X&Y нь Британий алтернатив рок чиглэлээр тоглодог Coldplay хамтлагийн 3 дахь студи цомог юм. Уг цомог Их Британи-д 2005 оны 6 сард Parlophone лабэлээр цацагдсан. Цомог электроник хөгжмийн хэмнэлийг агуулсан ба продюсераар хамтлагийнхан болон Британий продюсер Дэнтон Саффл ажиллажээ. Цомгийг бүтээх ажил зарим үед асуудалтай тулгарч байв. Цомгийн продюсераар анх Кэн Нэлсон ажиллах байсан боловч Coldplay нилээд олон дуу зохиочихсон байсан тул ердөө 4-н дуун дээр нь ажиллажээ. Цомгийн нүүр зураг нь ерөнхийдөө өнгө өнгийн дөрвөлжнүүдээс тогтсон бөгөөд Баудотын кодоос санаа авч хийжээ.

X&Y
X&Y хавтас
Coldplay-н Студи цомог
Худалдаанд гарсан 2005 оны 6 сарын 6
Бичүүлсэн 2004-2005 он хүртэл
Жанр альтернатив рок
Нийт хугацаа 62:35
Хэл Англи
Шошго Parlophone,Capitol
Продюсер Дэнтон Саффл, Колдплей, Кэн Нилсон (4 дуу)
Coldplay хронологи
A Rush of Blood to the Head
(2002)
X&Y
(2005)
Viva la Vida or Death and All His Friends
(2008)

Цомогт нийт 12 дуу багтсан ба нэмэлт "Til' Kingdom Come" гэсэн дуутай. Уг дуу нь цомгийн жагсаалтад байхгүй боловч цомог дотор нэмэлтээр багтсан байна. Энэ дууг анх дууг зохиолцсон Америкийн хөгжмийн зохиолч Жонни Кэш-ийн дурсгалд зориулж гаргажээ. "Talk" сингл нь анх цомгийн гол сингл болохоор төлөвлөгдөж байсан ч цомог цацагдахаас урьд 2005 оны эхээр онлайнаар алдагдсан тул цомгийн В хэсэгт оржээ.

Цомгийн анхны нэр нь Zero Theory. X&Y цомог гарснаасаа хойш олон амжилт авчирсан бөгөөд дэлхий даяар нилээд олон улсын chart-г тэргүүлсэн байна. Их Британы мөн АНУ-н цомгийн жагсаалтыг тэргүүлсэн ба АНУ-д тэрггүлсэн анхны цомог нь болжээ. 2005 онд л гэхэд 8.3 сая хувь борлогдсоноор тус оны хамгийн их борлуулалттай цомог болсон. Одоогийн байдлаар цомог дэлхий даяар 11 сая хувь борлогдоод байна.

Шүүмжлэгчдээс олон янзын үнэлгээ авсны ихэнхи нь эерэг бөгөөд Metacritic-ээс 72/100 гэсэн үнэлгээ авсан. Цомгоос "Speed of Sound", "Talk", "The Hardest Part", "What If", "Fix You", "White Shadows" гэсэн синглүүд гарчээ.

Эхлэл засварлах

2004 оны 3-р сард Coldplay шинэ цомогоо бичүүлж байгаагаа зарлажээ.Гэхдээ тэд 2004 онд шинэ цомогоо гаргахгүй байхаар төлөвлөжээ.Энэ талар Дуучин Крис Мартин ярихдаа:"Бид энэ жилдээ ямар нэгэн шинэ уран бүтээл гаргахгүй учир нь хүмүүс бидний тухай таагүй бодолтой байгаа, мөн бид өөрсдийн 2дох цомгийн амжилтанд дарамт үзүүлмээргүй байна,Тиймээс бид шинэ цомгоороо хүмүүсд урьд өмнө нь сонсож байгаагүй тэр мэдрэмжийг өгөх болно." хэмээн ярьжээ.Энэ үеэр гитарчин Жонни Баклэнд, дуучин Крис Мартин,продюсер Кэн Нэлсон нар 2004 оны 1-р сард Лондон хотноо шинэ цомгийн ажилдаа оржээ.

Цомгийн бичигдэх явц засварлах

Coldplay энэ цомогоо 18 сарын хугацаанд бүтээсэн бөгөөд цомгийн үйл явц эцсийн шатандаа буюу 2005 онд өөрсдийн 3дах шинэчилсэн хувилбар цомогоо эцэст нь гаргажээ.Тиймээс тэд 5дах цомог хүртэлх уран бүтээлүүд хийгдсэн гэсэн үг бөгөөд энэ нь тэдний продюсер Кэн Нэлсонтой уран бүтээл нь тохирохгүй байна хэмээн үзсэнтэй холбоотой ажээ. Ийнхүү 2004 онд цомог бэлэн болсон боловч хамтлаг худалдаанд гаргах хугацаагаа 2005 оны 1-р сар хүртэл хойшлуулжээ.Ингээд шинэ өдөр товлогдон үргэлжилж байх зуур хамтлаг дахин зарим дуугаа сонсох хүсэл үл төрөхүйц болон "ердийн" хэмээн үзэж хасаж эхэлжээ.Тэд нийт 60 гаруй дуу зохиожээ.Эдгээрээс нь 42 дуугаа хасжээ.Дараа нь хамтлаг өөрсдийн шинэ аялан тоглолтондоо дуунуудаа бэлдэж эхэлжээ.Гэвч энэ үеэр тэдний зарим дуу нь студид бичигдсэн хувилбараасаа илүү сонсогдож байгааг мэдэрчээ.Тиймээс хамтлаг студи хувилбар дээрх дуунуудаа дахин засварлаж эхэлжээ.Энэ талаар гитарчин Жонни Баклэнд хэлэхдээ:"Бид үргэлж цааш тэмүүлэх зорьдог,гэвч энэ цомог бидний өмнөх цомгуудаас хойш ухарсан санагдаж байна." хэмээн хэлжээ. Ийнхүү тэд төгс цомог бүтээхээр шаргуу ажиллаж эцэст нь үр дүндээ хүржээ.Тэд хамтлагийн продюсерээр Дантон Сэйпл-г сонгон A Rush of Blood to the Head болон X&Y цомгуудын хэв маягийг хооронд ижилсүүлэн продюсерлжээ.Ингээд 2005 оны 1-р сар өнгөрөхөд хамтлаг шинэ цомогоо бэлэн болгож тэрхүү цомогоо өмнөхөөсөө ч сайжран улам бүр чанартай цомог болсон хэмээн дүгнэжээ.Тэд "Square One" дуугаа бичиж дуусмагц Крис Мартин энэ дуугаа дарамттай дуу хэмээн тайлбарлажээ.Тэд цомогоо бичиж дуусаад хамтлаг бусдаас цаашид хамааралгүй болсон хэмээн тодотгожээ. Бөмбөрчин Вилл Чэмпион хэлэхдээ:"Бид энэхүү цомогоо дуугахийг тийм ч их яаараагүй,учир нь бидэнд урт хугацааны аялан тоглолт төлөвлөгөө байсан учраас байж болох хамгийн сайн цомгийг бүтээхийн төлөө хичээсэн" хэмээн тайлбарлажээ.Харин дуучин Крис Мартин:"Бид дуунуудаа эцсийг нь хүртэл сайжруулсаар байсан.Нэгэнт гарсан дууг дахиж өөрчилнө гэж байхгүй тиймээс бид дараа нь сонсоход харамсахгүйн тулд бүх дуун дээр анхаарсан." хэмээн ярьжээ.

Дуунуудын хэв маяг засварлах

Ая засварлах

 
Coldplay Kraftwerk хамтлагийн "Computer Love" дууны хэсгээс өөрсдийн "Talk" дуун дээрээ ашиглах зөвшөөрөл авсан.

X&Y цомог дээр электрон ая түлхүү илэрсэн байдаг ба цомгийн бараг бүх дуун дээр синтезер хөгжмийн зэмсгийг өргөн ашигласан. Үүгээр ч зогсохгүй хурдан темптэй, динамик бөмбөр, гажуудсан гитар рифф, басс шугамуудийг өргөнөөр ашигласан.

Coldplay энэхүү цомогтоо хэд хэдэн дууг ашигласан байдаг.Германийн электрон хөгжмийн хамтлаг болох "The Kraftwerk"-н 1981 онд гаргасан "Computer Love" дууг тэд өөрсдийн "Talk" дуун дээр ашигласан байдаг.Мөн тэд 1970аад оны английн электрон хөгжмийн нэг болох David Bowie,Brain Eno-н хөгжмүүдийг ашиглажээ.Brain Eno нь хожим тэдний 4дэх цомог болох Viva la Vida-г продюсерлжээ.Харин тэр X&Y цомгийн "Low" дуун дээр синтезер тоглодог.Тэдний эхний сингл болон гарсан 'Speed of Sound' дуу нь английн дуучин Kate Bush-н "Running Up that Hill" дуунаас сэдэвлэжээ. The New York Times сонины эрхлэгч Жон Парэлэсийн дурдсанаар X&Y цомгийг бүхэлд шүүмжилж маргаан дагуулсан байдаг. Үүндээ тэрээр хэлэхдээ: "Хамтлаг өөрсдийнхөө цомог дээр өмнөх цомгийн Clocks дууны давуу талаа ашиглахыг оролдсон ба үүний нэг жишээ нь Speed of Sound дуу" гэжээ. Цомгийн эхний дуу "Square One" нь Also sprach Zarathustra шүлгийн аяны хэсгээс сэдэвлэсэн байдаг (Үүнийг олон нийт Стэнли Кубрикийн 2001 онд найруулан гаргасан шинжлэх ухааны зөгнөлт кино "A Space Odessey"-н эхлэл дуу гэдгээр нь сайн мэднэ). Үүний дараалласан 3 нот нь Square One дээр ашиглагдсан байдаг ба цомгийн ихэнх дуун дээр ашиглагдсан гажуудсан гитарийн рифф, синтезер дуунууд хөгжмийн бүтцэд нь орж өгсөн. Энэ нь дахин дууны дахилт хэсэг дээр Крис Мартин-н нэрийн хуудас болсон фалсетто вокал дээр илэрдэг.

Fix You нь орган болон төгөлдөр хуур хөгжмөөр тоглогддог.[1] Энэхүү дуу нь цахилгаан орган хөгжмийн аялгуугаар эхлэн Мартины фалсетто хоолойгоор үргэжилдэг.[2] Дараа нь акоустик гитар болон төгөлдөр хуурын аяаар үргэжилдэг. Дуу нь улмаар нам хэмнэлтэй 3 нотны гитараар үргэлжилдэн өөдрөг хэмнэлтэй аялгууруу шилждэг. Дууны ард тоглогдох сүмийн маягтай орган хөгжмийн аялгуу дууг бүхэлд нь хамарсан байдаг ба[3] төгөлдөр хуур, акоустик болон электрон гитар, бөмбөр, басс гитар болон хамтлагийн найрал дууны аянуудаас бүрддэг.[4] "The Hardest Part" нь хурдан хэмнэлтэй төгөлдөр хуурийн баллад аянаас тогтсон ба 2 нотноос бүрдсэн төгөлдөр хуурны аялгуугаар эхэлдэг. Үүнд дуу дуулагдах хэсгийн ард нь гитарны ая нэмэгдэж өгдөг.[5] Энэ дуу нь бас бомбөрийн ритмийн удаан темпийг агуулдаг. Дууны төгсгөлд хамтлаг гишүүд өөрсдийн хөгжмийн зэмсэгээ дахин дахин тоглосоор төгсдөг.[5] "Speed of Sound" дуу нь бүхэлдээ төгөлдөр хуур дээр суурилсан. Энэхүү дуу нь тансаг даралтад хөгжмийн аялгуу болон зогсолтгүй үргэлжлэх хялбар бус дахилтуудаараа ялгардаг давуу талтай.[6][7] Дуу нь улмаар хүнд синтезер болон чанга бөмбөрийн цохилтруу шилжихээр бүтээгдсэн байдаг. Мөн өөртөө хэмнэл дээшлүүлэх темпийг агуулсан ба басс нот болон гажуудсан гитарийн аялгуу нь дууг бүхэлд нь авч явдаг.

Дууны үг засварлах

Дууны үгийн хувьд, X&Y нь дэлхий ертөнцийн талаарх асуулт, гүн ухааны үзэл баримтлал дээр төвлөрсөн нь өмнөх цомгуудаасаа мэдэгдэхүйц шилжилт хийсэн. Өмнөх цомогууд дээрээ, Крис Мартин ихэвчлэн өөрийгөө 1-р эзэн бие "Би"-р төлөөлөн дуулдаг байсан бол энэ удаа 2-дагч хүн буюу "Чи"-р төлөөлөн дуулах нь ихэссэн. Эх сурвалжууд дээр дурдсанаар, энэ цомгийн дуунууд дээр Мартины "Эргэлзээ, айдас, итгэл, хайр"-н тухай тусгалууд илүү шингэсэн нь түүнийг өөрийгөө бодитоор илэрхийлсэн гэж үздэг.[8]

Цомгийн нүүр зураг ба хэвлэлт засварлах

 
Баудот код нь X&Y цомгийн нүүр зургийн гол хэсэг нь.

X&Y цомгийн нүүрийг Tappon Gofton хэмээх график хослол бүтээсэн. Энэхүү газрыг Марж Таппин болон Симон Гофтон нар үүсгэн байгуулсан. Марк Таппин өмнө нь Coldplay хамтлагийн Parachutes цомгийн нүүр болон синглийн нүүр зураг дээр хамтран ажиллаж байжээ. Нүүр зураг нь хэд хэдэн өнгийн дөрвөлжин блокуудаас бүрдсэн байдаг ба энэ нь Баудот Кодийг илэрхийлдэг. Баудот код нь тэг болон нэгээр илэрхийлэгддэг харилцаа холбооны анхны хэлбэрүүдийн нэг юм. Энэ кодийг анх 1870аад оны үед Эмилэ Баудот хэмээх франц хүн зохиож байжээ. Улмаар тухайн үедээ газар нутгийн болон телеграф харилцааны зорилгоор өргөн ашиглаж байсан.[9]

Латин цагаан толгойн үсгүүдийг X&Y цомгийн тэмдэглэлд хавсаргасан байдаг. Цомогт багтсан дуунууд нь дотроо 2 тал болсон байдаг. 1-с 6 хүртэлх дуунууд "X#" тал, 7-с 12 хүртэлх дуунууд "Y#" тал болгож дугаарласан нь бусад шугаман дарааллаас ялгардаг. Энэ нь цомгийн нэртэй холбогддог. Цомгийн товхимолд хамтлагийн гишүүд цомог дээрээ ажиллаж байгаа зурагнууд багтсан. Товхимолын эцсийн нүүрэнд баудот кодоор "Make Trade Fair" гэсэн үгийг бичсэн байдаг. Энэ нь хамтлагийн ахлагч Крис Мартины дэмждэг олон улсын байгууллагын нэр юм.

Нээлт болон сурталчилгаа засварлах

 
2005-аас 2006 онуудын хооронд үргэлжилсэн цомгийг сурталчилах Twisted Logic Tour аялан тоглолт

X&Y нь анх 2004 онд худалдаанд гарахаар төлөвлөгдөж байсан, гэвч зарим мэдээллийн эх сурвалжууд цомгийг 2005 он хүртэл гарахгүйг мэдээллэж байжээ.[10] Энэ нь хувийн харилцааны болон, цомгийн хэд хэдэн ажлууд зогсонги байдал орж цуцлагдсантай ба эдгээр үйл явдлууд мь цомгийг нээлтээ хийх хугацааг 2005 оны 1-р сар хүртэл хойш нь татсан байлаа. Гэсэм хэдий боловч хамтлаг цомгийн худалдаанд гарах хугацааг дахин хойшлуулсан байлаа. 2005 оны эхээр цомгийн нэрийг Zero Theory байх бөгөөд цомог 3-с 5-р сарын хооронд гарах тухай цуу яриа дэгджээ.[11][12] 2005 оны 4-р сарын эхээр хамтлаг цомогт багтах дуунуудын жагсаалтыг эцэслэн шийдвэрлэжээ.[13] Удалгүй цомог 2005 оны 6-р сарын 6нд Parlophone лабэлээр дамжуулагдан худалдаанд гарчээ. АНУ-д цомог Capitol Records-р дамжуулагдан 2005 оны 6-р сарын 7нд худалдаанд гарсан. Цомог зарим улс орнуудад олон тоогоор хуулбарлагдахаас сэргийлсэн хамгаалттай гарсан. 2008 онд Capitol Records "From the Capitol Vaults" аяны хүрээнд цомгийн дахин мастер хийгдсэн хувилбарыг 180 грамийн пянз дээр хэвлүүлэн худалдаанд гаргажээ.

Борлуулалтын амжилтууд засварлах

 
Coldplay Португалийн Лисбоа хотын Pavilhão Atlântico-д Twisted Logic Tour аялан тоглолтынхоо хүрээнд тоглолтоо хийж буй нь, 2015 оны 11-р сарын 23нд.

X&Y нь Европт өндөр амжилт үзүүлсэн өгөөд Их Британы цомгийн чартын тэргүүн байранд бичигдсэнээр Coldplay хамтлагийн 3 дарааллсан тэргүүний байрны цомог болжээ. Ингэхдээ тэд эхний долоо хоногтоо 464,471 хувь борлуулалт хийсэн нь Их Британы түүхэнд 3т орохоор үзүүлэлт болсон байдаг. Ердөө Take That болон Oasis хамтлагийн ард. Өдгөө энэхүү цомгийг Их Британы хөгжмийн бичлэгийн холбоо энэ цомгийг 9 удаа 'Platinum' гэрчилгээгээр баталгаажуулсан бөгөөд 21-р зууны Их Британы хамгийн их борлуулалттай цомгийн 9д бичигдсэн байдаг. 2018 оны 10-р сарын байдлаар Их Британид 2,790,000 гаруй хувь борлуулагдаад байсан нь тэдний A Rush of Blood to the Head цомгийн дараа орох хамгийн их борлуулалттай цомог болгожээ. Америкийн мэдээнд нийтлэгдсэнээр X&Y нь Америкт мөн өндөр амжилт үзүүлсэн байдаг. Худалдаанд гарсан долоо хоногтоо Billboard 200 Чартыг тэргүүлсэн нь Coldplay-г Америкт борлуулалтаараа тэргүүлсэн анхны цомог болгосон юм. Ингэхдээ тэд 737,000 борлуулалт хийжээ. Тэдний Parachutes цомог 6,500, A Rush of Blood to The Head цомог нь 141,000 борлуулалт хийж байжээ. X&Y нь 2005 онд Америкт эхний долоо хоногтоо хамгийн их борлуулалт хийсэн цомгийн 2т буюу 50 Cent-н 2дох цомог болох The Massacre-н ард 2р байранд бичигджээ. Мөн X&Y нь Рок урсгалын хамгийн их борлуулалттай дебют цомог гэсэн тодотголтой болжээ.Америкийн бичлэгийн холбоо нь X&Y цомгийг 3 удаа Platinum гэрчилээгээр баталгаажуулсан бөгөөд өдгөө АНУ-д 3 сая гаруй борлуулалт хийгээд байна. Канад улсад X&Y нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 105,000 борлуулалт хийн 2005 онд Канад улсад хийгдсэн хамгийн их борлуулалттай цомог болжээ.2008 Оны 12-р сарын байдлаар нийт 500 мянга гаруй борлуулалт хийж 5 Platinum гэрчилгээ авчээ.Мөн энэ цомог нь 2005 оны дэлхийн хамгийн их борлуулалттай цомог болсон байдаг.Ингэхдээ тэд ойролцоогоор 8,3 сая борлуулалт хийсэн бөгөөд дэлхийн бүх цомгийн борлуулалтын 3 орчим хувийг Coldplay дангаараа эзэлжээ.2006 оны төгсгөлд EMI мэдээллэхдээ X&Y цомгийг дэлхий даяар 9,9 сая борлогдсоныг мэдэгджээ.

Цомогт багтсан дуунууд засварлах

Цомгийн бүх дууг Гай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион, Крис Мартин болон бусад хүмүүс зохиожээ.

Үндсэн СД
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Square One"   4:47
2. "What If"   4:57
3. "White Shadows"   5:28
4. "Fix You"   4:54
5. "Talk" (Berryman, Buckland, Champion, Martin, Hütter, Bartos, Schult) 5:11
6. "X&Y"   4:34
7. "Speed of Sound"   4:48
8. "A Message"   4:45
9. "Low"   5:32
10. "The Hardest Part"   4:25
11. "Swallowed in the Sea"   3:58
12. "Twisted Logic"   5:01
13. "Til Kingdom Come" (далд дуу) 4:10
Нийт үргэлжлэх хугацаа:
62:30
Бонус дуунууд
Нэр Үргэлжлэх хугацаа
14. "How You See the World" (Зөвхөн Японд энэ дууг хавсаргасан байдаг.) 4:04

Аялан тоглолтын DVD засварлах

Coldplay хамтлаг Австрали,Зүүн өмнөд Ази,Латин Америкт аялан тоглолтоо хийсний дараа цомгийн дахин шинэ дуунууд багтаан худалданд гаргажээ.:

Зөвхөн аудио хувилбар
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Things I Don't Understand"   4:56
2. "Proof"   4:11
3. "The World Turned Upside Down"   4:33
4. "Pour Me" (Live at the Hollywood Bowl) 5:01
5. "Sleeping Sun"   3:09
6. "Gravity"   6:12
Дүрсжүүлсэн аудио
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Speed of Sound" (клип) 4:28
2. "Fix You" (клип) 4:54
3. "Talk" (клип) 4:58
4. "The Hardest Part" (клип) 4:51
5. "X&Y цомгийн дуу бүрийн тухай ярилцлага"   16:02

Tour edition CD засварлах

"Японы аялан тоглолтын тусгай хэвлэл" (Каталогны дугаар:TOCP-66523) нэртэй ховор дуунуудаас бүрсэн цомог нь 2006 гарсан байдаг.

Хувь хүмүүс засварлах

AllMusic сайтаас иш татав.[14]

Продюсерууд болон бусад хүмүүс

  • Chris Athens – Мастер
  • Jon Bailey – туслах
  • Michael Brauer – микс
  • Coldplay – дуу продюслэлт, зураг авалт, продюсер
  • Susan Dench – чавхдаст хөгжим
  • Бриан Эно – синтезер (3 болон 9-р дуу)
  • Keith Gary – Дижитал засвар, мэргэжлийн-багаж
  • Richard George – чавхдаст хөгжим
  • Tappin Gofton – зургийн чиглэл, дизайн
  • William Paden Hensley – туслах
  • Jake Jackson – туслах
  • Dan Keeling – А&Р
  • Peter Lale – чавхдаст хөгжим
  • Mathieu Lejeune – туслах
  • Anne Lines – чавхдаст хөгжим
  • George Marino – мастер
  • Taz Mattar – туслах
  • Matt McGinn - гитарийн техникч
  • Laura Melhuish – чавхдаст хөгжим
  • Кэн Нэлсон – аудио продюсерлэлт, инженер, продюсер (3, 4, 12, 13-р дуунууд дээр)
  • Adam Noble – туслах
  • Mike Pierce – туслах
  • Dan Porter – туслах
  • Danny Porter – туслах
  • Mark Pythian – компьютер засварлалт
  • Audrey Riley – чавхдаст хөгжмийн арранжер
  • Carmen Rizzo – компьютер засварлалт
  • Tim Roe – туслах
  • Bryan Russell – туслах
  • Tom Sheehan – зураглаач
  • Robert Smith – компьютерийн туслах
  • Danton Supple – аудио продюсерлэлт, продюсер(3, 4, 12, 13-р дуунуудаас бусад)
  • Christopher Tombling – чавхдаст хөгжим
  • Kevin Westenberg – зураглаач
  • Estelle Wilkinson – манажмент
  • Andrea Wright – туслах

Чартууд засварлах

7 хоног бүрийн чарт засварлах

Chart (2005–12) Дээд
Амжилт
Argentine Albums Chart[15] 1
Australian Albums Chart[16] 1
Austrian Albums Chart[17] 1
Belgian Albums Chart (Flanders)[18] 1
Belgian Alternative Albums Chart (Flanders)[18] 1
Belgian Albums Chart (Wallonia)[19] 1
Brazilian Albums Chart[20] 9
Canadian Albums Chart[21] 1
Czech Albums Chart[22] 9
Danish Albums Chart[23] 1
Dutch Albums Chart[24] 1
Dutch Alternative Albums Chart[24] 1
European Albums Chart[25] 1
Finnish Albums Chart[26] 1
French Albums Chart[27] 1
German Albums Chart[28] 1
Greek Albums Chart[29] 1
Hungarian Albums Chart[30] 13
Irish Albums Chart[31] 1
Italian Albums Chart[32] 1
Japanese Albums Chart[33] 103
Mexican Albums Chart[34] 2
New Zealand Albums Chart[35] 1
Norwegian Albums Chart[36] 1
Polish Albums Chart[37] 3
Portuguese Albums Chart[38] 1
Spanish Albums Chart[39] 2
Swedish Albums Chart[40] 1
Swiss Albums Chart[41] 1
UK Albums Chart[42] 1
US Billboard 200[43] 1

Жилийн эцсийн чарт засварлах

Он Улсууд Байр
2005 Australian Albums Chart[44] 8
Austrian Albums Chart[45] 8
Belgian Albums Chart (Flanders)[46] 1
Belgian Alternative Albums Chart (Flanders)[47] 1
Belgian Albums Chart (Wallonia)[48] 8
Dutch Albums Chart[49] 6
Irish Albums Chart[50] 5
Italian Albums Chart[51] 6
Spanish Albums Chart[52] 23
Swiss Albums Chart[53] 2
UK Albums Chart[54] 2
US Billboard 200[55] 14
2006 Australian Albums Chart[56] 26
Austrian Albums Chart[57] 50
Dutch Albums Chart[58] 52
Swiss Albums Chart[59] 68
UK Albums Chart[60] 49
US Billboard 200[61] 89
2007 UK Albums Chart[62] 190
2008 UK Albums Chart[63] 195

Холбоосууд засварлах

  1. "Coldplay — Fix You". NME. 19 September 2005. Retrieved 28 October 2008.
  2. "Coldplay — Fix You review". Virgin Media. 5 September 2005. Retrieved 28 October 2008.
  3. "New Singles". Daily Mirror. 2 September 2005. Retrieved 22 May 2009.
  4. Hubbard, Michael (5 September 2005). "Coldplay — Fix You — Track reviews". MusicOMH. Archived from the original on 1 Арван хоёрдугаар сар 2008. Retrieved 28 October 2008. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help)
  5. 5.0 5.1 "Coldplay — The Hardest Part". Last.fm. April 2006. Retrieved 17 November 2008.
  6. Scoppa, Bud (1 June 2005). "Coldplay — X&Y Review". Paste. Retrieved 29 August 2008.
  7. Tangari, Joe (7 June 2005). "X&Y". Pitchfork Media. Archived from the original on 13 Наймдугаар сар 2008. Retrieved 29 August 2008.
  8. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named ErlewineReview
  9. Montgomery, James (8 June 2005). "Coldplay's Album Cover Decoded (And You Thought The Lyrics Were Geeky ...)". MTV. Retrieved 18 September 2008.
  10. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named OrshoskiEnter
  11. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named CohenBasics
  12. "Coldplay – New Album Details Emerge". Xfm. 14 February 2005. Retrieved 24 July 2009.
  13. Cohen, Jonathan (4 April 2005). "Coldplay Finalizes New Album Track List". Billboard. Nielsen Business Media, Inc. Retrieved 18 September 2008.
  14. "X&Y – Coldplay | Credits | AllMusic". AllMusic. Retrieved 30 December 2016.
  15. "Hits of the World – Argentina". Billboard. Nielsen Business Media, Inc. 26 July 2005. p. 78. Retrieved 29 June 2012.
  16. "Australian Charts – Coldplay – X&Y (album)". Australian-charts.com. Hung Medien. Retrieved 29 June 2012.
  17. "Austria Top 40 – Coldplay – X&Y (album)" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved 29 June 2012.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  18. 18.0 18.1 "Chart Vlaanderen – Coldplay – X&Y (album)" (in Dutch). Ultratop. Hung Medien. Retrieved 29 June 2012.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  19. "Chart Belgique Francophone – Coldplay – X&Y (album)" (in French). Ultratop. Hung Medien. Retrieved 29 June 2012.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  20. "Hits of the World – Brazil". Billboard. Nielsen Business Media, Inc. 13 August 2005. p. 70. Retrieved 29 June 2012.
  21. [[[:Загвар:BillboardURLbyName]] "Coldplay Album & Song Chart History – Canadian Albums"]. Billboard. Retrieved 29 June 2012. {{cite web}}: Check |url= value (help)
  22. "Hits of the World – Czech Republic". Billboard. Nielsen Business Media, Inc. 6 August 2005. p. 54. Retrieved 29 June 2012.
  23. "IFPI Danmark Officielle Hitliste – Coldplay – X&Y (album)". Danishcharts.com. Hung Medien. Archived from the original on 31 Тавдугаар сар 2012. Retrieved 29 June 2012.
  24. 24.0 24.1 "Dutch Charts – Coldplay – X&Y (album)" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved 29 June 2012.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  25. "Hits of the World – Eurocharts – Album". Billboard. Nielsen Business Media, Inc. 25 June 2005. p. 65. Retrieved 29 June 2012.
  26. "Finnish Charts – Coldplay – X&Y (album)". Finnishcharts.com. Hung Medien. Retrieved 29 June 2012.
  27. "Classements – Coldplay – X&Y (album)" (in French). Lescharts.com. Hung Medien. Retrieved 29 June 2012.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  28. "Album – Coldplay, X&Y" (in German). Charts.de. Retrieved 29 January 2012.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  29. "Hits of the World – Greece". Billboard. Nielsen Business Media, Inc. 23 July 2005. p. 54. Retrieved 29 June 2012.
  30. "Archívum – Slágerlisták – MAHASZ – Magyar Hangfelvétel-kiadók Szövetsége – 2005.08.01. – 2005.08.07" (in Hungarian). Association of Hungarian Record Companies. Retrieved 29 June 2012.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  31. "Irish Music Charts Archive – Top 75 Artist Album, Week Ending 23 June 2005". Chart-track.co.uk. Archived from the original on 3 Гуравдугаар сар 2016. Retrieved 29 June 2012.
  32. "Italian Charts – Coldplay – X&Y (album)". Italiancharts.com. Hung Medien. Retrieved 29 June 2012.
  33. "X&Y" (in Japanese). Oricon. Retrieved 22 May 2014.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  34. "Hits of the World – Mexico". Billboard. Nielsen Business Media, Inc. 23 July 2005. p. 54. Retrieved 29 June 2012.
  35. "New Zealand Charts – Coldplay – X&Y (album)". Charts.org.nz. Hung Medien. Archived from the original on 22 Зургадугаар сар 2012. Retrieved 29 June 2012. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  36. "VG-Lista – Coldplay – X&Y (album)". Norwegiancharts.com. Hung Medien. Retrieved 29 June 2012.
  37. "20 czerwca 2005 – sprzedaż w okresie 06.06.2005 – 12.06.2005" (in Polish). OLiS. Retrieved 29 June 2012.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  38. "Top Oficial AFP – Top 30 Artistas – Semana 25 de 2005" (in Portuguese). Artistas-espectaculos.com. Archived from the original on 20 Арван нэгдүгээр сар 2010. Retrieved 6 July 2012. {{cite web}}: Check date values in: |archivedate= (help)CS1 maint: unrecognized language (link)
  39. "Spanish Charts – Coldplay – X&Y (album)". Charts.org.nz. Hung Medien. Retrieved 29 June 2012.
  40. "Swedish Charts – Coldplay – X&Y (album)". Swedischarts.com. Hung Medien. Retrieved 29 June 2012.
  41. "Swiss Charts – Coldplay – X&Y (album)" (in German). Hitparade.ch. Hung Medien. Retrieved 29 June 2012.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  42. "2005 Top 40 Official UK Albums Archive – 25th June 2005". Official Charts Company. Retrieved 29 June 2012.
  43. [[[:Загвар:BillboardURLbyName]] "Coldplay Album & Song Chart History – Billboard 200"]. Billboard. Retrieved 29 June 2012. {{cite web}}: Check |url= value (help)
  44. "End Of Year Charts - Top 100 Albums 2005". ARIA Charts. Retrieved 22 May 2014.
  45. "JAHRESHITPARADE ALBEN 2005" (in German). austriancharts.at. Retrieved 22 May 2014.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  46. "JAAROVERZICHTEN 2005: Albums" (in Dutch). ultratop,be/nl. Retrieved 22 May 2014.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  47. "JAAROVERZICHTEN 2005: Alternatieve Albums" (in Dutch). ultratop,be/nl. Retrieved 22 May 2014.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  48. "REPORT ANNUELS 2005: Albums" (in French). ultratop,be/fr. Retrieved 22 May 2014.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  49. "JAAROVERZICHTEN - ALBUM 2005" (in Dutch). dutchcharts.nl. Retrieved 22 May 2014.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  50. "Best of 2005". IRMA. Retrieved 22 May 2014.
  51. "Gli album più venduti del 2005" (in Italian). Hit Parade Italia. Retrieved 22 May 2014.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  52. "Spanish Charts – Coldplay – X&Y (album)" (PDF). PROMUSICAE.es. Archived from the original (PDF) on 28 Гуравдугаар сар 2012. Retrieved 29 June 2012.
  53. "SCHWEIZER JAHRESHITPARADE 2005" (in German). hitparade.ch. Retrieved 22 May 2014.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  54. "End of Year 2005" (PDF). UKChartsPlus. Retrieved 22 May 2014.
  55. "Billboard 200 Albums: 2005". Billboard.com. Retrieved 22 May 2014.
  56. "End Of Year Charts - Top 100 Albums 2006". ARIA Charts. Retrieved 22 May 2014.
  57. "JAHRESHITPARADE ALBEN 2006" (in German). austriancharts.at. Retrieved 22 May 2014.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  58. "JAAROVERZICHTEN - ALBUM 2006". dutchcharts.nl. Retrieved 22 May 2014.
  59. "SCHWEIZER JAHRESHITPARADE 2006" (in German). hitparade.ch. Retrieved 22 May 2014.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  60. "End of Year 2006" (PDF). UKChartsPlus. Retrieved 22 May 2014.
  61. "Billboard 200 Albums: 2006". Billboard.com. Retrieved 22 May 2014.
  62. "End of Year 2007" (PDF). UKChartsPlus. Retrieved 22 May 2014.
  63. "End of Year 2008" (PDF). UKChartsPlus. Retrieved 22 May 2014.

Нэмэлт холбоосууд засварлах