Тушаалын тоолуур
Програмын тоолуур (англиар: Program counter) бас програмын тоолуур эсвэл програмын алхмын тоолуур нь процессорт биелэгдэх гэж буй команд болон дараагийн командын хаягийг заадаг. Регистр гэдэг нь түр хадгалах байгууламж юм.
Програмын тоолуур нь процессорт ажиллаж буй командын 4 байтын хэмжээтэй хаягийг агуулж байдаг.
1 команд барьж авахад програмын тоолуурын утгыг 1-ээр нэмэгддэг. Командыг барьж авсны дараа програмын тоолуур дараагийн командын хаягийг заана. Компьютерыг дахин ачаалах эсвэл дахин эхлүүлэх үед програмын тоолуурын утга 0-ээс эхэлнэ. Компьютер дотор хаяг нь санах ой эсвэл хадгалах байдлаар байрлана.
MIPS архитектур нь байт хандаж заавар санах ойн нэгжийг ашигладаг. MIPS нь RISC компьютер бөгөөд 32 битийн урттай байдаг. Цикл бүрт прогамын тоолуур нь утгаа 4-өөр нэмэгдүүлдэг.(32 бит=4 байт)
Харин Intel ia32 нь CISC архитектуртай ба команд бүр нь өөр өөр урттай байж болдог. Intel-ийн санах ойд байтаар хандаж болно. Цикл бүрийг декодороор оруулж командын уртыг тодорхойлох хэрэгтэй.Програмын тоолуур нь командыг тайлж уншиж авсны дараа өөрийнхөө утгыг нэмэгдүүлдэг. Branching гэдэг нь командыг хамтад нь багцлах багцын нь нэг ба branch ба jump гэсэн 2 командтай. Энэ командын ерөнхий утга нь санах ойн 1 хаягнаас өөр санах ойн хаяг руу үсрэх юм.