Тэнгисийн явган цэрэг
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Тэнгисийн явган цэрэг – Манай хойд их хөршийн тухайд зэвсэгт хүчний бусад салбар төрлүүдээс дайны бүхий цагийн байдалд тэнгис далайн байлдаанд эсрэг талын арал, хагас арал-хойг,эргийн шугам,эргийн боомтын дэд бүтэц,дайсны тэнгисийн бааз зэргийг эзлэн авч хяналтандаа оруулах цохилтын бүлгийн үүрэг гүйцэтгэдэг онцлогтой юм.
Тэнгисийн явган цэрэг онцгой ажиллагааны үүрэг гүйцэтгэхээс гадна (анги нэгтгэлүүдээс гадна тусгай үүргийн ) эрэг орчмын обьектийн хамгаалалтыг хариуцдаг юм байна. Оросын тэнгисийн явган цэргийн нэгтгэлүүд нь ОХУ-ын тэнгисийн цэргийн флотын бүтэц бүрэлдэхүүнд багтдаг бол АНУ-ын тэнгисийн явган цэрэг нь бие даасан бүтэцтэй зэвсэгт хүчний төрөл мэргэжлийн төрөл цэрэг юм байна. (US-Marine corps- АНУ-ын Тэнгисийн Явган Цэргийн Корпус).
Дэлхийн нэгдүгээр дайнд аж үйлдвэржисэн гүрнүүд өөрийн эзэмшлийн колони орнуудын цэргүүдийг энэ чиглэлээр түлхүү ашиглажээ. Үүнээс өмнө бүтэн зууны турш жижиг дайн мөргөлдөөнд Британиин эзэнт гүрэн байлдааны экспидец томилон илгээжээ. (Бирм, Египет, Англо-бурийн дайнуудад ),Манж чин улсын сүүлийн жилүүдэд Хятадад явуулсан Хар тамхины 1,2,3-р дайн ,Боксёрын бослогыг дарах, АНУ ( Мексик,Панам, Филиппинд гарсан бослогыг дарахад), Испани (Латин Америкийн орнуудад) ба бусад далайн чанадад том жижиг дайн бослогыг дарахад өөрийн орны цэргүүдийг ашиглахаас илүү зардал өртөг хямд тусаж байсан бололтой.
Дэлхийн 1-р дайны Газар дундын тэнгисийн байлдааны театрт Туркийн эсрэг Дарданеллийн операцийг Галлиполи орчимд явуулахад АНТАНТ-ын хүчнүүд амьд хүчин, эд материалын ихээхэн гарз хохирол амсчээ.Энэ үед десант тээвэрлэх, буулгах зориулалтын хөлөг онгоц,завь, сал, хөвөгч гүүр, бусад техникүүд байгаагүй бөгөөд ердөө нүүрс тээвэрлэгч хөлгүүд энэхүү зорилгоор ашиглагдаж байсны улмаас Галлиполийн эргийн гүехэн усанд хайргадан олон тооны англи, франц, австралли, шинэ зеланд, энэтхэг цэргүүд хүнд зэвсэгтэйгээ усанд живж амиа алдсан (Гүехэн мэт боловч хүн живэхээр гүн;) Тэр нь тухайн мөргөцөгт газардсан Британийн тал өөрийн цэргийн хүчнээ буцаан татсан түүхийг дараа нь дурьдсугай..Харин илүү амжилттай болсон тактикийн десант Зебрюгге (1918 онд)-т болсон нь тусгайлан мэргэшсэн төрөл мэргэжлийн цэрэг бэлтгэн эмхлэн зохион байгуулах онол номлолыг бий болгоход чухал алхам болжээ. Галлиполийн тулалдааны сургамжаар ажиллагааны явцад анхаарах зүйл нь:
Ажиллагааны ерөнхий зорилго, зорилтыг хэрэгжүүлэхдээ бүх талын хүчин оролцоо, эсрэг талын хүчний давуу ба сул талуудыг урьдчилан тооцон үнэлэх, гэнэтийн нөхцөл байдалд дасан зохицох,байлдааны санаачлагаа алдахгүй байх зэрэг нөөц төлөвлөгөөг иж бүрнээр цогцоор түүнд хэрэгжүүлэх арга хэмжээг десант буулгах төлөвлөгөөнд тусгах.
Мөн эсрэг тал германууд Моонзундын аралуудад амжилттай десант буулгасан байна.
Зорилго,гүйцэтгэх үүрэг юун байдаг вэ?
засварлахТэнгисийн явган цэргийн гол зорилго: «Далай тэнгисийн зүгээс явуулах цэргийн ажиллагааны явцад эргийн түшиц газрыг хяналтандаа оруулан цэргийн хөлөг онгоцнуудаас хуурай газрыг чиглэсэн гол хүчнийг иртэл хяналтын оруулсан газар орон обьектийг хамгаалах явдал».
Түүхийн талаасаа тэнгисийн явган цэргүүд далайн хөлөг онгоцонд үүрэг гүйцэтгэж баг бие бүрэлдэхүүнд байлдааны дэмжлэг үзүүлэх, боомтыг хамгаалах,эрэг орчмын газар оронд хэв журам сахиулах,офицерийн бүрэлдэхүүнийг усан цэргүүдийн зүгээс үзүүлэх болзошгүй халдлага бослогоос хамгаалах үүрэгтэй байжээ. Зөвлөлтийн тэнгисийн явган цэргүүд Тэнгисийн цэргийн флотын алсын томилолтын аянуудад байнга хамрагдсаар ирсэн. Хилийн чанадад Вьетнамын Камранид Номхон далайн флотын харъяанд,Кубын Гаванын баазуудад тусгай үүргийн томилолтоор үүрэг гүйцэтгэсэн..
Өнөөдөр хамгийн олон тооны албан хаагчтай, томоохон бүтэцтэй нь АНУ-ын тэнгисийн явган цэргийн корпус юм байна (200 000 албан хаагч).
Хүйтэн дайны эрин үе
засварлахБарууны орнуудын тэнгисийн явган цэргүүд ХХ зуунд болсон ихэнх бүс нутгийн дайн,мөргөлдөөнүүдэд оролцжээ.
АНУ, Их Британи,Австрали, Шинэ Зеланд Солонгосын дайнд өөрсдийн тэнгисийн явган цэргийн ангиудаа явуулжээ.
Британийн тэнгисийн явган цэрэг Индонезид болсон тусгаар тогтнолын хөдөлгөөнийг нухчин дарахад
Британи, францын тэнгисийн явган цэргийн ангиуд Суэцийн сувгийн хямралд.
Америкийн тэнгисийн явган цэргүүд Вьетнамын дайн, Персийн булангийн 1,2-р дайн, Ирак, Сирийн иргэний дайнд хутгалдан оролцож ирсэн, оролцсоор байна.
Британийн ТЯЦ-үүд Фолклендийн дайны үеэр хуурай замын цэргийн үүрэг гүйцэтгэсэн.
Америкийн ТЯЦ-ийн нийт бие бүрэлдэхүүний 30 % нь Гренад дахь ажиллагаанд оролцжээ.
ТҮҮХЭЭС
засварлахЭртний финикчүүдийн флотын хөлгүүдийн далайчид дотроо тэнгисийн явган цэргийн үүрэг гүйцэтгэх,хөлгүүдийнхээ тавцан дээрээ хөлгөө хамгаалан үлдэхээ хэн алинаа шийддэг зохион байгуулалттай байжээ.
Эртний грект тэнгисийн явган цэргийн үүргийг эпибатууд гэх нөхдүүд гүйцэтгэдэг байсан байх юм. Далайн байлдааны үед хөлгийн тавцан дээр бутцохигдсон дайснуудыг хуурай газар дээр үргэлжлүүлэн мөрдөн хөөх шаардлага үүсдэг байжээ. Хамгийн анх түүхийн хуудаснаа тэнгисийн явган цэргүүдийг тулалдаанд оруулсан үйл явдал Ромчууд ба Карфагенчуудын хооронд болсон Пунийн дайны үед тэмдэглэгдэн үлджээ. Хуурай газар дээр хүч давуу Ромчуудын эсрэг далай тэнгис дэх давуу талаа ашиглан байлдан тулалдах явдал бол Карфагенчуудын тоглоомын гол хөзөр байлаа.
Ромчуудын зүгээс хүнд зэвсэгтэй олон тооны легионеруудыг суулгаж дайснуудын зүгээс хөлгүүдийг нь цөм мөргөх үед нэг хөлгөөс нөгөө рүү дамжиж болохуйц дамнуурган гүүр маягаар холбох тоноглол хийцтэй таван эгнээ суудал бүхий квинквирема хэмээх нүсэр өөр хооронд нь дэгээ, гинжээр холбосон нүсэр хөлөг онгоцнуудыг хэрэглэж байв.Ромын тэнгисийн явган цэргүүд хуурай замын явган цэргүүдээс огт ялгагдахгүй байсан бөгөөд ямар нэгэн тусгай бэлтгэл хийдэггүй байв.Ердөө хөлөг онгоцны тавцан дээр сандайлсан явган цэрэг төдий байсан бол Карфагенчууд тусгайлан бэлтгэж байлаа.
Дундад зуун
засварлахЭнэ үед викингүүд тэнгис далайд ноёлж байлаа. Тэд аймшиггүйгээр задгай тэнгист хэрэн хэрэн хэсч ЕвроАзи,Африк тэр бүү хэл Америк тивийг Х.Колумбаас 600 жилийн өмнө нээсэн байлаа. Тэд зөвхөн далай тэнгис төдийгүй гол мөрний урсгал даган илд галын догшин сүрээр европ дахинийг айдас хүйдсээр умбуулж байлаа. Тэдний хамгийн их олз амжилттай халдлага нь 1096 онд Нормануудын(Одоогийн хойд Францын нутаг дахь Викингүүдийн байгуулсан хаант улс) Англи руу үйлдсэн аян дайн байлаа. Викингүүдийн тэдгээр угсааныхан хуурай замын цэргээ морин ба явган цэргийн ангиудтайгаар байгуулжээ. Тэд эцэг өвгөдийнхөө дайн байлдааны номлолоос төдий л гажсангүй: « Флот —биднийг эрэгт буулгах , цэрэг дайчид бид —хуурай газар л байлдах » гэсэн уриатай байлаа.Тэгвэл Ази дорно дахинд монголчууд бидний өвөг дээдэс Хубилай хааны үед гуулин,нангиад усан цэргүүдийг нь хөлөг дээр нь үлдээн өөрсдөө тэнгисийн явган цэргийн анги болж (хяслантай нь хангалттай тоогоор нь хүлэг морьдоо багтаан авч явч чадаагүй бололтой) аралын Жийбэн-Наран ургах орныг дайлаар мордоод юу болж төгссөнийг бүгд мэдэх тул орхьё! Эргээд Европ руу сэдвээ татахад тэнгисийн явган цэргийн маягаар тэрхүү дайн байлдаанаар Газар дундын тэнгист Туркүүдтэй Италийн Венецүүд алалдаж байлаа. Эргээд Ази дорно дахинд сэдэв рүү шилжихэд XVI-XVII зууны үед Наран орныг нэгтгэсэн бичиг үсэг үл мэдэх самурай гаралт сёгун Тоёотами Хидиёши бээр Гуулин нартай тэнгис далайн эрэг дагуу хатгалдан эрэгчин эмэгчнээ үзэж байлаа.
Дарвуулт хөлгийн эрин үе
засварлахЭнэ үед тэнгисийн явган цэргүүд зөвхөн эргийн хамгаалалтыг сахин хамгаалах байлаа. Тэрхүү цаг дор газарзүйн их нээлтүүд болж гол дайн байлдаанууд усан дээр болж байв...
XVII зуунд англичууд далай тэнгисийн гүрэн болж тэнгисийн явган цэргийн нэгтгэлүүдийг албан ёсоор байгуулав.
засварлахАнглийн цэргүүдийг энэ цаг үед “улаан дээлтнүүд” гэж цоллодог байлаа. Тухайн үед ч английн тэнгисийн явган цэргүүдэд ч улаан шинель өмсгөдөг байжээ.
1-р ангиллын хөлөг онгоцноос фрегат хүртэл хөлгүүд усан цэргүүдээс гадна тэнгисийн явган цэргийн отрядуудтай байлаа. (англ. Royal Marines Detachment). Тухайлбал 74 их буутай 3-р зэргийн шугамын хөлөг онгоц тутамд 136 тэнгисийн явган цэргийн отрядтай байв.Тэр нь сумангийн хэмжээний нэгжтэй дүйж байлаа. Даргалагчаар нь тэнгисийн явган цэргийн ахмад цолтой офицер байжээ. (англ. Captain of the Marines). Түүний доор цолны зэрэглэлээр дэслэгч, ахлах түрүүч, ба нэгээс хоёр түрүүч захирагддаг байсан байна.. Тэнгисийн явган цэргийн офицер нь хөлгийн бусад офицеруудын дунд онцгой албан тушаал байлаа. Шатлан захирагдах журмын талаар үл ойлголцол,ихэрхэл маргаан үүсгэдэг байсан юм санж. Усан цэргийн дэслэгч ба тэнгисийн явган цэргийн ахлах дэслэгч ба дэслэгч цолны хэн аль нь давуу шатлалтай эсэх талаар маргаантай талцал үүсгээд байжээ. Тэд дайны цаг үед бол энэ маргаанаас аль болох зайлсхийж байлаа. Тэд баг бүрэлдэхүүнийг буудлагын зэвсэглэлийн бэлтгэл сургуулилалтыг хариуцаж байв.
Хөлгүүдийн хэмжээ багасах тусам ТЯЦ(Тэнгисийн явган цэргийн) офицер,цэргүүдийн тоо багасч дэслэгч цолтонгууд командалдаг байж.
Хатан хааны ТЯЦ нь дарвуулт хөлгийн эрин үед хоёр үндсэн үүрэгтэй байсансанж: дайралтын бүлгийн ба хөлгийн хэв журам сахиулах цагдаагийн үүрэгтэй байв. Ойрын зайн байлдаанд боомт руу орох боломжгүй болсон үед зарим хэсэг нь дайсны дайралтыг тогтоон барих хориглон хамгаалах, нөгөө хэсэг нь мэргэн буучийн үүрэг гүйцэтгэх салаад, нэгжид хуваагдаж байв. Тэд мөн сахилгажуулах байрны хамгаалалт ба дарины агуулахын хамгаалалтыг давхар хариуцдаг байсан юм байна. Зарим хэсгүүд нь харуул хамгаалалтынхан нь зүрх зориг муутайчууд оргон зугатах, нуугдаж зайлахаас сэргийлэх зорилгоор арын хэсэгт хуваарилагддаг байлаа.Десантын ажиллагааны үеэр хөлөг онгоцноос гадуур болон десант буулгах,хорлон сүйтгэх ажиллагаанд хэзээ ч бие даан оролцдоггүй байв. Бие даан оролцох нь ихээхэн ховор байдаг ажээ. Энэ нь тэдний тоо цөөддөг байсан тул хөлгийн офицер,бага дарга, усан цэргүүдээс хүч нэмэгдүүлэн аль нэг усан цэргийн офицерийн командлал доор дайралтанд ордог байсан юмсанж. Тэнгисийн явган цэргийн офицер нь тухайн ажиллагааны туршид хөлгийн офицерийн орлогч төдий оролцдог ажээӨдөр тутмын ажил үүрэгт нь тэд хөлгийн ба бусад орчны харуул хамгаалалт, баривчлагдагсад, ялтангуудыг хуяглан харгалзах, шаардлагатай үед бослого үймээнийг дарах зэрэг багтдаг юм байна. Тэнгисийн явган цэргүүд нь багийн бусад гишүүдийн адил их бууны тавцангийн хэсэгт амардаг байсан атлаа офицерууд болон усан цэргүүдийн байрладаг хэсгүүдийн хооронд хитэгний гол хэсэгт байрладаг нь тун учиртай юм. .
Испанийн тэнгисийн явган цэргийн түүх
засварлахӨӨРИЙН ЭРГЭЭ ХАМГААЛЖ СУРЧ БАЙЖ БУСДЫНХ РУУ Испанийн Тэнгисийн явган цэрэг (ТЯЦ) өнгөрсөн зуунд “давагдашгүй эрэг гэж байдаггүй” гэдгийг баталсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Дайрагч хөлөг онгоцууд тавцангийн их буугаар гал нээж эсрэг талын эргийн артиллерийг устгасны дараа тэнгисийн явган цэргүүд эрэгт десантаар бууна. Явган цэргүүд жигүүрийн хамгаалалтаа бэхжүүлж, үсэлтээр байрлал эзэлж урагшилсаар эргийн хамгаалалтыг гэтлэж, улмаар эсрэг талын бэхлэлтийг эзлэж авдаг.
Байлдааны тактикийн энэ ажиллагаа өнөөдөр ч орчин үеийн тэнгисийн цэргийн ажиллагаанд өргөн хэрэглэгдэж иржээ. Энэ ажиллагаа бол 1583 онд Испанийн алдарт адмирал Альваро де Базангийн эзэн хаан Санта Крузэд илгээсэн илтгэлд тэмдэглэгдсэн мөрүүд шүү дээ.
Төрөлх нутгаас нь алс хол орших арлыг эзлэх туршилтын ажиллагааг флотын командлал явуулахаар шийдвэрлэсэн. Урьд нь ямарч туршлага байгаагүй ч Лиссабоны баазад түшиглэн 31 худалдааны онгоцыг цэргийн ачаа тээвэрлэх зориулалтаар тоноглож, 15.000 цэргийг сургаж бэлтгэжээ. Нийтдээ 98 хөлөг онгоцоос бүрдсэн флот эргэн тойрон маш сайн бэхлэгдсэн арлыг явдлаас эзлэх ажиллагааг зохион байгуулав. Терсейр аралд Испанийн флот хөл тавихад хагас зуун жилийн туршлагатай явган цэргийн ангиуд гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Үнэндээ Терсейр арлын бэхлэлтийг дийлэгдэшгүй гэж үзэж байжээ.
Жил бүрийн 2 дугаар сарын 27-ныг Испанийн тэнгисийн явган цэргийн төрсөн өдөр хэмээн тэмдэглэж ирсэн. Энэ жил 479 дэх удаагаа тэмдэглэнэ. Испанийн өнөөгийн ТЯЦ-ийг бүтцийн хувьд дайралтын ангиуд, тэнгисийн цэргийн тусгай томилолтынхон, эргийн хамгаалалт, хүндэт харуулын салбар гэж 4 хувааж үздэг.
Испанийн ТЯЦ-ийн 7000 гаруй алба хаагч хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байна. Тэдний 150 ТЯЦ энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд Ливанд байрлаж байгаа аж. Орчин үед Испаний ТЯЦ-ийн бүрэлдэхүүн шаардлагатай цагт, хэрэгцээтэй газар буюу хойд Испанийн эрэгт очиж үүрэг гүйцэтгэхэд бэлэн байхаар бэлтгэгдэж байна. Тэд Тэнгисийн цэргийн хүчинтэй хамтарсан сургууль дадлагууд явуулдаг, үүнийг олон нийтэд нээлттэй үзүүлдэг онцлогтой. ТЯЦ-ийн дайралтын ангиуд Сан-Фернандо баазад байрладаг. Түүний хоёр хэсэг болох цохилтын бригад, хангалтын отряд дээрх баазад төвлөрч байна.
Эргийн хамгаалалтыг испаничууд ухаалаг зохион байгуулжээ. Тэнгисийн явган цэрэг нь эрэгт десантаар буугаад зогсохгүй, түүний хамгаалалтыг давхар хариуцуулжээ. “Төрөлх эргээ хамгаалж сурсны дараа, бусдынх руу дайрч чадна” гэсэн номлолтой. Түүнчлэн Тэнгисийн цэргийн цагдаа эрэг орчмын хотуудын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг.
Испанийн тэнгисийн явган цэрэг хилийн чанадад багагүй нэр хүндтэй. 2010 онд сомалын дээрэмчдэд барьцаалагдаад байсан Францын иргэдийг чөлөөлөх ажиллагааг тэд амжилттай, ямар ч эрсдэлгүй гүйцэтгэсэн юм. Энэ ажиллагааны төлөө ТЯЦ-ийн ахмад Рафаэл Лопес болон түүний мэргэжил нэгт 5 нөхрийг Тэнгисийн загалмай одонгоор шагнажээ.
2009 онд усанд шумбагчдын отряд байгуулагдсан. Энэ отрядын бүрэлдэхүүн хөлөг онгоцыг эзлэх, барьцаалагдагсдыг чөлөөлөх үүрэг хүлээдэг юм байна. Тэднийг террористуудын эсрэг тусгай ажиллагаанд ашигладаг байна.
Францын тэнгисийн явган цэргийн түүх
засварлахФранцын тэнгисийн явган цэрэг XVIII зууны францын хувьсгалаар байгуулагджээ.
Мэргэжлийн талаасаа анх эмхлэн байгуулахдахдаа армийнхан болон сайн дурынхны аль алинаас нь бүрдүүлжээ. Учир нь тухайн цаг нийгмийн үймээнээр Бурбоны угсааныхны засаглалын үеийн арми, флотын офицерийн кадр, унтер-офицерийн бүрэлдэхүүнийг үндсэнд нь устгачихсанаас шинээр бүрдүүлэхэд хүрчээ.
Энэ нь ялангуяа флотын хөлгүүдийн их буучдыг даргалах хомсдлоор асуудал бий болжээ. Тэнгисийн явган цэргийг бүрдүүлэхэд цаашид бие даан мэргэшиж, мэргэжлийн чиг баримжаа бүхий арми, флотоос тусдаа шинэ төрлийн мэргэжлийн цэргийг бий болгох цаг үеийн хэрэгцээ шаардлага бий болсон байна.
Гэлээ гээд тодорхой хэрэгцээ тэр бүр шаардаад байсангүй аж. Долоон жилийн дайны үеэр Квебекийн 1759 оны 9-р сарын 13-ны өдөр болсон тулалдааны үеэр Вульфийн дараа алагдсан бригадын генерал Таунсендийн бичсэн илтгэлд:
“Би флотын адмиралд хэрвээ бидний бүхий л хүчин чармайлтын үр дүнд гаргасан байлдааны амжилтыг баталгаажуулахад тэдний зүгээс бидэнтэй зөвшилцөн тохиролцож, бодитой бөгөөд шийдвэртэй дэмжлэг үзүүлэхгүй бол би илтгэх албагүй гэж үзэж байна.”гэв.
Дэд адмирал Сондерс мөн энэ тухай :
Ер нь л бол энэ бүх ажиллагаа сунжирсан нь арми, флот хоёр харилцан ойлголцож чадах эсэхээс л шалтгаална.Хөндлөнгийн үгээр далай тэнгисээс хуурай газар руу чиглэсэн хамтарсан ажиллагаа нь бүтэц, зохион байгуулалт бүхий төрөл цэргийг эмхлэн зохион байгуулах хэрэгцээ бий болжээ хэмээн дүгнэхэд болох юм..
АНУ-ЫН ТЭНГИСИЙН ЯВГАН ЦЭРГИЙН КОРПУС
засварлахАмерикийн тэнгисийн явган цэргийн түүх
засварлахАмерикийн тэнгисийн явган цэргийн тухайд өөрийн дайчин замналаа АНУ байгуулагдахаас ч өмнө Багамын арлууд дахь дариний агуулахыг эзлэн авсанаар эхлүүлжээ. Английн тэнгисийн явган цэргүүдээс ялгаатай нь тэд цагдаагийн үүрэг гүйцэтгэдэггүй байлаа.Тэр тусмаа флот нь анх байгуулагдсан цагтаа сайн дурынхнаар эгнээгээ бүрдүүлсэн байжээ.
ДЭЛХИЙН ХОЁР ДУГААР ДАЙН
засварлахҮүнд : Номхон далайн байлдааны ажиллагааны театр, Torch ажиллагаа, Сицилийн операц ба Нормандиин десантын ажиллагаа онцгой ач холбогдолтой.
Дэлхийн хоёр дугаар дайнд десантын ажиллагаануудын ач холбогдол чухалд авч үздэг юм. Хамгийн томоохон нь Номхон далайн ба Баруун Европт явагдсан ажиллагаанууд юм. Тэнгисийн Цэргийн түүхчид дэлхийн хоёрдугаар дайны явцад далайн орон зайд ялалт байгуулсан 5 хүчин зүйл байдаг юм гэнэ.
Төрөл мэргэжлийн цэргийн бэлтгэгдсэн талаасаа тэнгисийн явган цэрэг нийтэд тогтсон ойлголтоороо хуурай газарт байлддаг хөлөг онгоцон дээр сандайлсан байлдагч төдий бус маш өндөр хэмжээнд бэлтгэгдэн мэргэшсэн тусгай мэргэжлийн цэрэг гэдэг утгаараа байлдааны ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.Энэ талын мэргэжлийн сургалтын гарын авлага материал, сурах бичиг АНУ-д 1935 онд Десантын операцийн удирдан явуулах нь гэсэн нэртэй хэвлэгдэн гарч (англ. Landing Operations Manual),цэргийн ажиллагааг усан дээр хөвөх орчинд явуулахад дараах зүйлүүдийг тусгасан:
Америкийн универсал десантийн «Тарава» ангилалын хөлөг 2000 хүртэл тэнгисийн явган цэрэг тээвэрлэх стандарт журам.----- (экспедицийн бүрэлдэхүүн дэх тэнгисийн явган цэрэг).
Удирдлага ба зохион байгуулалт.-----Цохилтын бүлэг ба дэмжин оролцох хүчин нь хоёр хэсэгт хуваагддаг. Түүнээс гадна Тэнгисийн явган цэргийн ба (галын дэмжлэгийн , харуул хамгаалалтын болон бусад...) Флотын дэмжлэг үзүүлэх бүлэг гэх зохион байгуулалттай юм байна. Аль аль тал нь цохилтын ажиллагаа дуусч эрэг дээр түшиц-плацдарм бий болтол цохилтын бүлгийн командлалд захирагдах журмын заалтыг мөрддөг.Үүний дараа чөлөөлөгдөж тэнгисийн явган цэргийн даргалагч газар орны шуурхай удирдлагын өмнө тактикийн хувьд хариуцлага хүлээдэг . Хөлгийн галын дэмжлэгээр эсрэг талын эргийн хамгаалалтыг десант газардахын өмнө устгах, десантыг газардах үед эрэг дээр дээрх тэнгисийн явган цэргүүд байрлалаа эзэлтэл чиглүүлэгчийн дагуу хөлгөөс галын дэмжлэг үзүүлдэг журмын заалт мөрдөх. .
Нисэх хүчний дэмжлэгийг хөлгийн галын дэмжлэгийн турш үзүүлэх:---- Нисэх онгоц тээвэрлэгч хөлгөөс яг байлдаан явагдаж байгаа газар нь тэнгисийн явган цэргийнхэнд тохиолддог хүндрэл бэрхшээлийг нь ойлгодог, авиатор-чиглүүлэгч (наводчик) ийг тусгайлан бэлтгэх нь үр дүнтэй болохоо харуулсан.Ингэж л авиа-наводчикуудын хэрэгцээ шаардлага бий болсон.
ХӨЛГӨӨС ЭРЭГТ ГАРАХ.------- Сурах бичигт зааснаар шуурхай бөгөөд аюулгүйгээр эрэгт газардах нь амин чухал юм. Үүний тулд зохион бүтээгдсэн тусгай зориулалтын хэрэгслүүд болох десантын завь, сал, хөвөгч техник, десантын хөлөг, гатлага онгоц.
ХАНГАМЖ-----. Хөлөг онгоц бүр батальоний хэрэгцээт зүйл техник, багаж хэрэгсэл тээвэрлэж болно.Түүнээс гадна байлдааны ачааны ойлголт гарч байна. Өөрөөр хэлбэл газардахад ашиглагдах хэрэгцээтэй техник, хэрэгслэл багаж зэрэг ачаа ачих.Тийм хэрэгсэл бол заавал тээврийн хэрэгслийн даацыг бүрэн хэмжээгээр ашиглах шаардлагагүйгээр десантын ажиллагааг хөнгөвчлөх ач холбогдлыг үнэлж баршгүй.
Түшиц газарт бэхжих-----. Бий болгосон түшиц газраа өөрөө өөрсдийгөө хангаж чадахгүй нь галын халхалтын дор ирэх усан замын хангамжаас шалтгаалдаг байдал нь одоо хүртэл оршсоор байна..Тэнгисийн явган цэрэгт нэн шаардлагатай хангамжийг үлэмж хэмжээгээр залгуулж чадах, эрэгт хуваарилах флотын хангамжийн байгууллагатай байх шаардлага. Энэ бүхнийг галын шугамд биелүүлж чадах мэргэжилтнүүд байх хэрэгтэй....Практикт тэнгисийн явган цэргийн удирдлага дор флотоос томилогдсон бич-мастерууд гүйцэтгэсээр ирсэн. Дайны явцад тэнгисийн явган цэрэг нь дотоод бүтцийн нэгжийн зохион байгуулалтаар зөвхөн өөрөө явган цэрэг төдий биш болсон. Тэд хуягт-танкийн, артиллерийн, нисэхийн, инженер-сапёр, хорлон сүйтгэх салбар анги, нэгжүүдтэй болсон. Тэр бүү хэл шүхэрчдийн батальонтой болсон. (1944 оноос)
Өнөөгийн байдал
засварлахI MEF номхон далайн эрэгт, II MEF Атлантын далайн эрэгт
Тусгай чиг үүргийн командлалаас хамгийн онцлог шинэ нь Тусгай хүчний командлал. Энэ командлалын мэдэлд ай төрлийн цэргүүдийн тусгай хүчнүүд багтдаг. Тэнгисийн цэргийн SEAL, нисэх хүчний special ops wing, тэнгисийн явган цэргийн Marine raiders, Армийн тусгай хүчний харьяанд харин бүлэглэлүүд байдаг ба тэдгээрийг ерөнхийд нь түргэн байрлах хүчин гэж нэрлэдэг. Тусгай чиг үүргийн командлалаас хамгийн онцлог шинэ нь Тусгай хүчний командлал. Энэ командлалын мэдэлд ай төрлийн цэргүүдийн тусгай хүчнүүд багтдаг. Тэнгисийн цэргийн SEAL, нисэх хүчний special ops wing, тэнгисийн явган цэргийн Marine raiders, Армийн тусгай хүчний харьяанд харин бүлэглэлүүд байдаг ба тэдгээрийг ерөнхийд нь ногоон малгайтнууд гэж нэрлэдэг.
Тэр ч утгаараа тэнгисийн явган цэргүүд мэргэжлийн үүргээ тэнгисийн десантын операцид биелүүлсээр ирсэн..