Тусламж:Википедиа дахь хуудасны төрлүүд

Та Википедиад нилээн хэдэн төрлийн "хуудсууд" байдгийг мэдэх үү?

Үндсэн хуудас

засварлах

Үндсэн хуудас гэдэг нь Википедиа нэвтэрхий толины тайлбар өгүүллүүдийг агуулсан хуудас юм. Жишээлбэл, Нүүр хуудас, Математик зэрэг сэдвүүд нь үндсэн хуудаст хамаарна.

Хэлэлцүүлэг хуудас

засварлах

Википедиагийн бүх өгүүлэлд Хэлэлцүүлэг хуудас байх бөгөөд, хэрэглэгч болон хөгжүүлэгчид санал, бодлоо солилцоход зориулсан хуудас юм.

Уг хуудас нь Talk: гэсэн нэртэй байна. Жишээ нь, Talk:Нүүр хуудас.

Википедиагийн хуудас

засварлах

Википедиагийн хуудас нь Википедиатай холбоотой бичлэгийг агуулна. Ихэвчлэн төслийн хуудас, эсвэл тусламжийн хуудас байдаг.

Уг хуудас нь Wikipedia: гэсэн нэртэй байна.

Жишээ нь, Wikipedia:Хурал хуудас юм.

Хэрэглэгчийн хуудас

засварлах

Википедиагийн хэрэглэгч тус бүр Хэрэглэгчийн хуудастай байх ба бусад хүмүүсийн хэрэглэгчийн хуудсыг өөрчлөх гээд хэрэггүй. Өөрийнхөө хуудсыг бол хүссэнээрээ өөрчилж болно.

Эдгээр хуудас нь User: гэж эхлэнэ.

Жишээ гэвэл, User:Жишээ гэх мэт.

Хэрэглэгчийн хэлэлцүүлэг хуудас

засварлах

Хэрэглэгчийн хуудас бүр нь Хэрэглэгчийн хэлэлцүүлэг хуудсыг агуулсан байна. Уг хуудсыг, Википедиагийн бусад хэрэглэгчид тухайн хэрэглэгчтэй санал солицох, түүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд ашиглана.

User talk: гэсэн нэртэй байна.

Жишээ User talk:Жишээ.

Тусламж хуудас

засварлах

Тусламж хуудас Википедиагийн хэрэглэгч, хөгжүүлэгч нарт зориулсан тусламжуудыг агуулах ба Help: гэсэн нэртэй байна.

Жишээлбэл, Help:Агуулга, Help:Хуудас яаж засварлах вэ? зэрэг хуудас юм.

Тусгай хуудсууд

засварлах

Тусгай хуудаснууд нь скрипүүдийг агуулах эдгээр хуудсуудыг өөрчлөх боломжгүй.

Эдгээр нь Special: гэсэн нэртэй байна.

Хамгийн энгийн жишээ нь Нэвтрэх / Бүртгүүлэх хуудас юм.

Бусад холбоотой сэдвүүд

засварлах