажиллах арга барил, хэв маяг өөр тул уян хатан ажлын цагаар ажиллах боломжоор хангаж ажилтнуудын ажлын бүтээмж болон сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.

Эрүүл мэнд: Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр вакцинжуулалтад хамруулан, эрүүл мэндийн бүрэн оношилгоо,  шинжилгээнд хамруулдаг. Мөн мэргэжлийн бариа засалчдыг тогтмол ажиллуулан тохилог, зориулалтын өрөөнд бариа заслын үйлчилгээг үзүүлдэг.

Ил тод, хариуцлагатай байдал

Банк нь мэдээллийн ил тод байдлыг эрхэмлэдэг. Санхүүгийн болон санхүүгийн бус мэдээлэл, нийгмийн хариуцлагын хөтөлбөр болон хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд /өнөөдөр сонин, өдрийн сонин, ikon.mn/ мөн банкны албан ёсны цахим сувгуудаар /вэбсайт, фэйсбүүк хуудас/ дамжуулан харилцагчдадаа үнэн зөвөөр тайлагнаж мэдээлдэг.

Тогтвортой хөгжил

засварлах

Дэлхий дахинаа цар тахал, уур амьсгалын дулаарал зэрэг үйл явц олон улсын байгууллага, томоохон улс орнуудын тогтвортой өсөлтийн зорилтууддаа хүрэх үйл ажиллагааг хурдасгаж, ногоон өсөлт, хариуцлагатай санхүүжилтийн трендийг бий болгосон. Бид байгаль орчин, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх тогтвортой хөгжлийн зорилтыг хангах бизнесийн үйл ажиллагааны загварыг боловсруулан хэрэгжүүлж байгаа ба тогтвортой хөгжил болон ногоон санхүүжилтийн олон улсын стандартад нийцүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар шинээр гадаад эх үүсвэр татах, байгаль орчинд ээлтэй бизнесийн шийдэл, шинэлэг санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэх тогтвортой шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тогтвортой санхүүжилтийн бодлого:

  • Тээвэр хөгжлийн банк нь 2023 онд тогтвортой санхүүжилтийн бодлогоо шинээр боловсруулан батлуулснаар банкны бизнесийн болон дотоод үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн зорилго, түүний үзэл баримтлалыг бэхжүүлэх тус чиглэлээр баримтлах банкны бодлогыг тодорхойлох, банкнаас санхүүжүүлэх үйл ажиллагааны ангилал, шалгуур үзүүлэлт, үр нөлөөний хэмжих үзүүлэлт зэргийг батлан өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг бодлогын суурь зарчим нь НҮБ-ын 2015 онд тодорхойлсон тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол улсын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр, Монгол улсын ногоон таксономи зэрэгт тулгуурласан болно.

Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлага:

  • Тогтвортой санхүүжилтийн зорилт нь байгаль орчин, нийгмийн ашиг тусыг оновчтой тодорхойлсон төслүүдэд хөрөнгө оруулалтын урсгалыг чиглүүлэхэд оршдог. Энэ хүрээнд банк нь олгож буй зээлд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хийж, харилцагч болон банканд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах замаар 2030 он гэхэд банкны нийт зээлийн багцад эзлэх тогтвортой санхүүжилтийн чиглэлээр олгосон зээлийн багцын хэмжээг 5 хувьд хүргэх онцлох зорилт тавиад байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжигч банк:

  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн талаар баримтлах банкны бодлогоо тодорхойлох, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг харилцагчдаа хүргэх, жендэрийн нөлөөллөөс үүдэлтэй банкны үйл ажиллагаанд үүсэх эрсдэлийг бууруулах, хянах, удирдах зорилгоор “Жендэрийн эрх тэгш байдлын бодлого”-ыг батлуулан хэрэгжүүлэх механизмаар банк дотроо "Жендэрийн хороо"-г байгууллаа. Банк нь бие даасан жендэрийн эрх тэгш байдлын бодлоготой болсноор бизнесийн болон дотоод үйл ажиллагаандаа жендэрийн эрх тэгш байдлыг хангах, үүсэж болзошгүй аливаа ялгаварлан гадуурхалтай тэмцэх, жендэр-смарт удирдлагыг хэрэгжүүлэн жендэрийн мэдрэмжтэй ажиллах орчныг бүрдүүлэх, санхүүгийн салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилт тавин ажиллаж байна.

Гадны холбоос

засварлах