Microsoft Windows Mobile нь Microsoft компанийн смарт утас болон халаасны компьютерт зориулсан гар утасны үйлдлийн систем юм. 2010 оны 2-р сард Microsoft компани нь шинэ үйлдлийн системтэй Windows утсыг гаргасан. Windows гар утасны бизнес удаан үргэлжлээгүй бөгөөд үр дүн нь муу байсан.

Түүх засварлах

Windows гар утас нь Windows CE kernel дээр суурилан анхны халаасны компьютер-2000-н үйлдлийн систем болон гарч байсан. Microsoft Windows API -г хөгжүүлэн энгийн апликейшнийг гар утсанд тохируулсан бөгөөд харагдах байдал нь Windows-н дэлгэцтэй адилхан байхаар хөгжүүлсэн. 3дугаар бүлгийн хөгжүүлэгчид Windows гар утасны софтвайрыг Microsoft-н ямарч хязгаарлагдмал байдалгүйгээр хөгжүүлдэг. Ихэнх хуучин гар утасны төхөөрөмжүүд бичигч элементтэй ирдэг ба энэ нь өгсөн коммандуудыг дэлгэцэн дээр бичдэг. Ерөнхий мэдрэмтгий оролтын төхөөрөмж болон ихэнх төхөөрөмжүүд мэдрэмтгий дэлгэцийн эсэргүүцэлтэй байсан. Мэдрэгчтэй дэлгэц олон төрлийн үйлдвэрийн хэлбэртэй.

Онцлогууд засварлах

Ихэнх хувилбаруудад стандарт онцлогууд байдаг ба тэдгээрээс мултитаскинг болон файл Windows 95, Windows 98 болон Windows NT-тэй илүү адилхан файлын төрлүүдийг дэмжсэн удирдах системтэй. Ерөнхийдөө дэлгэц нь адил апликейшнүүд нь энгийн таскуудыг үзүүлдэг стандарт програм хангамжтай адил. Internet Explorer Mobile нь ерөнхий интернэт хөтөчтэй адилхан, Windows Media Player нь видио болон хөгжимийг миедиа тоглуулагч тоглуулна. Microsoft Office Mobile нь Outlook Mobile багтсан ерөнхий гар утсанд зориулсан оффис апликейшнтэй юм. Интернэт холболтын хуваарилалт нь таарах төхөөрөмжүүдийг дэмждэг үүнд гар утаснууд компьютерээс USB болон Bluetooth интернэт холболтыг хүлээн зөвшөөрдөг.

Ихэнх төхөөрөмжүүдэд радио интерфэйс түвшин багтан дэмжлэг үзүүлдэг. Радио интерфэйс давхрага нь Windows Mobile үйлдлийн системийн интерфэйс болон CellCore layer-н дундах үйл ажиллагааг хангах ба утасгүй модем хардвэйрээр радио протокол стек хэрэглэгдэнэ. Энэ нь OEM-с төхөөрөмжид багаа олон модемуудтай бүрэлдэхүүн болон зөвшөөрөгдөнө. Хэрэглэгчийн интерфэйс нь ерөнхий функц нь адилхан өмнөхөөсөө үл ялиг өөрчлөгдсөн. Өнөөдрийн дэлгэцийг сүүлд дуудахдаа home screen гэж дууддаг болсон ба одоогийн он сар, эзэмшигчийн мэдээлэл, ойрын уулзалт, и-мэйл, мессэж болон зорилтууд харагдана. Таск цонх нь өнөөдрийн он сар, дууны эзэлхүүн гар утасны радио сигналууд хамтдаа байрлана.