Клеопатра VII (эрт.-грек. Κλεοπάτρα Φιλοπάτωρ, МЭӨ 69 онд төрсөн —МЭӨ 30 онд Александриа хотод нас барсан)— Птоломейн фараоны угсааны Египетийн эцсийн хатан хаан. Клеопатра Птолемей XII хааны хоёр дахь охин байлаа. Түүний эцэг МЭ 51 онд нас нөхцжээ. Ингээд 18 настай Клеопатра 15 настай дүү XIII Птолемейн хамтаар хаан ширээг залгамжлах байлаа. Цөөн хэдэн жилийн дараа түүний дүүг дэмжигчид Клеопатраг суудлаас нь буулгасан байна. Гэвч дараа нь Ромын захирагч Юлий Цезарь түүнд хаан ширээндээ буцаж суухад нь тусалжээ. Ромтой хийсэн аян дайнд ялагдал хүлээж, Октавианы арми Египетэд орж ирсний дараахан тэрээр Октавианд эзэмдүүлэхгүйн тул амиа егүүтгэсэн билээ.

Клеопатра VII 69МТӨ–30МТӨ